| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баяраагийн Баярмаа |
| Хэргийн индекс | 184/2024/03682/И |
| Дугаар | 184/ШШ2024/03297 |
| Огноо | 2024-06-11 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2024 оны 06 сарын 11 өдөр
Дугаар 184/ШШ2024/03297
2024 06 11 184/ШШ2024/03297
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа
татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч ******* би,
Нэхэмжлэгч: ***-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ***-т холбогдох
Эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, мөн сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* миний бие *******тэй 2020 онд танилцаж, 2022 оны хайр сэтгэлийн холбоотой болж нэг жилийн хугацаанд үерхэж харилцан зөвшилцсөний улмаас харилцаагаа дуусгавар болгосон. ******* миний бие салаад удаагүй байх хугацаандаа бие давхар гэдгээ олж мэдсэн ба 2023 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр охин ******* төрсөн. Бид гэрлэлтээ бүртгүүлээгүй байсан тул охин маань миний нэрээр овоглосон. Төрсөн цагаасаа хойш охин маань миний асрамжид өсөж торнисон. Иймд *******ийг охин *******гийн төрсөн эцэг мөн болохыг тогтоож, хүүхдийн тэтгэлэг тогтоолгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: Хариуцагч *******тэй ярилцсаны үндсэн дээр хамт амьдрахаар шийдсэн тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.
Шүүх зохигчийн хүсэлтийг хянаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж үндэслэлээ “...*******тэй ярилцсаны үндсэн дээр хамт амьдрахаар шийдсэн тул.…” хэмээн тайлбарлажээ.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй тул, мөн хуулийн 74 дүгээр зүйлд зааснаар тус хэргийг хялбаршуулсан журмаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлтэй, хариуцагч *******т холбогдуулан эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасны дагуу нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгөөс 35,100 төгрөгийг ******* дүүргийн татварын хэлтсийн 100200900941 тоот данснаас гаргуулан *******д буцаан олгосугай.
3.Зохигчид цаашид хамтран амьдрахгүй болсон тохиолдолд хүүхдийн тэтгэлэг тогтоолгохоор нэхэмжлэгч ******* дахин нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ ***