Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 124

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Хэргийн индекс:180/2017/0090/Э

 

     Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Уянга даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

 

Нарийн бичгийн дарга            А.Цэрэндулам 

Улсын яллагч                                      Ц.Цэен-Ойдов

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Баярсайхан

Шүүгдэгч Ж.Э нарыг оролцуулан

     

    Тус Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Ж.Э-д холбогдох 201723000071 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. 

 

 Шүүгдэгчийн биеийн байцаалт: 

Хэнтий аймгийн Дадал суманд 1985 оны 10 дугаар сарын 25-ны өдөр төрсөн 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, авто инженер мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр хүүхдүүдийн хамт, Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг Булгийн 08-01 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд 2004.07.05-ны өдөр Сүхбаатар аймгийн сум дундын шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын баривчлах ялаар шийтгэгдэж байсан гэх, Боржигин овогт Ж.Э 

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдсанаар/: 

Яллагдагч Ж.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг Хэрлэн голын эрэг дээр иргэн Г.Доржпаламын бугалган тус газар хутгаар зүсэж бие махбодид нь хүнд гэмтэл болгоомжгүй учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ: 

 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан болон дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

 

Хохирогч Г.Доржпаламын мөрдөн байцаалтанд өгсөн: “...2017 оны 03 дугаар сарын 18-ны өдөр цэргийн баяраар Гантулга, Мягмардорж, Балдан, Есөнтүпга, ЭЖ.Э, ЭЖ.Эы эхнэр, Гэрэлээ, Сайханаа, Галаа, Батдэлгэр нарын хамт Хэрлэн голын гүүрнээс баруун урагшаа аймгаас зайдуухан гараад тэмдэглэсэн. ... Мягмардорж, Гантулга хоёр хоорондоо маргалдаж зодолдсон тэгэхэд Есөнтулга, Балдан хоёр салгаж байсан. Тэгтэл Ж.Э гартаа нэг хутга барьж ирээд Мягмардорж руу чиглээд алхаад явж байхаар нь би Ж.Э-ыг боль гэж хоёр удаа хэлсэн. Ж.Э чигээрээ яваад байхаар нь би араас нь дагаж яваад дахиад боль гэж хэлсэн чинь эргэж хараад миний баруун гарын бугалганы булчин орчимд 1 удаа хутгалсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 15 хуудас/,

 

... Ж.Э тарвага хусаж байсан учраас та нар боль гээд хутгатайгаа боссон тухайн үед ЭЖ.Эыг хутга авч босохоор нь би тэр хоёр руу очих гэж байна гэж бодоод араас нь тэвэрч авсан чинь Ж.Э-ыг гартаа барьсан хутганд миний баруун гар зүсэгдсэн. ... Ж.Э намайг санаатай хутгалаагүй би босоход нь араас нь тэвэрсэн чинь барьж байсан хутганд нь зүсэгдсэн гэсэн мэдүүлэг. /хх-ийн 18 хуудас/,

 

Гэрч Э.Мягмардоржийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Ж.Э архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ намайг чи боль л доо гээд газраас гартаа нэг юм авахаар би зугтсан чинь Доржпалам гэх залуу ЭЖ.Эыг яагаад байгаа юм гээд араас нь тэвэрсэн тэгээд удалгүй Доржпалам гараа бариад доошоо суусан юу болов гээд Доржпалам руу очиход баруун гарнаас нь цус гарч байсан ... Ж.Э, Доржпалам хоёр сайн найзууд юмаа Ж.Э нь Доржпаламыг санаатай хутгалаагүй тэнд байсан хүмүус бүгд гэрчилнэ санамсаргүй зүйл болчихлоо гэсэн мэдүүлэг /хх-ийн 22 хуудас/,

 

Гэрч С.Гантулгын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Мягмардорж бид хоёр хоорондоо согтуу маргалдаад барьцалдаж авахад Есөнтулга, Балдан нар салгасан. Тэр үед бид нараас жоохон хол Ж.Э тарвага шараад байж байснаа та нар боль л доо яагаад маргалдаад байгаа юм гээд босоод ирсэн чинь Доржпалам тухайн үед Ж.Э-ы ард байсан болохоор Ж.Э-ыг араас нь тэврээд авах шиг харагдсан тэгээд л удалгүй Доржпалам гараа бариад зогссон. Тухайн үед Ж.Э тарвага хусаж байсан болохоор гартаа хутгатай босож ирсэн юм байна лээ Доржпалам Ж.Э-ы араас тэврэхдээ тэр хутганд нь гараа зүсүүлчихсэн байсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 26 хуудас/,

 

Гэрч Ц.Галхүүгийн мөрдөн байцаалтанд өгсөн: Мягмардорж, Гантулга нар хоорондоо маргалдаад байсан. Тэгээд Ж.Э хөөе та нар боль гээд дээшээ босох шиг болсон удалгүй Ж.Э хөөе найзаа яав гээд Доржпаламыг барьсан тухайн үед ЭЖ.Эыг гартаа хутга барьсныг хараад Доржпалам ЭЖ.Эы араас тэвэрсэн ЮМ байна ЛЭЭ ГЭСЭН мэдүүлэг /хх-ийн 28 хуудас/,

 

Шинжээчийн дүгнэлт: 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн №2017.142  дугаартай шинжээчийн дүгнэлт: Дүгнэлт 1. Г.Доржпаламын биед баруун гарын бугалганы артерийн судасны тасрал, мэдрэл тасарсан гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь хурц иртэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3. Дээрх гэмтлүүд  нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.8-д зааснаар амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна 4. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай шалгуур шинжийн ангилалд хамаарах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 5. Дээрх гэмтлүүд  нь ерөнхий хөдөлмөрийн чадвар болон эрүүл мэндэд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна /хх-ийн 38 тал/,  

 

Хэрэг учрал болсон гэх газрын гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6 тал/,

Шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 55 тал/ 

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 52 тал/ 

Шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 53 тал/ зэрэг нотлох баримтууд болно. 

 

  Шүүх шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтын шинжлэн судлаад, шүүгдэгч Ж.Энь 2017 оны 03 дугаар сарын 18-ны өдөр согтуугаар Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг Хэрлэн голын эрэг дээр иргэн Г.Доржпаламын бугалган тус газар хутгалж хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр нотлогдож байна.

   Хохирогч Г.Доржпалам нь шүүгдэгч Ж.Э-аас нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй, шүүх хуралдаанд оролцохгүй гэсэн байх тул шүүх шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 Шүүх шүүгдэгч Ж.Э-ы хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэх нь зүйтэй гэж үзэв. 

 

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

  

1. Шүүгдэгч Боржигон овогт Ж.Э-ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүй учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн  11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.ЭЖ.Эыг 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2.3, 2.5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хэрэг зөрчилд холбогдохгүй, оршин суух газраа өөрчлөх бол хяналт тавьж буй байгууллагад мэдэгдэхийг тус тус үүрэг болгосугай.  

 

3. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй бусдад төлөх төлбөргүй ба түүний биеийн байцаалттай холбоотой баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

4. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл  бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

5. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ж.Э-д авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ      Л.УЯНГА