Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 155/ШШ2024/00577

 

 

 

 

 

2024 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 155/ШШ2024/00577

Хөвсгөл аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс 155/2024/00375/И/

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Сарантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: ***,

Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Хүсэлт гаргагч: Ж.А*,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Д*.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Ж.А* нь шүүхэд Хөвсгөл аймгийн Мөрөн хотын 3 дугаар яслид 1989 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 8 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл сувилагчаар ажиллаж байсан байдал тогтоолгох шаардлага гаргасан ба шүүх хуралдаанд Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэгт 1989 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 8 дугаар сарын 01-ний өдрийг дуустал сувилагчаар, Хөвсгөл аймгийн Мөрөн хотын 3 дугаар яслид 1989 оны 8 дугаар сарын 02-ны өдрөөс 1993 оны 8 дугаар сарын 25-ны өдрийг дуустал сувилагчаар ажиллаж байсан байдал тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагаа тодруулжээ.

Хүсэлт гаргагч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

...Би 55 нас хүрээд өндөр настны тэтгэвэр тогтоолгох шаардлагатай болсон боловч миний ажиллаж байсан хугацаа хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн боловч ажилд томилогдсон, ажлаас чөлөөлөгдсөн тушаалууд байхгүй. Хөвсгөл аймгийн Архивын газарт хандаж 1987 оны 7 дугаар сараас 1993 оны 10 дугаар сар хүртэлх хугацааны ажилд орсон, ажлаас гарсан тушаалыг шүүлгэсэн ч гарч ирээгүй тул шүүхээр ажиллаж байсан байдал тогтоолгох шаардлагатай болсон...гэв.

Хүсэлт гаргагч Ж.А** нь шүүхэд улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхний хуулбар, Дархан хотын АУДуС-аас 1989 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Жамсрангийн Алтанцэцэгт олгож, цээж зургийг нааж, зохих бичилтүүд хийгдсэн 262051 дүгээр хөдөлмөрийн дэвтэр, түүний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2024 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 11/285 дугаар албан бичиг, Хөвсгөл аймаг Архивын тасаг ХУУЛБАР ҮНЭН 2024 оны 03 сарын 25-ний өдөр гэсэн дардас дарагдсан Хөвсгөл аймгийн Эрүүлийг хамгаалах газрын даргын 1989 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 38 дугаар Ажилд томилох тухай тушаал, түүний хавсралт, Хөвсгөл аймгийн долдугаар цэцэрлэг гэсэн тамга дарагдсан Хөвсгөл аймгийн Мөрөн сумын хүүхдийн 1-4 яслийн ажилчдын цалингийн тооцооны хүснэгт гэх цалингийн хүснэгтүүд зэрэг нотлох баримтуудыг гаргаж өгчээ.

Шүүх хүсэлт гаргагчийн хүсэлтээр Б.Н*, С.Б* нарыг гэрчээр асууж,

өөрийн санаачилгаар Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс хүсэлт гаргагчийн ХААТР-1(А), ХААТР-21(А), Хаягийн хуудас №7 маягтууд, Хөвсгөл аймгийн Архивын тасгаас хүсэлт гаргагчийн ажиллаж байсантай холбоотой баримтууд, Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс 1990-2000 онуудын ажилласан жилийг нөхөн тооцуулсан эсэх лавлагаа, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс хүсэлт гаргагч ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлт гаргаж шийдвэрлүүлж байсан эсэх лавлагаа гаргуулж нотлох баримт бүрдүүлсэн.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Хүсэлт гаргагч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлж байна. Үүнд:

...Би 55 нас хүрээд өндөр настны тэтгэвэр тогтоолгох шаардлагатай болсон боловч миний ажиллаж байсан хугацаа хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн боловч ажилд томилогдсон, ажлаас чөлөөлөгдсөн тушаалууд байхгүй. Хөвсгөл аймгийн Архивын газарт хандаж 1987 оны 7 дугаар сараас 1993 оны 10 дугаар сар хүртэлх хугацааны ажилд орсон, ажлаас гарсан тушаалыг шүүлгэсэн ч гарч ирээгүй тул шүүхээр ажиллаж байсан байдал тогтоолгох шаардлагатай болсон...гэв.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Дархан хотын АУДуС-аас 1989 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Жамсрангийн Алтанцэцэгт олгож, зохих бичилтүүд хийгдсэн 262051 дүгээр хөдөлмөрийн дэвтэр, түүний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,

Хөвсгөл аймаг Архивын тасаг ХУУЛБАР ҮНЭН 2024 оны 03 сарын 25-ний өдөр гэсэн дардас дарагдсан Хөвсгөл аймгийн Эрүүлийг хамгаалах газрын даргын 1989 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 38 дугаар: ...хөдөлгөөн хийх дээд дунд мэргэжилтэнг ажилд томилсон хуваарийг ... хавсралтаар тус тус баталсугай...

Хавсралт:...74.Ж.А* нэгдсэн эмнэлэгт сувилагчаар... гэсэн бичвэр бүхий Ажилд томилох тухай тушаал, түүний хавсралт,

Хөвсгөл аймгийн долдугаар цэцэрлэг гэсэн тамга дарагдсан Хөвсгөл аймгийн Мөрөн сумын хүүхдийн 1-4 яслийн ажилчдын цалингийн тооцооны хүснэгтүүд,

Гэрч Б.Н*:...Ж.А* нь Хөвсгөл аймгийн Мөрөн хотын 3 дугаар яслийн сувилагч хийдэг, намайг эрхлэгч хийж байхад ажиллахаар ирж байсан. Ямар ч байсан 1985 оноос хойш ажилд орсон... гэх,

Гэрч С.Б*: ...Би 1983 оноос 1995 оны хооронд Хөвсгөл аймгийн Мөрөн хотын 3 дугаар яслийн дунд ангийн багшаар ажиллаж байсан. Ж.А*нь Хөвсгөл аймгийн Мөрөн хотын 3 дугаар яслийн ахлах ангийн багш, сувилагчаар ажиллаж байсан, сувилагчаар ирээд давхар анги удирдаж ажилладаг, намайг ажиллаж байхад, сургууль төгсөөд ажиллахаар ирж байсан... гэх мэдүүлэг зэрэг нь эргэлзээгүй, зөрүүгүй, гэрчүүдэд хууль сануулж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу мэдүүлэг авсан байх тул мэдүүлгүүдийг үнэн зөв гэж үнэлж, нэхэмжлэлийн шаардлагыг давхар нотолж, хүсэлт гаргагч Ж.А* нь Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг, Хөвсгөл аймгийн Мөрөн хотын 3 дугаар яслид тус тус сувилагчаар ажиллаж байсан үйл баримт тогтоогдож байна.

Хүсэлт гаргагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй.

Иймд шүүх хүсэлт гаргагч Ж.А***Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэгт 1989 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 8 дугаар сарын 01-ний өдрийг дуустал сувилагчаар, Хөвсгөл аймгийн Мөрөн хотын 3 дугаар яслид 1989 оны 8 дугаар сарын 02-ны өдрөөс 1993 оны 8 дугаар сарын 25-ны өдрийг дуустал сувилагчаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв.

Хүсэлт гаргагчийн Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг, Хөвсгөл аймгийн Мөрөн хотын 3 дугаар яслид ажиллаж байсан талаарх зарим баримтууд холбогдох байгууллагад хадгалагдаж үлдээгүй болох нь Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2024 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 11/285 дугаар, 2024 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 11/390 дүгээр: Тус аймгийн Мөрөн хотын 3 дугаар яслийн баримт манай архивд шилжиж ирээгүй тул Ж.А*холбогдох лавлагааг гаргаж өгөх боломжгүй байна. гэсэн бичвэр бүхий,

Хүсэлт гаргагч Ж.А* нь 1990 оноос 2000 оныг дуустал ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулаагүй болох нь Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 164 дүгээр: Ж** (** нь 1990-2000 оныг дуусталх хугацаанд Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн дагуу нөхөн даатгалд хамрагдаагүй болно. гэсэн бичвэр бүхий,

Хүсэлт гаргагч ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг Чингэлтэй дүүргийн шүүхэд гаргаж байгаагүй болох нь Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 689 дүгээр: Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны Иргэн-2014 нэгдсэн системээс шүүж үзэхэд, Ж.А** (РД:ТЗ69*)-ийн хүсэлттэй, ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл, иргэний хэргийг Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх хүлээн авч шийдвэрлэсэн талаар бүртгэл байхгүй байна. гэсэн бичвэр бүхий албан тоотуудаар тус тус тогтоогдож байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д: Шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно. Улсын тэмдэгтийн хураамжийг энэ хуульд заасны дагуу төлнө. гэж заасан байх тул хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

Хэрэгт авагдсан хүсэлт гаргагчийн ХААТР-1(А), ХААТР21(А), ХАЯГИЙН ХУУДАС №7 маягтууд нь нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118-д заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар *** Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэгт 1989 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 8 дугаар сарын 01-ний өдрийг дуустал сувилагчаар, Хөвсгөл аймгийн Мөрөн хотын 3 дугаар яслид 1989 оны 8 дугаар сарын 02-ны өдрөөс 1993 оны 8 дугаар сарын 25-ны өдрийг дуустал сувилагчаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээр дамжуулан Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.САРАНТУЯА