Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 184/ШШ2024/03458

 

 

 

 

   

 

       2024             06              17                                            184/ШШ2024/03458

 

                                                                           

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч ******* даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Хүсэлт гаргагч: ***-гийн

 

Ажилласан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг шүүх 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, мөн сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: *** нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь: 

 

Хүсэлт гаргагч ******* шүүхэд гаргасан хүсэлтдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1982 онд арван жилийн сургуулиа төгсөөд 1983 оны 06 дугаар сард жолоочоор төгсөөд 36 дугаар баазад жолоочоор ажилд ороод 1984 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс 1987 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Авдрантын Засан хүмүүжүүлэх хөдөлмөрийн колонид жолоочоор ажилласан. 1987 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн хүртэл Засан хүмүүжүүлэх хөдөлмөрийн байгууллагуудыг удирдах газрын автобаазад жолоочоор ажилласан. 1988 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 1993 оны 08 дугаар сарыг хүртэлх хугацаанд  Засан хүмүүжүүлэх хөдөлмөрийн 0409 дүгээр ангид хянагч жолоочоор ажилласан. Гэтэл намайг тэтгэвэрт гарахад энэ хугацааг ажилласан жилд оруулах гэтэл тухайн үеийн тушаал шийдвэрүүд архиваас шүүлгээд олдохгүй юм. Иймд намайг 1988 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 1993 оны 08 дугаар сарыг хүртэлх хугацаанд  Засан хүмүүжүүлэх хөдөлмөрийн 0409 дүгээр ангид хянагч жолоочоор ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хүсэлт гаргагч ******* нь 1988 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 1993 оны 08 дугаар сарыг хүртэлх хугацаанд  НАХЯ-ны Засан хүмүүжүүлэх хөдөлмөрийн 0409 дүгээр анги/Дүүрэнгийн колони-хорих анги/, Хонхорын хорих ангид хянагч жолооч/ахлагч цолтой/-оор  ажиллаж байсан  байдлаа тогтоолгохыг хүссэн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ, 135.2-т эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно гэсэн байна. Мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д хүний ажиллаж байсан байдлаа тогтоолгох талаарх хүсэлтийг тус шүүхэд гаргасан тул эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох хүсэлт хэмээн үзэж шүүх иргэний хэрэг үүсгэн хүлээн авсан.

            Нэхэмжлэгч нь ******* дүүрэгт оршин суудаг болох нь түүний иргэний үнэмлэхийн лавлагаа, ******* дүүргийн 19 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолтоор тус тус нотлогдож байх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ иргэн өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргана гэж заасны дагуу хүсэлтээ тус шүүхэд гаргажээ.  

Мөн хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоохдоо шүүх онцгой ажиллагааны журмаар хэргийг хянан шийдвэрлэхээр зохицуулсан байна.

            Хүсэлт гаргагч ******* нь 1988 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 1992 оны 08 дугаар сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаанд НАХЯ-ны Засан хүмүүжүүлэх хөдөлмөрийн 0409 дүгээр анги/Дүүрэнгийн колони-хорих анги/, Хонхорын хорих ангид хянагч жолооч/ахлагч цолтой/-оор  ажиллаж байсан болох нь хэрэгт цугларсан баримтууд болон түүний гаргасан хүсэлт, 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 08/1123 тоот дугаартай Тагнуулын ерөнхий газрын Тусгай архивын лавлагаа/хх 5 тал/, 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 5-3/147 тоот дугаартай Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх ерөнхий газрын тусгай архивын лавлагаа/хх 6 тал/, 1990 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Дүүрэнбулаг ангийн тодорхойлолт/хх 7 тал/, 1987 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн б/414 тоот дугаартай БНМАУ-ын Нийгмийг Аюулаас Хамгаалах Яамны Засан Хүмүүжүүлэх Байгууллагуудыг Удирдах гарзын даргын тушаалын хуулбар/хх 8 тал/, 1984 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 184 тоот дугаартай БНМАУ-ын Нийгмийг Аюулаас Хамгаалах Яамны Засан Хүмүүжүүлэх Байгууллагуудыг Удирдах гарзын даргын тушаалын хуулбар/хх 9 тал/, хүсэлт гаргагч *******гийн 64050379 тоот дугаартай хөдөлмөрийн дэвтэр болон ажлын үнэмлэхийн хуулбар/хх 10-14 тал/, *******, ******* нарын гаргасан тодорхойлолт, иргэний үнэмлэх болон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, гэрчээр асуусан тэмдэглэл/хх 15-18, 22-26 тал/, Шүүхийн журмаар бүрдүүлсэн Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 08/1891 дугаартай лавлагаа/хх 38-39 тал/,  Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх ерөнхий газрын тусгай архивын 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 05-3/218 дугаартай албан бичиг, хавсралтууд болох 1987 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн б/414 тоот дугаартай БНМАУ-ын Нийгмийг Аюулаас Хамгаалах Яамны Засан Хүмүүжүүлэх Байгууллагуудыг Удирдах гарзын даргын тушаалын хуулбар, 1992 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 251 дугаартай БНМАУ-ын Хууль зүйн сайдын 251 дугаартай тушаалын хуулбар, 1988 оны 07 дугаар сарын 09-ны өдрийн а/139 тоот дугаартай БНМАУ-ын Нийгмийг Аюулаас Хамгаалах Яамны Засан Хүмүүжүүлэх Байгууллагуудыг Удирдах газрын даргын тушаалын хуулбар, хавсралтын хамт, 1988 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн б/139 тоот дугаартай БНМАУ-ын Нийгмийг Аюулаас Хамгаалах Яамны Засан Хүмүүжүүлэх Байгууллагуудыг Удирдах гарзын даргын тушаалын хуулбар, 1988 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн б/301 тоот дугаартай БНМАУ-ын Нийгмийг Аюулаас Хамгаалах Яамны Засан Хүмүүжүүлэх Байгууллагуудыг Удирдах гарзын даргын тушаалын хуулбар, 1988 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн б/302 тоот дугаартай БНМАУ-ын Нийгмийг Аюулаас Хамгаалах Яамны Засан Хүмүүжүүлэх Байгууллагуудыг Удирдах гарзын даргын тушаалын хуулбар, 1988 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн б/303 тоот дугаартай БНМАУ-ын Нийгмийг Аюулаас Хамгаалах Яамны Засан Хүмүүжүүлэх Байгууллагуудыг Удирдах гарзын даргын тушаалын хуулбар, хавсралтын хамт/хх 40-49 тал/,  Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 3/8186 дугаартай албан бичиг болон хүсэлт гаргагч *******гийн ХААТР-1 маягтын хуулбар/хх 50-51 тал/ зэрэг баримтуудаар тогтоогдов.

Иймд *******гийн гаргасан хүсэлтээс заримыг хангаж, түүний ажиллаж байсан байдлын зарим хэсгийг ханган тогтоох үндэслэлтэй байна.

            Иймээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар хүсэлт гаргагч ******* овогт *******ийн *******/РД:*******/-г 1988 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 1992 оны 08 дугаар сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаагаар НАХЯ-ны Засан хүмүүжүүлэх хөдөлмөрийн 0409 дүгээр анги/Дүүрэнгийн колони-хорих анги/, Хонхорын хорих ангид хянагч жолооч/ахлагч цолтой/-оор  ажиллаж байсан болохыг тогтоон шийдвэрлэх нь үндэслэлтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол  бүхий байдлыг мэдэж байгаа хэн ч гэрч байж болно гэсэн байх ба *******гийн хүсэлтээр гэрч *******, ******* нараас гэрчийн мэдүүлэг авсан байна. Гэрчийн мэдүүлгийг дээрх хуулийн 37 дугаар зүйлд заасан нотолгооны хэрэгслээр тогтоогдсон нотлох баримт мөн гэж шүүх үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан хүсэлт гаргагч ******* овогт *******ийн *******/РД:*******/-ыг 1988 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 1992 оны 08 дугаар сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаанд НАХЯ-ны Засан хүмүүжүүлэх хөдөлмөрийн 0409 дүгээр анги/Дүүрэнгийн колони-хорих анги/ болон Хонхорын хорих ангид хянагч жолооч/ахлагч цолтой/-оор  ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч мөн хуулийн 119.3-т заасан хугацааны дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 ***