| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жигжидийн Лхагвасүрэн |
| Хэргийн индекс | 184/2023/04549/и |
| Дугаар | 184/ШШ2024/03269 |
| Огноо | 2024-06-10 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 06 сарын 10 өдөр
Дугаар 184/ШШ2024/03269
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар *******ын *******, *******гийн ******* нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр охин М.******* эх О.*******гийн асрамжид үлдээсүгэй.
3. Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3 дахь хэсэгт заасныг баримтлан УБ, тоотод байрлах, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, 18 м2 талбайтай орон сууцыг нэхэмжлэгч Н.*******ын өмчлөлд үлдээж, орон сууцнаас ногдох хэсэг 33,244,589 төгрөгийг нэхэмжлэгч Н.*******аас гаргуулж хариуцагч О.*******д олгож, сөрөг нэхэмжлэлээс үлдэх 29,051,161 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
4. Гэр бүлийн тухай хуулийн 26.6-д зааснаар хүүхэдтэйгээ уулзуулахыг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хүүхдийн ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч, хариуцагч нарын төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.*******гаас илүү төлсөн 469,450 төгрөгийг улсын төсвийн орлогоос гаргуулж буцаан олгож, хариуцагч О.*******гаас улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н.*******т олгосугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар шинжээчийн ажлын хөлсөнд нэхэмжлэгч Н.*******, хариуцагч О.******* нараас тус бүр 150,000 төгрөг гаргуулж шинжээч Ашид билгүүн ХХК-нд олгосугай.
7. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ЛХАГВАСҮРЭН