Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 184/ШШ2024/03261

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Лхагвасүрэн би

 

Нэхэмжлэгч: УБ, өөрийн байранд байрлах ******* ХК /*******/-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: УБ, тоотод оршин суух ******* овогт ******* ******* /*******/,

 

Хариуцагч: УБ, тоотод оршин суух ******* овогт ******* ******* // нарт холбогдох

 

зээлийн гэрээний үүрэгт 250,848,905 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Зохигчдын хооронд байгуулагдсан 2024.06.10-ны өдрийн эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэгч ******* ХК нь нэхэмжлэлийн шаардлага болох 250,848,905 төгрөгөөс 44,870,000 төгрөгийг татгалзаж, үлдэх 205,978,905 төгрөгийг хариуцагч Б.*******, Д.******* нар нь 2024.07.31-ний өдрийн дотор төлж барагдуулна. Хэрэв сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Сонгинохайрхан дүүргийн  хаягт байршилтай, хувийн сууцны зориулалттай, 144 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн дугаар үл хөдлөх хөрөнгө, мөн хаягт байршилтай нэгж талбарын дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 700 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн дугаар газар, Сонгинохайрхан дүүргийн  тоот хаягт байршилтай, 1344 м.кв талбайтай амины орон сууцны зориулалттай 80 хувийн гүйцэтгэлтэй, эрхийн улсын бүртгэлийн дугаар үл хөдлөх хөрөнгө, мөн хаягт байршилтай 226 м.кв талбайтай, нэгж талбарын дугаар газраас үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцож эвлэрэв. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ХК нь хариуцагч Б.*******, Д.******* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 250,848,905 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага болох 250,848,905 төгрөгөөс 44,870,000 төгрөгийг татгалзаж, үлдэх 205,978,905 төгрөгийг хариуцагч Б.*******, Д.******* нар нь 2024.07.31-ний өдрийн дотор төлж барагдуулна. Хэрэв сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Сонгинохайрхан дүүргийн тоот хаягт байршилтай, хувийн сууцны зориулалттай, 144 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн дугаар үл хөдлөх хөрөнгө, мөн хаягт байршилтай нэгж талбарын дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 700 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн дугаар газар, Сонгинохайрхан дүүргийн тоот хаягт байршилтай, 1344 м.кв талбайтай амины орон сууцны зориулалттай 80 хувийн гүйцэтгэлтэй, эрхийн улсын бүртгэлийн дугаар үл хөдлөх хөрөнгө, мөн хаягт байршилтай 226 м.кв талбайтай, нэгж талбарын дугаар газраас үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэгчтэй харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулжээ.

Талуудын байгуулсан эвлэрлийн гэрээ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул шүүх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар ******* ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.*******, Д.******* нарт холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага болох 250,848,905 төгрөгөөс 44,870,000 төгрөгийг татгалзаж, үлдэх 205,978,905 төгрөгийг хариуцагч Б.*******, Д.******* нар нь 2024.07.31-ний өдрийн дотор төлж барагдуулна. Хэрэв сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Сонгинохайрхан дүүргийн тоот хаягт байршилтай, хувийн сууцны зориулалттай, 144 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн дугаар үл хөдлөх хөрөнгө, мөн хаягт байршилтай нэгж талбарын дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 700 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн дугаар газар, Сонгинохайрхан дүүргийн тоот хаягт байршилтай, 1344 м.кв талбайтай амины орон сууцны зориулалттай 80 хувийн гүйцэтгэлтэй, эрхийн улсын бүртгэлийн дугаар үл хөдлөх хөрөнгө, мөн хаягт байршилтай 226 м.кв талбайтай, нэгж талбарын дугаар газраас үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэгчтэй эвлэрсэн тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,482,395 төгрөгийн тал хувь 629,022 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Б.*******, Д.******* нараас 629,022 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ******* ХК-нд олгосугай.

3. Энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

4. Зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Ж.ЛХАГВАСҮРЭН