Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 184/ШШ2024/03077

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Лхагвасүрэн даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: УБ, тоотод оршин суух ******* овогт *******ын ******* /*******/-ийн хүсэлттэй

 

ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ж.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Хонгорзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ж.******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: ... Миний бие 1987 оноос 1993 он хүртэл өөрийн хүсэлтээр илгээлт авч Партизаны сангийн аж ахуйн Нарийны фермд саальчнаар ажиллаж байсан. 1993 онд ажлаас гарахад өөрийн хүсэлтээр ажлаас гарсан гэж хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн байсан. Нарийны фермд ажиллаж байсан талаарх баримтыг архиваас шүүлгэхэд ажилд орсон болон гарсан бичиг баримт олдохгүй байна. Иймд намайг Партизаны сангийн аж ахуйн Нарийны фермд 1987 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1993 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хүртэлх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

 

2. Нэхэмжлэгчээс гаргасан нотлох баримт: иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, Үндэсний төв архивын 2024.04.23-ны өдрийн 727 дугаар тодорхойлолт, В.*******, В.******* нарын тодорхойлолт, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Улаанбаатар хотын Партизаны сангийн аж ахуйн даргын 1988 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 185 дугаар Ажилд томилох ба ажлаас чөлөөлөх тухай тушаал, хавсралт, 1989.04.24-ний өдрийн №52 дугаар Нярай хүүхдээ 6 сарын настай болтол асрах эхчүүдэд цалингүй нэмэгдэл чөлөө ба тэтгэмж олгох тухай тушаал, хавсралт.

 

3. Шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримт: гэрч В.*******, Э.******* нарын мэдүүлэг.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ж.******* нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргажээ.

2. Нэхэмжлэгч Ж.******* нь 1987 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1993 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хүртэлх хугацаанд Улаанбаатар хотын Партизаны сангийн аж ахуйн Нарийны фермд саальчнаар ажиллаж байсан болох нь Улаанбаатар хотын Партизаны сангийн аж ахуйн даргын 1988 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн №185 дугаар Ажилд томилох ба ажлаас чөлөөлөх тухай тушаал, хавсралт, 1989.04.24-ний өдрийн №52 дугаар Нярай хүүхдээ 6 сарын настай болтол асрах эхчүүдэд цалингүй нэмэгдэл чөлөө ба тэтгэмж олгох тухай тушаал, хавсралт, гэрч В.*******, Э.******* нарын мэдүүлэг, хөдөлмөрийн дэвтэр, нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар зэргээр тогтоогдож байна.

 

3. Иймд Ж.*******гийн хүсэлтийг хангаж, ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118. 135 дугаар зүйлийн 135.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* овогт *******ын ******* /*******/1987 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1993 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хүртэлх хугацаанд Улаанбаатар хотын Партизаны сангийн аж ахуйн Нарийны фермд саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ЛХАГВАСҮРЭН