Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 02

 

*******ын нэхэмжлэлтэй

                           иргэний хэргийн тухай

 

 

                                                                           Хэргийн индекс: *******48/20*******8/00480/И

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

                            Даргалагч:

                             Ерөнхий шүүгч                      Б.Батзориг

                             Шүүгчид                                Д.Буянжаргал

                                                                          Г.Давааренчин

 

                            Оролцогчид

                                Нэхэмжлэгч                            *******

                                Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Бат-Эрдэнэ                                         Хариуцагчийн өмгөөлөгч     Л.Доржпүрэв

                                Хариуцагчийн өмгөөлөгч      С.Алтанцэцэг

                               Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нарыг  оролцуулж,  Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 20*******9 оны *******2 дугаар сарын 02-ны өдрийн 596 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн хариуцагч болон түүний өмгөөлөгчийн давж заалдсан гомдлоор *******ын нэхэмжлэлтэй *******од холбогдох “Хууль бус өмчлөлөөс газар чөлөөлүүлэх” тухай, *******ын сөрөг нэхэмжлэлтэй *******т холбогдох “Сэлэнгэ аймаг ******* сумын ******* дугаар баг, ******* хэсэг *********************б-д байрлалтай 507мкв газар, түүний дээр баригдсан байшин нь ******* миний өмч мөн болохыг тогтоолгох, *******тай газар байшин худалдах худалдан авах тухай гэрээний *******0*******0.9мкв газрын тал газрыг худалдсаныг тогтоолгох” тухай иргэний хэргийг 20*******9 оны *******2 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч танилцаад, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Top of FormНэхэмжлэгч ******* анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие *******ын нь 20************** оны 0******* сарын *******9-ний өдөр *******той худалдах, худалдан авах гэрээгээр Сэлэнгэ аймгийн ******* сумын ******* дугаар баг, ******* дүгээр ********************* тоотод байрлах 64 мкв талбайтай байшин *******0*******0,9 мкв талбайтай газрыг тус тус худалдан авч үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээнүүдээ авсан. ...миний өмчлөлийн газарт хууль бусаар халдаж байгаа *******ын үйлдлийг зогсоож хууль бус өмчлөлөөс чөлөөлж өгнө үү гэжээ.

Хариуцагч ******* шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Миний бие 64 мкв байшин, *******0*******0,9 мкв газрын талыг  буюу 5*******5.2 мкв газрыг 20************** онд *******т худалдсан. Тухайн газрыг зарахаас өмнө тал газар дээрээ хашаа барьж тусгаарласан байсан. Ингээд тухайн газар дээрээ амьдарч байгаад 20************** оноос эхлэн байшин барьсан. Худалдан авах гэрээ байгуулах үед газрын кадастрын зураг байгаагүй байсан тул газрын гэрчилгээг бүтнээр нь шилжүүлээд дараа нь хуваах асуудлаа шийднэ гэж тохирсон боловч ******* нь тохиролцоогоо зөрчин ийнхүү маргаан гаргаж байгаа тул ******* сумын *******-р багийн *******-р хэсгийн *********************б тоотод  байрлалтай 507 мкв газар, түүний дээр баригдсан байшин нь ******* миний өмч мөн болохыг тогтоож өгнө үү. Мөн *******тай газар байшин худалдсан худалдах худалдан авах тухай гэрээний *******0*******0.9 мкв газрын тал газрыг худалдсаныг тогтоож өгнө үү гэжээ.

Bottom of Form

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 20*******9 оны *******2 дугаар сарын 02-ны өдрийн 596 дугаартай шийдвэрээр:

- Иргэний хуулийн *******06 дугаар зүйлийн *******06.*******, *******06.2, 24******* дугаар зүйлийн 24*******.******* дэхь хэсэгт тус тус зааснаар *******ын өмчлөлийн Сэлэнгэ аймаг, ******* сумын ******* дугаар баг, ******* дүгээр хэсэг, ********************* тоотод байрлах, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, *******0*******0.9 м талбай бүхий улсын бүртгэлийн Г-*********************7000*******0******* дугаартай, 000*******02679 гэрчилгээний дугаар бүхий газар / үл хөдлөх хөрөнгө / -ыг чөлөөлөхийг хариуцагч *******од даалгаж, *******ын ... ******* сум, *******-р баг, *******-р хэсэг, *********************б тоотод байрлалтай 507 мкв газар, түүний дээр баригдсан байшин нь миний өмч болохыг тогтоож, *******тай байгуулсан газар, байшин худалдах, худалдан авах гэрээний *******0*******0.9 мкв газрын тал газрыг худалдсаныг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

- Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.*******-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох, мөн сөрөг нэхэмжлэлд улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээж, эрх бүхий этгээд хуульд заасан үндэслэлээр давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагч ******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:  Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 20*******9 оны *******2-р сарын 02-ны өдрийн 596 дугаартай шийдвэрийг хуулийн үндэслэлгүй гарсан гэж үзэж байгаа тул хариуцагч, сөрөг нэхэмжлэгч ******* би энэ гомдлыг гаргаж байна. Анхан шатны шүүх нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж ******* миний сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд их гомдолтой байна. ...Хашаа байшинг худалдсан тухайн үеийн байдлыг мэдэж байгаа гэрчүүдийн мэдүүлгээр ******* би тал хашаагаа *******т худалдсан нь батлагдаад байхад шүүх нотлох баримтаар тооцохгүй байгааг буруу гэж үзэж байна. Миний хувьд *******, түүний эхнэр Ж.Бямбажав нарт итгээд гэрчилгээ бичиг баримтаа өгсөн нь өөрийгөө хууль зөрчсөн буруутай үйлдэл хийсэн гэж үзэхгүй байна. Би олон жилийн өмнөөс байшингийнхаа суурийг цутгаж байшин барих гээд мөнгө төгрөг олдохгүй байж байгаад удаан хугацааны дараа байшингаа барьсан юм. Гэтэл шүүх намайг газрыг чөлөөлөхийг даалгаж шийдвэр гаргаж байна, манай гэр бүл байшингаа буулгаад гэр оронгүй хаана амьдрах вэ? бид хохирох ёсгүй гэж үзэж байна. Шүүх хуульд нийцээгүй шийдвэр гаргаснаас болж манай гэр бүл орох оронгүй болж хохирч ******* нь манай өмч хөрөнгийг хууль бусаар авах нөхцлийг бүрдүүлж байгаад гомдолтой байна. Эдгээр нөхцөл байдлуудыг анхааран үзэж *******ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, ******* миний сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч С.Алтанцэцэг давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:  Анхан шатны шүүх нь хариуцагч *******ыг сөрөг нэхэмжлэлээ нотолж чадаагүй гэсэн дүгнэлт хийж хэрэгсэхгүй болгосон нь  хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийхгүйгээр хэргийг шийдвэрлэж хууль зөрчсөн гэж үзэж байна. Хариуцагч ******* хэдийгээр гэрээний гол үндэслэлийн талаар маргаагүй боловч тухайн гэрээ хийх үеийн нөхцөл байдлаас шалтгаалж хөршөөр амьдрах *******т итгэсэн, тал газрыг нь авч байна гэдгээ ******* бүрэн ойлгож байсан. ******* нь 20 сая төгрөгийн хөрөнгөөр өөрийн гэх Орон сууц барьж уг хашаандаа шударгаар амьдарч байгаа. Энэ гэр бүлийн амьдрал одоо яах бэ? Шүүх бодит дүгнэлт хийгээгүйд гомдолтой байна. Иргэн хүүхдийн эрх ашиг ноцтой зөрчигдлөө. Худалдаж авсан газарт нь өөр хүн байшин барих, газраа худалдчихаад худалдсан газарт байшин барих үйлдлийн аль нь үнэнд нийцэж очих бэ? гэдгийг логик утгаар нь нухацтай дүгнэлт хийж үзнэ үү.  Нэхэмжлэгч ******* нь бусадтай хийсэн ам хэлцлээсээ буцаж гэрээгээр далимдуулан бусдаас мөнгө авах шунахай сэтгэл гаргаж байгаа нь зүйд нийцэхгүй байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж сөрөг нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******од холбогдуулан хууль бус өмчлөлөөс газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч нэхэмжлэлийг шаардлагыг эс зөвшөөрч улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад  Сэлэнгэ аймаг ******* сумын ******* дугаар баг, ******* хэсэг *********************б-д байрлалтай 507мкв газар, түүний дээр баригдсан байшин нь ******* миний өмч мөн болохыг тогтоолгох, *******тай газар байшин худалдах худалдан авах тухай гэрээгээр *******0*******0.9мкв газрын тал газрыг худалдсаныг тогтоолгох буюу худалдах худалдах авах гэрээний зарим хэсгийг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан байна.

Зохигчдын хооронд үүссэн маргааныг анхан шатны шүүх хянан шийдвэрлэж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг эс зөвшөөрч шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй гэсэн үндэслэлээр хариуцагч болон түүний өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргажээ.

Давж заалдах шүүх хуралдааны явцад зохигчид эвлэрэн хэлэлцэх   байдлаар  хоорондын маргаанаа шийдвэрлэх боломжтой талаар хүсэлт  гаргасан ба зохигчид нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.*******-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагын талаар эвлэрэх эрхтэй бөгөөд  энэхүү эрхээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд эдлэх боломжтой тул шүүх бүрэлдэхүүн зохигчдын хүсэлтийг хүлээн авах нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч ******* болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Бат-Эрдэнэ нар шүүх хуралдааны явцад байгуулсан эвлэрэлийн гэрээндээ: “Нэхэмжлэгч *******, хариуцагч *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Бат-Эрдэнэ нар нь *******.000.000 төгрөг /гурван сая/-ийг өгөхөөр эвлэрэв. 2020 оны 04 сарын *******5-нд *******.000.000 /нэг сая/ төгрөг, 2020 оны 08 сарын *******5-нд *******.000.000 /нэг сая/ төгрөг, 2020 оны *******2 сарын *******5-нд *******.000.000 /нэг сая/ төгрөгийг тус тус  *******т өгөхөөр болов. Энэ *******.000.000 /гурван сая/ төгрөгийг өгсний дараа ******* нь *******од 5*******5.45 мкв газрын өмчлөх эрхийг шилжүүлнэ. Боломжтой нөхцөлд мөнгийг *******т хугацаанаас өмнө өгч болно. Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж, хариуцагч сөрөг нэхэмжлэлээсээ татгалзаж дээр
дурьдсан байдлаар эвлэрэв.” гэжээ.

Зохигчдын хооронд байгуулсан дээрхи  эвлэрлийн гэрээ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй, эвлэрэл нь хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******68 дугаар зүйлийн *******68.2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож,  хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Хэргийн зохигчид нь маргааныг эвлэрэн хэлэлцэж шийдвэрлэснээр тухайн асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг тайлбарлах нь зүйтэй.

Мөн зохигчид нь эвлэрэн хэлэлцэхдээ тэмдэгтийн хураамжийн талаар тохиролцоогүй тул Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүх тэмдэгтийн хураамжийн асуудлыг шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******67 дугаар зүйлийн *******67.*******.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

   *******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******68 дугаар зүйлийн *******68.2-т зааснаар Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 20*******9 оны *******2 сарын 02-ны өдрийн 596 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож,  “хариуцагч ******* нь нэхэмжлэгч *******т 2020 оны 04 сарын *******5-нд *******.000.000 /нэг сая/ төгрөг, 2020 оны 08 сарын *******5-нд *******.000.000 /нэг сая/ төгрөг, 2020 оны *******2 сарын *******5-нд *******.000.000 /нэг сая/ төгрөг буюу гурван сая төгрөг өгсний дараа ******* нь 5*******5.45 мкв газрын газрын өмчлөх эрхийг Ш.Батбаярт шилжүүлэх” тухай зохигчдын эвлэрлийг баталж,  *******ын нэхэмжлэлтэй *******48/20*******8/00480/И  индекс бүхий  хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 56.5-д зааснаар нэхэмжлэгч *******ын үндсэн нэхэмжлэлийн хураамжид төлсөн 70.200 төгрөг, *******ын сөрөг нэхэмжлэлийн хураамжид төлсөн 70.200 төгрөгөөс тус бүр 50 хувь буюу *******5.*******00 төгрөгийн төсвийн орлогоос гаргуулан нэхэмжлэгч, хариуцагч нарт олгосугай.

  *******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******68 дугаар  зүйлийн *******68.2-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

  4. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн *******67 дугаар зүйлийн *******67.5, *******72 дугаар зүйлийн *******72.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш *******4 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

   5. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  **************9 дүгээр  зүйлийн **************9.4,**************9.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш *******4 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.

 

 

                                    ДАРГАЛАГЧ                           Б.БАТЗОРИГ

                                    ШҮҮГЧИД                               Д.БУЯНЖАРГАЛ

                                                                                   Г.ДАВААРЕНЧИН