Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 184/ШШ2024/03179

 

 

 

 

2024 06 05 184/ШШ2024/03179

 

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Лхагвасүрэн би

 

Нэхэмжлэгч: УБ, төвд байрлах ******* ******* ******* ХХК /*******/-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: УБ, тоотод оршин суух ******* овогт *******гийн ******* /*******/-д холбогдох

 

зээлийн гэрээний үүрэгт 580,517 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Зохигчдын хооронд байгуулагдсан 2024.06.05-ны өдрийн эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК нь нэхэмжлэлийн шаардлага болох 580,517 төгрөгөөс 390,000 төгрөгийг татгалзаж, нэхэмжлэлээс үлдэх 190,517 төгрөгийг хариуцагч Р.******* нь 2024.06.26-ны өдөр 100,000 төгрөг, 2024.07.05-ны өдөр 90,517 төгрөгөөр төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК нь хариуцагч Р.*******д холбогдуулан 580,517 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага болох 580,517 төгрөгөөс 390,000 төгрөгийг татгалзаж, нэхэмжлэлээс үлдэх 190,517 төгрөгийг хариуцагч Р.******* нь 2024.06.26-ны өдөр 100,000 төгрөг, 2024.07.05-ны өдөр 90,517 төгрөгөөр төлж барагдуулахаар нэхэмжлэгчтэй харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулжээ.

Талуудын байгуулсан эвлэрлийн гэрээ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул шүүх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар ******* ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Р.*******д холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага болох 580,517 төгрөгөөс 390,000 төгрөгийг татгалзаж, нэхэмжлэлээс үлдэх 390,000 төгрөгийг хариуцагч нь 2024.06.26-ны өдөр 100,000 төгрөг, 2024.07.05-ны өдөр 90,517 төгрөгөөр төлж барагдуулахаар нэхэмжлэгчтэй эвлэрсэн тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 18,065 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 3,182 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Р.*******гаас 3,182 төгрөг гаргуулж тус тус нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-нд олгосугай.

3. *******э захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

4. Зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Ж.ЛХАГВАСҮРЭН