| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баяраагийн Баярмаа |
| Хэргийн индекс | 184/2024/04886/И |
| Дугаар | 184/ШШ2024/03266 |
| Огноо | 2024-06-10 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2024 оны 06 сарын 10 өдөр
Дугаар 184/ШШ2024/03266
2024 06 10 184/ШШ2024/03266
Зохигч талуудын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч ******* би,
Нэхэмжлэгч: ***-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ***-т холбогдох
Санхүүгийн түрээсийн гэрээний үүрэгт 1,160,865.98 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, мөн сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “******* *******” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* ******* ХХК нь *******тэй 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр 43029895 тоот санхүүгийн түрээсийн гэрээ байгуулж 1,199,000 төгрөгийг, сарын 2,8 хувийн хүүтэйгээр, 24 сарын хугацаатай, сар бүрийн 05-ны өдөр эргэн төлөлт хийгдэж байхаар, хэрэглээний зориулалтаар санхүүгийн түрээсийн гэрээ байгуулсан. Зээлдэгч нь санхүүгийн түрээсийн гэрээний хавсралтад заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлээ төлөх үүрэгтэй боловч уг хуваарийг зөрчиж, огт төлөлт хийгдээгүй байна. Түрээслэгч нь түрээсийн гэрээний үндсэн төлбөр, түүний хүүгийн төлбөрүүдийг эргэн төлөлтийн хуваарьт хугацааг хэтрүүлсэн, эргэн төлөх хуваарийн огт төлөлт төлөөгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй, хуваарьт төлбөрийг 90 болон түүнээс дээш хоногоор хэтрүүлсэн үйлдлийг олгохоор заасны дагуу хариуцагч ******* нь түрээсийн гэрээний 7.2, 7.3 дахь хэсгүүдийг ноцтой зөрчсөн байна. Энэхүү түрээслэгчийн ноцтой зөрчил нь санхүүгийн түрээсийн тухай хуулийн 10.2-т заасан нөхцөл байдлыг үүсгэсэн учир гэрээний 8.4-т заасны дагуу түрээслүүлэгч гэрээг дангаар цуцлах эрхтэй. Ингээд 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар түрээслэгч ******* үндсэн зээлийн үлдэгдэлд 820,191.59 төгрөг, үндсэн хүүнд 297,662.69 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 33,011.7 төгрөг, нотариатын зардалд 10,000 төгрөг нийт 1,160,865.98 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигч талууд эвлэрлийн гэрээндээ: “******* *******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, *******т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1,160,865.98 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2024 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 400,000 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 15-ны өдөр 400,000 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 360,865.98 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцов. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү.
Шүүх зохигчдын эвлэрлийн гэрээг хянаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “******* *******” ХХК нь *******т холбогдуулан санхүүгийн түрээсийн гэрээний үүрэгт 1,160,865.98 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “******* *******” ХХК-ийн нэхэмжилсэн 1,160,865.98 төгрөгийг хариуцагч ******* бүхэлд нь хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2024 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 400,000 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 15-ны өдөр 400,000 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 360,865.98 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулсан байна.
Зохигч талууд эвлэрлээ бичгээр илэрхийлэн гэрээ байгуулан түүнд хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурж баталгаажуулан шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалсан эрх ашгийг хөндөөгүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26.2, 26,3 дахь хэсгүүдэд зааснаар зохигч талууд эвлэрэх эрхтэй, мөн хуулийн 74 дүгээр зүйлд зааснаар тус хэргийг хялбаршуулсан журмаар зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. “******* *******” ХХК-ийн нэхэмжлэлтэй *******т холбогдох санхүүгийн түрээсийн гэрээний үүрэгт 1,160,865.98 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2024 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 400,000 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 15-ны өдөр 400,000 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 360,865.98 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан хариуцагч *******ээс 16,205.5 төгрөгийг, нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 32,411 төгрөгөөс 16,205.5 төгрөгийг ******* дүүргийн татварын хэлтсийн 100200900941 тоот данснаас буцаан гаргуулан “******* *******” ХХК-ид тус тус олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасны дагуу хариуцагч ******* шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.
ШҮҮГЧ ***