Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 2022/ДШМ/431

 

 

             д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Мягмаржав даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус  шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Отгонсүрэн,

шүүгдэгч , түүний өмгөөлөгч А.Буяндэлгэр,

нарийн бичгийн дарга Э.Бүрэнбэх нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанжигүүр даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 2022/ШЦТ/106 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч , түүний өмгөөлөгч А.Буяндэлгэр нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн д холбогдох эрүүгийн 122337 дугаартай хэргийг 2022 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

А.М, 

Шүүгдэгч  нь 2021 оны 5 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 45в байранд Д.Дитгэмжлэн хариуцуулж өгсөн алтан гинжийг завшиж 6.790.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч А.Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч г 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч г түүний албан ёсны гэрийн болон ажлын хаяг болох Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэй оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, түүнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч  нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулж мэдэгдэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  /РД: ШВ77090504, Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Өлгийн 14 дүгээр гудамж 157 тоотод оршин суух хаягтай, Утас: 99653582/-с 6.970.000 төгрөг гаргуулж, хохирогч Д.Д /РД: ШВ77030771, Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо, Нүхтийн 17-303 тоотод оршин суух хаягтай, Утас: 86078577/-д олгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч  нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Шүүгдэгч гийн өмгөөлөгч А.Буяндэлгэр давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...гийн хувийн байдалтай холбоотой баримтыг давж заалдах шатны шүүхэд гаргаж өгч байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд 6.790.000 төгрөгийн хохирол учирсан гэж байгаа боловч бодитоор “Тайгын булаг” ХХК-ийн 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн албан тоотоор 5.731.600 төгрөгийн эд зүйл байсан гэдгийг нотолсон баримт байна. 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн Барилга, инженерийн удирдах газарт 2022 оны 2 дугаар сарын 14-ний өдрөөс няравын албан тушаалд ажилладаг талаар тодорхойлолт, мөн албан томилолтын үнэмлэхээр 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдрөөс 3 дугаар сарын 18-ны өдрийн хооронд Зэвсэгт хүчний 341 дүгээр ангид ажиллах албан томилолт болон дансны хуулга гэсэн баримтуудыг шүүхэд гарган өгч байна. Анхан шатны шүүхээс хохирол, хор уршгийн хэмжээг тогтоохдоо буруу тогтоосон. Шүүгдэгчид ял оногдуулахдаа ажил, гэр нь Баянзүрх дүүрэгт байх учраас Баянзүрх дүүргээс гарах зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан. Шүүгдэгч  нь ажлын онцлогийн хувьд вын ажил хийдэг. Дархан-Уул аймаг, Өмнөговь аймаг, Налайх дүүрэг гэх мэт газар руу хүнс тээвэрлэх, тооцоо нийлэх асуудлаар байнга зорчдог учраас шүүгдэгч гийн хувьд зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан нь хүндрэлтэй байна. Мөн ажлын газрын тодорхойлолтоор 2022 оны 2 дугаар сарын 14-ний өдөр ажилд орсон учраас хохирогчийн хохирлыг барагдуулах гэсэн боловч цалингийн зээл авах боломж бүрдээгүй. Шүүгдэгч д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг тэнсэн харгалзах ялаар сольж өгнө үү. Боломжгүй гэж үзэж байвал шүүхээс торгуулийн ялаар сольж өгнө үү.  нь хохирол төлбөрийг төлөхөө илэрхийлсэн. Ажилтай, орлоготой хүн байгаа. Иймд гийн хувийн байдлыг харгалзан үзэж зорчих эрх хязгаарлах ялыг өөрчилж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч  давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие гэм буруугаа маш их гэмшиж байгаа. Би ар гэр, үр хүүхдүүдээ тэжээх үүднээс хөдөө орон нутаг томилолтоор ажлын шаардлагаар Өмнөговь аймаг руу явж ажилладаг ба шүүхээс оногдуулсан ял ажил амьдралд минь ноцтойгоор нөлөөлж байгаа учир миний хувийн байдлыг харгалзан үзэж торгуулийн ял оногдуулж өгнө үү.” гэв.

Прокурор Ц.Отгонсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч  нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг завших гэмт хэргийг үйлдсэнээс хойш 1 жилийн хугацаа өнгөрсөн байхад учруулсан хохирол болох 6.790.000 төгрөгөөс огт төлөөгүй байгаа. д анхан шатны шүүхээс оногдуулсан ялыг өөрчилж, торгуулийн ял оногдуулбал энэ ял хэрэгжих боломжгүй нөхцөл байдал үүснэ гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч , түүний өмгөөлөгч А.Буяндэлгэр нарын гаргасан давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Хавтаст хэрэгт цугларсан, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад;

Шүүгдэгч  нь 2021 оны 5 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 45в байранд Д.Д итгэмжлэн хариуцуулж өгсөн алтан гинжийг завшиж 6.790.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогч Д.Д“...2021 оны 5 дугаар сарын 28-ны өдөр д өөрийнхөө алтан гинжийг найз нь үнэ цэнэтэй авсан гинжээ хаячихаж магадгүй байх гээд өгөөд маргааш холбогдож байгаад авъя гэж хэлсэн. Тэгээд маргааш нь М руу утсаар яриад гинжээ хэзээ очиж авах уу гэхэд маргааш нөгөөдрөөс өгье гэж хэлсэн. Тэгэхээр нь хоёр хоногийн дараа ярихад удахгүй өгнө өө, эгчдээ түр өгсөн байгаа, ирэхээр нь авч өгье гээд хойшлуулаад гар утсаа ч авахгүй, хариу өгөхгүй байсан. 2021 оны 12 дугаар сарын 08-нд очиж уулзахад “уучлаарай муухай юм боллоо, мөнгөний хэрэг гараад гинжийг чинь ломбарданд тавьчихсан байгаа” гэж хэлсэн. Архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан учраас гинжээ алга болгож магадгүй гээд Мөнхзаяад өгсөн, маргааш нь холбогдож байгаад авъя гэж хэлсэн...” /хх 10-11/,

яллагдагч гийн “...2021 оны 5 дугаар сарын 28-ны өдөр найз Д болон 6 хүн уулзаад хоол идэж, пиво уугаад орой 22 цагийн үед Д хүзүүндээ зүүсэн гинжээ тайлаад “чи түр хадгалж байгаарай, би аягүй бол хаячих байх” гээд өгөхөөр нь савхин куртикныхээ энгэрийн халаасанд хийсэн. Надад мөнгөний хэрэг гараад Д-ийн монетон гинжийг 2021 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Шар хадны эцэст байдаг ломбарданд барьцаанд тавьчихсан...” /хх 38-39/ гэх мэдүүлгүүд,

 “Тайгын булаг” ХХК-ийн барьцаат зээлийн гэрээний хуулбар /хх 5-7/, хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 16-17/, “Тайгын булаг” ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 22/1-01 дугаартай албан бичиг /хх 21/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч г бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ. 

Шүүгдэгч , түүний өмгөөлөгч А.Буяндэлгэр нар нь “...зорчих эрхийг хязгаарлах ялыг тэнсэн харгалзах ялаар сольж өгнө үү. Боломжгүй гэж үзвэл шүүхээс торгуулийн ялаар сольж өгнө үү.  нь ажлын шаардлагаар хөдөө орон нутаг руу томилолтоор явдаг юм. Мөн хохирогчид учруулсан хохирол төлбөрийг төлөхөө илэрхийлсэн. Иймд гийн хувийн байдлыг харгалзан үзэж зорчих эрх хязгаарлах ялыг өөрчилж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг гаргажээ.

Шүүгдэгчид оногдуулах ял шийтгэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцэхээс гадна Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан байх ёстой.

Анхан шатны шүүх д ял шийтгэл оногдуулахдаа шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, учруулсан хохирлын хэмжээ, хохирол төлөгдөөгүй болон шүүгдэгчийн ажил эрхлэлт зэрэг хувийн байдлыг харгалзан түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэж, түүнийг Баянзүрх дүүрэгт амьдардаг, мөн эрхэлж буй ажил нь тус дүүрэгт харьяалагддаг тул ажил болон гэрийн хаяг болох Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрлөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг тус тус хүлээлгэж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Харин давж заалдах шатны шүүхээс  нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа хэдий ч хохирогч Д.Дд учруулсан 6.790.000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулаагүй, хохирол төлөх талаар санаачлага гаргаагүй, хохирогч гомдол саналтай зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан ялыг хөнгөрүүлэн өөрчлөх боломжгүй байх хэдий ч анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч г түүний албан ёсны гэрийн болон ажлын хаяг болох Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэй оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, түүнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэснийг Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс явахыг хориглох хязгаарлалт тогтоох гэж өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.

 

Иймд  Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 2022/ШЦТ/106 дугаартай шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж, шүүгдэгч , түүний өмгөөлөгч А.Буяндэлгэр нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 106 дугаартай шийтгэх тогтоолын:

3 дахь заалтын “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч г түүний албан ёсны гэрийн болон ажлын хаяг болох Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэй оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, түүнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай. ...” гэснийг, “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч г Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, түүнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай. ...” гэж өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, шүүгдэгч , түүний өмгөөлөгч А.Буяндэлгэр нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

                        ДАРГАЛАГЧ,

               ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Д.МЯГМАРЖАВ

 

     ШҮҮГЧ                                           Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

 

     ШҮҮГЧ                                            Б.АРИУНХИШИГ