Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2024 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 184/ШШ2024/03477

 

 

 

 

 

 

 

 

 

       2024             06              17                                            184/ШШ2024/03477

 

 

 

Зохигч талуудын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

            ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч ******* би,

 

Нэхэмжлэгч: ***-ийн нэхэмжлэлтэй, 

 

Хариуцагч: ***-д холбогдох

 

Гэм хорын төлбөрт 3,365,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, мөн оны 05 дугаар сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянаад       

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ламжавдорж овогтой Нэргүй миний бие 2024 оны 02-р сарын 15-ны өдөр өөрийн эзэмшлийн ******* УБЯ улсын дугаартай Toyota Highlander маркийн автомашинтай ******* дүүргийн 3 дугаар хороо Хийморь хотхоны зүүн замд зүүнээс баруун чиглэлд явж байтал урд явж байсан иргэн Алтанцэцэг овогт Нанжидсүх нь өөрийн эзэмшлийн ******* УБХ улсын дугаартай Хьюндай Авантэ маркийн машинтайгаа замын хөдөлгөөний дүрэм зөрчин баруунаас зүүн тийш явж байсан буюу эсрэг урсгалын ******* УНЭ улсын дугаартай Тоёота Акуа маркийн машиныг урд булангаар нь мөргөж Нанжидсүхийн мөргөсөн машин мөргүүлсэн эрчдээ ирж миний машиныг мөргөсөн. Тухайн үед замын цагдаагийн газраас ирж хэмжилт хийсэн бөгөөд иргэн ******* буруутай талаар дүгнэлт гарсан. Хан Уул дүүргийн Замын цагдаагийн хэлтсээс хэргийг Хялбаршуулсан журмаар зөрчлийг шалган шийдвэрлэсэн. Хохирлоо Ашид Билгүүн ХХК-иар үнэлүүлэхэд 7,365,000 төгрөг болсон. Иргэн ******* нь 2024 оны 02-р сарын 20- ны өдөр 4,000,000 төгрөг өгсөн бөгөөд үлдэгдэл хохирлыг *******ийн гуйлтаар 2024 оны 3 болон 4-р сард хувааж бүрэн төлж барагдуулахаар тохиролцож хэргээ шийдвэрлэсэн боловч одоо болтол миний үлдсэн хохирлыг барагдуулахгүй байх тул *******ээс 3,365,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Зохигч талууд эвлэрлийн гэрээндээ: ******* нь *******н нэхэмжилсэн 3,365,000 төгрөгөөс 3,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 10 сарын хугацаанд буюу 2024 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс 2024 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн хооронд сар бүр 300,000 төгрөгөөр төлж барагдуулна гэжээ.

Шүүх зохигчдын эвлэрлийн гэрээг хянаад

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* нь *******эд холбогдуулан гэм хорын төлбөрт 3,365,000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын 365,000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3,000,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2024 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 300,000 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 300,000 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 300,000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 300,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 300,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 300,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 300,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 300,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 300,000 төгрөг, 2024 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 300,000 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулсан байна.

Зохигч талууд эвлэрлээ бичгээр илэрхийлэн гэрээ байгуулан түүнд хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурж баталгаажуулан шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалсан эрх ашгийг хөндөөгүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26.2, 26,3 дахь хэсгүүдэд зааснаар зохигч талууд эвлэрэх эрхтэй, мөн хуулийн 74 дүгээр зүйлд зааснаар тус хэргийг хялбаршуулсан журмаар зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. *******н нэхэмжлэлтэй, *******эд холбогдох гэм хорын төлбөрт 3,365,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын 365,000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3,000,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2024 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 300,000 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 300,000 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 300,000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 300,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 300,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 300,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 300,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 300,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 300,000 төгрөг, 2024 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 300,000 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан хариуцагч *******ээс 31,475 төгрөгийг, нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 68,790 төгрөгөөс 31,475 төгрөгийг ******* дүүргийн татварын хэлтсийн 100200900941 тоот данснаас буцаан гаргуулан *******д тус тус олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасны дагуу хариуцагч ******* нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.

           

 

 

 

            ШҮҮГЧ                           ***