Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
- Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар *******ын *******, *******ын ******* нарын гэрлэлтийг цуцалсугай.
- Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2011 оны 5 дугаар сарын 05-ны өдөр төрсөн хүү Б.*******г эх Э.*******гийн асрамжид үлдээсүгэй.
- Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлээсээ татгалзаж, дундын эд хөрөнгө болох 113 м.кв хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байршилтай эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, 84 м.кв талбайтай гаражийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байршилтай эрхийн улсын бүртгэлийн ******* дугаар, 379 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын өмчлөх эрхээс хариуцагч Б.******* татгалзаж, 2024.08.01-ний өдрийн дотор нь өмчлөх эрхийн бүртгэлээс өөрийн нэрийг хасуулж, нэхэмжлэгч Э.*******гийн нэр дээр шилжүүлэхээр харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталсугай.
- Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Б.*******аас 70,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Э.*******д олгосугай.
- Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ЛХАГВАСҮРЭН