Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2024 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 184/ШШ2024/03376

 

 

 

 

 

 

 

 

 

       2024             06              13                                            184/ШШ2024/03379

 

 

 

Зохигч талуудын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

            ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч ******* би,

 

Нэхэмжлэгч: ***-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ****-т хол*******ох

 

Зээлийн гэрээний үүрэгт 5,255,931.34 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, мөн сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянаад      

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “******* ******* ******* *******” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч ******* нь “******* ******* ******* *******” ХХК-иас хэрэглээний зориулалтаар зээл авах хүсэлтээ байгаагаа илэрхийлж 2022 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 1108115  дугаартай цахим зээлийн эрх нээх гэрээ, 16303 дугаартай цахим зээлийн дэд гэрээг тус тус байгуулан 4,590,000 төгрөгийн зээлийг сарын 2,8 хувийн хүүтэйгээр, 36 сарын хугацаатайгаар 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр дуусах нөхцөлтэйгөөр байгуулсан. ... Зээлдэгч нь 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн байдлаар 452 хоног хугацаа хэтрүүлж, зээлийн гэрээнд заасан эргэн төлөх хуваарийг зөрчиж, зээлийн гэрээний үүрэгт үндсэн төлбөрт 3,583,746.07 төгрөг, зээлийн хүүд 1,580,225.79 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 78,959.48 төгрөг, нотариатын зардалд 13,000 төгрөг нийт 5,255,931.34 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.  

Зохигч талууд эвлэрлийн гэрээндээ: “******* ******* ******* *******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, *******т хол*******ох 5,255,931.34 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь  хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2024 оны 07 дугаар сарын 15-ны өдөр 800,000 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 800,000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 800,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 800,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 800,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 1,255,931.34 төгрөгөөр тус тус төлөхөөр харилцан тохиролцов. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ. 

 

Шүүх зохигчдын эвлэрлийн гэрээг хянаад

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “******* ******* ******* *******” ХХК нь *******т хол*******уулан  зээлийн гэрээний үүрэгт 5,255,931.34 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “******* ******* ******* *******” ХХК-ийн нэхэмжилсэн 5,255,931.34 төгрөгийг хариуцагч ******* бүхэлд нь хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2024 оны 07 дугаар сарын 15-ны өдөр 800,000 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 800,000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 800,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 800,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 800,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 1,255,931.34 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулсан байна.

Зохигч талууд эвлэрлээ бичгээр илэрхийлэн гэрээ байгуулан түүнд хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурж баталгаажуулан шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалсан эрх ашгийг хөндөөгүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26.2, 26,3 дахь хэсгүүдэд зааснаар зохигч талууд эвлэрэх эрхтэй, мөн хуулийн 74 дүгээр зүйлд зааснаар тус хэргийг хялбаршуулсан журмаар зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. “******* ******* ******* *******” ХХК-ийн нэхэмжлэлтэй *******т хол*******ох зээлийн гэрээний үүрэгт 5,255,931.34 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2024 оны 07 дугаар сарын 15-ны өдөр 800,000 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 800,000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 800,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 800,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 800,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 1,255,931.34 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан хариуцагч *******ээс 49,522.45 төгрөгийг, нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 99,044.9 төгрөгөөс 49,522.45 төгрөгийг ******* дүүргийн татварын хэлтсийн 100200900941 тоот данснаас буцаан гаргуулан “******* ******* ******* *******” ХХК-ид тус тус олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасны дагуу хариуцагч шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.

           

 

 

 

     ШҮҮГЧ                                               ***