| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баяраагийн Баярмаа |
| Хэргийн индекс | 184/2024/03499/И |
| Дугаар | 184/ШШ2024/03268 |
| Огноо | 2024-06-10 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2024 оны 06 сарын 10 өдөр
Дугаар 184/ШШ2024/03268
2024 06 10 184/ШШ2024/03268
Зохигч талуудын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч ******* би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, 6 дугаар хороо, ХМК хаягт оршин байх “******* дүүргийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс” Төрийн байгууллага, албан газар, улсын төсөвт үйлдвэрийн газар/РД:6108466/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ***-д холбогдох
Санхүүгийн дэмжлэг олгох гэрээний үүрэгт 2,008,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, мөн сарын 18-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* дүүргийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 01 дүгээр тоот тогтоолоор батлагдсан Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих хөтөлбөрийн санхүүгийн дэмжлэгийн арга хэмжээнд *******гийн *******/РД:*******/ нь 2019 онд 2,000,000 төгрөгийн санхүүгийн дэмжлэг авч гэрээнд заасан хуваарийн дагуу 36 сарын дотор эргүүлэн төлөх ёстой бөгөөд удаа дараа нэхэмжилж шаардсан боловч өнөөг хүртэл бүрэн төлөөгүй байна. Хариуцагч нь санхүүгийн дэмжлэг олгох гэрээний 3.5-д заасны дагуу эргэн төлөгдөх 2,290,000 төгрөгийг хавсралтад тусгасан хуваарийн дагуу үүргээ биелүүлээгүй тул гэрээний 6.3-т заасны дагуу эргэн төлүүлж авлагыг барагдуулж өгнө үү гэжээ.
Зохигч талууд эвлэрлийн гэрээндээ: ******* дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн нэхэмжлэлтэй, Д.*******д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 2,008,500 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2024 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 334,750 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 334,750 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 334,750 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 334,750 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 334,750 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 334,750 төгрөгөөр тус тус төлөхөөр харилцан тохиролцов. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.
Шүүх зохигчдын эвлэрлийн гэрээг хянаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* дүүргийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс нь Д.*******д холбогдуулан санхүүгийн дэмжлэг олгох гэрээний үүрэгт 2,008,500 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ******* дүүргийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн нэхэмжилсэн 2,008,500 төгрөгийг хариуцагч Д.******* бүхэлд нь хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2024 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 334,750 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 334,750 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 334,750 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 334,750 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 334,750 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 334,750 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулсан байна.
Зохигч талууд эвлэрлээ бичгээр илэрхийлэн гэрээ байгуулан түүнд хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурж баталгаажуулан шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалсан эрх ашгийг хөндөөгүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26.2, 26,3 дахь хэсгүүдэд зааснаар зохигч талууд эвлэрэх эрхтэй, мөн хуулийн 74 дүгээр зүйлд зааснаар тус хэргийг хялбаршуулсан журмаар зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. ******* дүүргийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн нэхэмжлэлтэй Д.*******д холбогдох санхүүгийн дэмжлэг олгох гэрээний үүрэгт 2,008,500 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2024 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 334,750 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 334,750 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 334,750 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 334,750 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 334,750 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 334,750 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Д.*******эс улсын тэмдэгтийн хураамжид 23,543 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасны дагуу хариуцагч Д.******* нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.
ШҮҮГЧ ***