Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 184/ШШ2024/03058

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Лхагвасүрэн би ******* ******* банк ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.*******д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 791,369.17 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч, хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* банк ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Зээлдэгч Б.******* нь ******* ******* банктай 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр № 472/2018110701 тоот ******* ******* банкны ажилтнуудын Кредит карт эзэмших гэрээ, № 472/2018110701-1 тоот Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээг тус тус байгуулж, 250,000 төгрөгийг худалдан авалт, бэлэн мөнгө болон шилжүүлгийн гүйлгээнд сарын 1,55 хувийн хүүтэйгээр 24 сарын хугацаатай зохих хүүгийн хамт эргүүлэн төлөх үүргийг хүлээн зээлийн эрхтэй карт нээлгэн зарцуулалтыг хийсэн болно. Бусад нөхцөл шаардлагыг гэрээнд тусгасан. Энэхүү кредит картын зээлийн гэрээнд 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр нэмэлт өөрчлөлт оруулж №472/2018111901-1 тоот Кредит карт эзэмших нэмэлт гэрээ, Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээ-г байгуулж, зээлийн лимитийн хэмжээг 1,000,000 төгрөг болгож өөрчилсөн. Зээлдэгч Б.******* нь №472/2018110701, №472/2018111901-1 тоот Кредит карт ашиглан гүйлгээ хийсэн зарцуулалтын төлбөрөө гэрээний нөхцөлд заасны дагуу төлж барагдуулах үүргээ удаа дараа зөрчин үүргийн гүйцэтгэлээс зайлсхийн төлбөрөө төлж барагдуулаагүй банкийг хохироож байгаа ба гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэл биелэгдэх хугацаа дуусгавар болсон зэргийг үндэслэн зээлдэгч Батжаргал овогтой Батсууриас 791,369.17 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* банк ХК нь хариуцагч Б.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 791,369.17 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлж бүрэн төлж барагдуулсан үндэслэлээр нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан талаар хүсэлтээ бичгээр ирүүлсэн байна.

Иймд нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

  1. Нэхэмжлэгч ******* ******* банк ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.*******д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 791,369.17 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 23,542 төгрөгийн тал хувь 11,771 төгрөгийг Сонгинохайрхан дүүргийн татварын хэлтсийн данснаас буцаан гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* банк ХК-нд олгосугай.

3. Зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ Ж.ЛХАГВАСҮРЭН