Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 2022/ДШМ/478

 

 

 

 

      2022           5            5                                    2022/ДШМ/478

 

С.Мад холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхөө даргалж, шүүгч Д.Очмандах, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Ганчимэг,

шүүгдэгч С.М, түүний өмгөөлөгч Ж.Уранчимэг,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,       

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж, шүүгч Г.Мөнхзул, Л.Баатар нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2022 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн 2022/ШЦТ/290 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч С.Мын гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 2108000001337 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.        

С.М нь үргэлжилсэн үйлдлээр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт болон Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Ар гүнт булагийн 2-09 тоотод оршин суух өөрийн гэртээ 2011 оноос 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд насанд хүрээгүй Б.Нийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон бөгөөд уг гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн буюу хүчиндэх гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: С.Мын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч С.Мыг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай Б.Нийг бага насны буюу 14 нас хүрээгүй, 14 наснаас дээш 16 насанд хүрээгүй байхад түүний хүсэл зоригийн эсрэг хэд хэдэн удаагийн үргэлжилсэн үйлдлээр хүчээр бэлгийн харьцаанд орж хүчиндсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч С.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 18 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар С.Мын эдлэх 18 жилийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.Мын цагдан хоригдсон 183 хоногийг түүний эдлэх хорих ялд оруулан тооцож, тус хэрэгт хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.Маас 1.500.000 төгрөг гаргуулж, Сонгинохайрхан дүүргийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэст олгож, гэр оронгүй, хөдөлмөрийн орлогогүй зэрэг хүнд нөхцөл байдалд байгаа насанд хүрээгүй хохирогч Б.Нт Гэр бүлийн болон холбогдох бусад хууль тогтоомжийн хүрээнд харгалзан дэмжигч томилуулах буюу хамаарах бусад асуудлыг шийдвэрлүүлэхийг хууль ёсны төлөөлөгч Б.Уд хариуцуулж, шүүгдэгч С.Мад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч С.М давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2022 оны 3 дугаар сарын 9-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн анхан шатны шүүхээс 18 жилийн хорих ялыг хаалттай хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн.

Миний бие хийсэн хэрэгтээ маш их харамсаж, шаналж байгаа. Хэргийн тухайд надад маргах зүйл байхгүй, гэм буруугаа ухамсарлан хүлээж байна.

Миний бие элэг бөөрний шархтай, тархи толгойн цусан хангамжийн эргэлт муутай, нуруу нугасны өвчтэй, осолдож зүүн нүд хараагүй болсон, баруун хөл хугархай, буруу эдгэлттэй, эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байсан, одоо эмчийн хяналтад байгаа.

Иймд биеийн байдлыг минь харгалзан үзэж хаалттай дэглэмийг өөрчилж нээлттэй болгож өгөөч гэж хүсэж байна. ...” гэв.

Шүүгдэгч С.Мын өмгөөлөгч Ж.Уранчимэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч С.М өөрийн хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрдөг. Анхан шатны шүүх хуралдаанд хохирогч оролцсон. Хохирогч гэртээ байдаггүй, гадуур явдаг. Өөрөө найз залуутай байсан талаараа хэлдэг. Шүүгдэгч С.Мын эрүүл мэндийн байдлыг харгалзан үзээд хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр өөрчлөлт оруулж шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

Прокурор Д.Ганчимэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч С.М нь үргэлжилсэн үйлдлээр насанд хүрээгүй хохирогчийг 7 нас 9 сартайгаас 14 нас 6 хоног хүртэл хугацаанд хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байгааг нь далимдуулж хүчээр бэлгийн харьцаанд ордог байсан болох нь хангалттай нотлогдон тогтоогдсон. Уг гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй гарсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх саналтай байна. Шийтгэх тогтоол хэргийн бодит байдалтай нийцсэн, хэргийн зүйлчлэл тохирсон, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, шүүхээс оногдуулсан ял шийтгэл шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж, цуглуулсан, гэмт хэргийн үйл баримт хангалттай нотлогдож тогтоогдсон. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

С.М нь үргэлжилсэн үйлдлээр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт болон Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Ар гүнт булагийн 2-09 тоотод оршин суух өөрийн гэртээ 2011 оноос 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд насанд хүрээгүй Б.Нийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон бөгөөд уг гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн буюу хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн болох нь:

насанд хүрээгүй хохирогч Б.Нийн насыг тоолсон тухай тэмдэглэл /хх 10/, насанд хүрээгүй хохирогч Б.Нийн төрсний гэрчилгээний хуулбар /хх 11/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 134-138/ зэрэг нотлох баримтууд,

насанд хүрээгүй хохирогч Б.Нийн “...хойд аав Дарь-Эхийн гэрт байхад гаднаас согтуу орж ирээд надад хүч хэрэглэн өмд тайлаад бэлэг эрхтэнээ миний бэлэг эрхтэн рүү хийгээд хөдлөөд байсан. Би “ээжид хэлнэ” гэхэд “ээждээ хэлвэл хөөж явуулна, та нар эндээс гарвал орох оронгүй” гэж хэлж байсан. Тэгээд тэр өдөр хамгийн анх С.М ахад хүчиндүүлж бэлгийн харьцаанд орсон. Анх орохдоо намайг алгадаж, зодож бэлгийн харьцаанд орсон. Түүний дараахан намайг 6 настай байхад ажлаасаа ирээд дэгээ төмрөөр миний нуруу руу зодож, миний өмдийг хүчээр тайлж, намайг уйлж байхад тоохгүй хүчээр бэлгийн харьцаанд ордог байсан. Энэ мэтээр намайг 10 нас хүртэл 7 хоногт 2-3 удаа надтай бэлгийн харьцаанд ордог байсан. Тухайн үед би жаахан байсан болохоор “аав зодох болов уу, мөн жаахан хүүхэд байж том хүний юм яриад явж байна гээд ээж загинах болов уу” гээд би ээждээ хэлдэггүй байсан. ...Хойд аавынхаа охин Нд 2020 онд гэртээ хоёулаа хамт байх үедээ ярьж байсан. Тухайн үед Н “аав чамайг оролдож байсан уу, намайг нэг удаа унтаж байхад миний мөөмийг барьж байсан” гэж хэлж байсан. Тэгэхээр нь би Нд “аав намайг 6 настай байхаас эхлээд 14 нас хүртэл хүчиндсэн” гэж хэлсэн. Орой нь аав ирээд ээжтэй маргалдсан. Тэр үед Н аав руугаа “та яахаараа өөрийнхөө охин шиг хүнийг хүчинддэг юм, би ч гэсэн хүнд хүчиндүүлж үзсэн, та ер нь юу мэдэх юм” гэж хэлээд дайрч байсан. ...Анх С.М ах намайг газар унагааж байгаад миний өмдийг тайлаад дээр гараад бэлэг эрхтэнээ миний эрхтэнд хийгээд хөдөлсөн. Тэр үед маш их өвдсөн, гэхдээ цус гараагүй. Тэрнээс хойш бэлгийн харьцаанд орохдоо намайг хэвтүүлээд дээр гараад өмд тайлаад бэлэг эрхтэнээ миний бэлэг эрхтэн рүү хийгээд бэлгийн харьцаанд ордог байсан. Харин надад бэлэг эрхтэнээ харуулж байгаагүй, мөн бариулж байгаагүй. Миний ам болон суга, цавь зэрэг газар бэлэг эрхтэнээ оруулж байгаагүй. ...Хамгийн сүүлд 2019 оны 6 дугаар сарын 9-нөөс 10-ны үеэр малын гэрт хойд эцэг С.Мын хамт хонож байхад шөнийн 00 цагийн орчимд миний унтаж байгаа оронд орж ирээд зөвхөн өмд турсикийг хүчээр тайлж байгаад бэлгийн харьцаанд орсон. Тэгээд “би таныг ээжид хэлнэ дээ” гэхээр “та нар угаасаа хаашаа холдохов дээ” гэж шоолсон маягтай доромжилдог байсан. ...Би гомдолтой байна. Надад нэхэмжлэх зүйл байхгүй, хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү. ...” /хх 15-18, 43-45, 141-142, 146-147/ гэж гэмт хэрэг үйлдэгдсэн газар, цаг хугацаа, яаж үйлдсэн болон болсон үйл явдлын талаар удаа дараа тууштай тодорхой мэдүүлсэн бөгөөд түүний мэдүүлэг нь:

шинжээч эмч М.Аригуунтөгсийн “...охин хальс цагариг бүтэцтэй, цайвар ягаан өнгөтэй, нүх томтой, суналттай, агшилтын шинжгүй байна. Мөн охин хальс нь цагийн зүүний байрлалаар 9 цагийн түвшинд суурь хүрээгүй төрөлхийн сэтэрхийтэй байсан. ...Охин хальс урагдах эсэх нь тухайн хүний биеийн онцлог, шинж чанараас хамаарч харилцан адилгүй байна. Мөн бэлгийн харьцаанд орох үед гэмтэхгүй, урагдахгүй байх боломжтой. ...” /хх 65-66/,

гэрч Н.Тын “...Б.Н бол миний төрсөн охин байгаа юм. Харин С.М нь миний хамтран амьдрагч нөхөр бөгөөд түүнтэй 2011 онд танилцаад охинтой болоод түүнээс хойш хамтдаа амьдарч эхэлсэн. ...2018 онд манай охин “ээжээ намайг хойд аав хүчиндэхийг завдаж оролдлоо” гэж хэлж байсан. Надад өөр мэдэх зүйл байхгүй. ...Одоо С.М “охинд чинь сар болгон тэтгэмж өгч байя, чи цагдаа дээр очоод тохиролцуулаад өгөөч, тэгээд Нийг Заамар руу сургуульд нь явуулчих, эндээ бүгдээрээ сайхан амьдаръя, хөнгөн салгаад өгөөч” гэх мэтээр гуйж байна. ...” /хх 20, 149-150/,

насан хүрээгүй гэрч М.Нгийн “...С.М нь миний төрсөн эцэг юм. С.М нь архи уусан согтуу агсам тавьж байхад нь Б.Н надад хандаж хэлэхдээ “аав С.Мыг өөрийг нь 5 настай байх үед буюу тэдний гэрт Улаанбаатар хотод амьдарч байхад болон хөдөө очсоноос хойш хэд хэдэн удаа хүч хэрэглэж бэлгийн харьцаанд орж байсан” гэж хэлсэн юм. Тэгээд би түүнийг сонсоод дотроо ямар муухай юм гэж бодож байгаад аав С.Мыг согтуу байхад түүнд хандаж “та яасан муухай юм бэ, өөрийнхөө охиноос ялгаагүй ийм жаахан охиныг хүчирхийлэхээ болиоч” гэж хэлсэн чинь аав С.М нь “чамд ямар хамаатай юм” гэж хэлээд миний хэлснийг нэг их ойшоогоогүй өнгөрсөн. ...” /хх 48-49/,

яллагдагч С.Мын “...Би Б.Нтэй бэлгийн харьцаанд орсон эсэхээ мэдэхгүй байна. Намайг согтуугаар далимдуулж Б.Н гүтгэж байна. Хэрэлдэхээрээ “чи намайг хүчиндсэн” гэж хэлдэг. Би 9 настайд нь анх удаа хажууд, нэг оронд хэвтэж байхад нь мээмийг нь барьж, өмд рүү нь гараа хийж үзсэн. Тэр үед би согтуу байсан ба “та болиоч” гэхэд нь би больчихдог байсан. ...Манай эхнэр Н.Т “чи мэдүүлэг өгөхдөө “би Б.Нтэй бэлгийн харьцаанд орсон” гэж мэдүүлээрэй, Б.Н цагдаад чамайг хүчирхийлсэн гэж мэдүүлсэн байна. Чи хүүхэд юу ярьсан түүгээр нь яваарай” гэж хэлсэн учир би сэжигтнээр мэдүүлэг өгөхдөө бэлгийн харьцаанд орсон гэж мэдүүлсэн юм. ...Би “сургуулийн төлбөрийг чинь өгье” гэж хэлсэн. Б.Н “та намайг оролддог, одоо надад хохирлын төлбөр гэж сард 250.000 төгрөг төл” гэж шаардаж байна. ...” /хх 31-32/ гэсэн мэдүүлгүүд,

“...Б.Нийн охин хальсанд урагдал гэмтэл тогтоогдсонгүй. Б.Нийн үтрээнээс авсан арчдас наалдац дээр эр бэлгийн эс илрээгүй, шулуун гэдэснээс авсан арчдас наалдац дээр эр бэлгийн эс илрээгүй байна. Б.Нээс бэлгийн замын халдварт заг хүйтэн, ДОХ, тэмбүү, трихомониазын халдвар илрээгүй. ...” гэх 2021 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 8283 дугаартай /хх 60-63/,

“...С.М нь бэлгийн харьцаанд орох чадвартай байна. С.М нь шүүх бактериологийн шинжилгээгээр В(III) бүлгийн цустай, тэмбүү, ДОХ, заг хүйтэн, трихомониаз, хламидын халдвар илрээгүй байна. ...” гэх 2021 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн 10236 дугаартай /хх 70-72/ шинжээчийн дүгнэлтүүд,

“...С.М нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй, гэмт хэрэг үйлдэх үед болон гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл үгүй, үнэн зөв мэдүүлэг өгч бусдад ойлгуулах чадвартай, хэрэг хариуцах чадвартай байна. ...” гэх 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 841 дугаартай /хх 77-78/,

“...Б.Н нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй, гэмт хэргийн улмаас сэтгэцэд нь өөрчлөлт орсон гэх шинж тэмдэг одоогоор үгүй байна. Б.Нийн хөгжил нь өөрийн насны түвшинд, сэтгэцийн хурц хоцрогдолтой гэх шинж тэмдэг, эмнэлгийн бичиг баримт үгүй, болсон үйл явдалд дүгнэлт хийж, үг яриагаар болон үйл хөдлөлөөр дүрслэн үзүүлэх чадвартай, хүчирхийллийн дараах дарамтат хямралд орсон гэх шинж тэмдэг одоогоор илрээгүй байна. ...” гэсэн 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 842 дугаартай /хх 81-82/ шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлтүүд зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар давхар нотлогдон тогтоогджээ.

Хавтас хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, эдгээр нь хоорондоо ноцтой зөрүүгүй бөгөөд гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн шүүгдэгч С.Мыг бага насны буюу 14 нас хүрээгүй, 14 наснаас дээш 16 насанд хүрээгүй байхад түүний хүсэл зоригийн эсрэг хэд хэдэн удаагийн үргэлжилсэн үйлдлээр хүчээр бэлгийн харьцаанд орж хүчиндсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалд нийцсэн байна.

Шүүгдэгч С.Маас “...Миний бие элэг бөөрний шархтай, тархи толгойн цусан хангамжийн эргэлт муутай, нуруу нугасны өвчтэй, осолдож зүүн нүд хараагүй болсон, баруун хөл хугархай, буруу эдгэлттэй, эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байсан, одоо эмчийн хяналтад байгаа. Иймд биеийн байдлыг минь харгалзан үзэж хаалттай дэглэмийг өөрчилж нээлттэй болгож өгөөч гэж хүсэж байна. ...” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргасныг хүлээн авах үндэслэлгүй байна.

Учир нь, хавтас хэрэгт С.М нь элэг бөөрний шархтай, тархи толгойн цусан хангамжийн эргэлт муутай, нуруу нугасны өвчтэй, осолдож зүүн нүд хараагүй болсон, баруун хөл хугархай, буруу эдгэлттэй, эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байсан, одоо эмчийн хяналтад байгаа гэх баримт авагдаагүй байх бөгөөд анхан шатны шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, 18 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг хаалттай хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний үйлдсэн гэмт хэргийн гэм бурууд тохирсон төдийгүй, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байна.

Анхан шатны шүүх нь хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үргэлжилсэн үйлдлээр гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн, хор уршгийн шинж чанар, Эрүүгийн хуулийн тусгай ангид заагдсан хүнд гэмт хэргийг үйлдсэн зэрэгт нийцсэн гэж үзнэ.

Иймд шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн 2022/ШЦТ/290 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Шүүгдэгч С.М нь 2022 оны 3 дугаар сарын 9-ний өдрөөс 2022 оны 5 дугаар сарын 5-ны өдрийг хүртэл нийт 58 хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн 2022/ШЦТ/290 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч С.Мын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх  тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.М нь 2022 оны 3 дугаар сарын 9-ний өдрөөс 2022 оны 5 дугаар сарын 5-ны өдрийг хүртэл нийт 58 хоног /тавин найм/ хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

                                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Д.МӨНХӨӨ

 

                                  ШҮҮГЧ                                                              Д.ОЧМАНДАХ

                                  ШҮҮГЧ                                                              Ш.БАТ-ЭРДЭНЭ