Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2024 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 131/ШШ2024/00506

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа би

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, бага тойруу 6,07 тоот хаягтай, *******,*******,

Хариуцагч: Баянхонгор аймаг,*******,*******, 10 тоотод оршин суух,*******,*******т холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл 1,453,920.71 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Эрхэмбаяр нэхэмжлэлдээ:

У.Анхбаяр нь манай компанитай 2022 оны 08-р сарын 18-ны өдөр Ш-БЗГ/2022-56379 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан 1,050,000 /Нэг сая тавин мянга мянга/ төгрөгийг сарын 2.79 хувийн хүүтэйгээр, 24 сарын хугацаатайгаар гар утас. худалдан авах зориулалтаар зээлж авсан.

У.Анхбаяр нь манай байгууллагаас олгосон зээлийн гэрээний Samsun А52 128СВ загварын гар утсыг 'Пи Си Молл ХХК-аас худалдан авсан бөгөөд барьцаат зээлийн гэрээнд заасан ёсоор хуваарьт төлбөрийг хугацаанд нь төлөх үүрэг хүлээсэн билээ.

Зээлдэгч******* нь Ш-БЗГ/2022-56379 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулж зээл авснаас хойш 2024 оны 04-р сарын 12-ны байдлаар эргэн төлөлтийн хуваарийн дагуу 1,413.048.17 /Нэг сая дөрвөн зуун арван гурван мянга дөчин найман төгрөг арван долоон мөнгө/ төгрөг төлөх байснаас нийт 171,249 /Нэг зуун далан нэгэн мянга хоёр зуун дөчин есөн төгрөг/ төлөлт төлж 1.241.799.17 /Нэг сая хоёр зуун дөчин нэгэн мянга долоон зуун ерэн есөн төгрөг арван долоон мөнгө/ төгрөг төлөөгүй 555 хоног хугацаа хэтрүүлсэн бөгөөд барьцаат зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байна.

Барьцаат зээлийн гэрээний 7.2-т заасны дагуу зээлдүүлэгч өөрийн санаачилгаар хугацаанаас нь өмнө зээлийн гэрээг цуцалж үндсэн зээл, зээлийн хүү. зардал, хохирол, хураамжийг төлөхийг зээлдэгчээс шаардана. Мөн тус гэрээний 7.2.4 дахь хэсэгт заасны дагуу зээлдэгч зээл. зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарьт заасан хугацаанд төлөөгүй, үүнээс хойш 90 хоногийн хугацаа өнгөрсөн бол зээлийн гэрээг дуусгавар болгох, цуцлах бөгөөд зээлдэгч******* нь зээлийн гэрээний 5.2.1 дахь хэсэгт заасныг зөрчиж хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул барьцаат зээлийн гэрээг дангаар цуцлах эрхтэй. Зээлдэгч******* нь Ш-БЗГ/2022-56379 тоот барьцаат зээлийн гэрээний дагуу төлөх ёстой зээлийн үлдэгдэл нь 2024 оны 04-р сарын 12-ны байдлаар үндсэн зээл 973,833.56 төгрөг, зээлийн хүү 447,266.90 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 32.820.25 төгрөг, нийт 1,453,920.71 төгрөгийн зээлийн өртэй болоод байна.

Иймд зээлдэгч*******аас зээлийн гэрээний үүрэгт нийт нийт 1,453,920.71 / Нэг сая дөрвөн зуун тавин гурван мянга есөн зуун хорин төгрөг далан нэгэн мөнгө/ төгрөгийн өр төлбөрийг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд төлсөн улсын тэмдэгтийн хураамж хамт*******-д гаргуулж өгнө үү......гэжээ.

Хариуцагч******* шүүхэд гаргасан тайлбартаа:******* би*******-аас нэхэмжилсэн 1,453,920.71 төгрөгийг зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч******* нь*******т холбогдуулан зээлийн гэрээний үүргийн 1,453,920.71 төгрөг гаргуулахаар шаарджээ. 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч******* нь зээлийн гэрээний үүргийн 1,453,920.71 төгрөгийг нэхэмжлэгч*******-д төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн болох нь хариуцагчийн шүүхэд бичгээр гаргасан тайлбараар нотлогдож байна.

Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Хариуцагч У.Анхбаяр нь  дээрх үүргээ биелүүлээгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38,213 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Баянхонгор аймгийн Төрийн сангийн 100030000941 тоот данснаас 19,107 төгрөг,  хариуцагч*******аас 19,107  төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Хэрэглээний Лизинг ХХК-д олгох нь зүйтэй байна.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэг, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч******* зээлийн гэрээний үүргийн 1,453,920.71 төгрөгийг*******-д төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38,213 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Баянхонгор аймгийн Төрийн сангийн 100030000941 тоот данснаас 19,107 төгрөг, хариуцагч*******аас 19,107 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч*******-д олгосугай.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 ШҮҮГЧ   Г.БАТЗАЯА

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

й