Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2024 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 131/ШШ2024/00507

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

******* дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа би

Нэхэмжлэгч: *******,*******, 6 дугаар баг,*******,*******,*******

Хариуцагч: *******,*******,*******,,,,

Хариуцагч: *******,*******,*******,,,,

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл 3,291,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 3 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр, нарт 2,500,000 төгрөгийг нэг сарын 10 хувийн хүүтэй зээлүүлсэн. Тэд удаа дараа гэрээний үүргээ өгөхгүй байх тул нийт 3,291,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч, нар нь шүүхэд гаргасан тайлбартаа: Бидний бие, нар ньаас 2,500,000 төгрөгийг 10 хувийн хүүтэй зээлж авсан нь үнэн. Нэхэмжилсэн 3,291,000 төгрөгийг төлж барагдуулна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч нь, нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн 3,291,000 төгрөг гаргуулахаар шаарджээ. 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч, нар нь зээлийн гэрээний үүргийн 3,291,000 төгрөгийг нэхэмжлэгчт төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн болох нь хариуцагчийн шүүхэд бичгээр гаргасан тайлбараар нотлогдож байна.

Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Хариуцагч Г.Ганцэцэг, нар нь  дээрх үүргээ биелүүлээгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 67,606 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Баянхонгор аймгийн Төрийн сангийн 100030000941 тоот данснаас 33,803 төгрөг,  хариуцагч, нараас 33,803  төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч М.Мэндбаярт олгох нь зүйтэй байна.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэг, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч, нар нь зээлийн гэрээний үүргийн 3,291,000  төгрөгийгт төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 67,606 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Баянхонгор аймгийн Төрийн сангийн 100030000941 тоот данснаас 33,803 төгрөг,  хариуцагч, нараас 33,803  төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч М.Мэндбаярт олгосугай.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

  

ШҮҮГЧ   Г.БАТЗАЯА

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

й