Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 182/ШШ2024/02895

 

 

 

 

 

 

2024 06 26 182/ШШ2024/02895

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Аззаяа би,

 

Нэхэмжлэгч: О ХХК -ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Б.Тд холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: 424,791 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Омни Капитал ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

******* нь ******* 2021.11.17-ны өдөр 2820 тоот зээлийн гэрээг байгуулан зээлийн эрх нээсэн. 2023 оны 1 сарын 20-ны өдөр 550,000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай 4.9 хувийн хүүтэй z12597521 тоот зээлийг Хаан банк дахь 5028671030 тоот дансанд, 2023 оны 1 сарын 20-ны өдөр 500,000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай 4.9 хувийн хүүтэй z12597645 тоот зээлийг Хаан банк дахь 5028671030 тоот дансанд, дээрх зээлүүдийг зээлдэгч Б.Түвшинзаяа нь шилжүүлэн авсан. Хариуцагч Б.Түвшинзаяа нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа ба 2024.03.05-ны өдрийн байдлаар z212597521 тоот зээл 2024 оны 2 сарын 14-ний өдөр дуусч үндсэн зээлээс 338,386 төгрөгийг хасаж үлдэгдэл дүн 211,614 төгрөг, нийт идэвхтэй ашигласан 410 хоног /зээлийн гэрээний 30 + хугацаа хэтэрсэн 20 + 9 удаагийн сунгалтаар 360 хоног/-ийн хүү 232,160 төгрөг хүүнд төлсөн 217,989 төгрөгийг хасаж нийт хүү 14,171, нийт дүн 225,785 төгрөг,

z12597645 тоот зээл 2023 оны 11 сарын 16-ны өдөр дуусч үндсэн зээлээс 311,175 төгрөгийг хасаж үлдэгдэл дүн 188,825 төгрөг, нийт идэвхтэй ашигласан 410 хоног /зээлийн гэрээний 30 + хугацаа хэтэрсэн 110 + 9 удаагийн сунгалтаар 270 хоног/-ийн хүү 207,583 төгрөг хүүнд төлсөн 197,402 төгрөгийг хасаж нийт хүү 10,181, нийт дүн 199,006 төгрөг болсон тул нийт үндсэн зээл 400,439 төгрөг, нийт хүү 24,352 төгрөг, нийт 424,791 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.Зохигчдын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээнд:

Б.Түвшинзаяа миний бие Омни Капитал ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 424,791 төгрөгийг 2 хувааж, 2024 оны 07 дугаар сарын 15-ны өдөр 200,000 төгрөгийг, 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 224,791 төгрөгийг тус тус төлж барагдуулна. Иймд эвлэрлийн гэрээг баталж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

1. Нэхэмжлэгч Омни Капитал ББСБ ХХК нь хариуцагч Б.Түвшинзаяад холбогдуулж 424,791 төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Омни Капитал ББСБ ХХК, хариуцагч Б.Түвшинзаяа нар харилцан тохиролцож, Б.Түвшинзаяа нь 424,791 төгрөгийг 2 хувааж, 2024 оны 07 дугаар сарын 15-ны өдөр 200,000 төгрөгийг, 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 224,791 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар эвлэрсэн байна.

 

2. Зохигчид дээрх байдлаар эвлэрсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, ашгийг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоодог тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 13,394 төгрөгийн 50 хувь болох 6,697 төгрөгийг улсын орлогоос, 6,697 төгрөгийг хариуцагч Б.Түвшинзаяагаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч Омни Капитал ББСБ ХХК, хариуцагч Б.Түвшинзаяа нар харилцан тохиролцож, Б.Түвшинзаяа нь 424,791 төгрөгийг 2 хувааж, 2024 оны 07 дугаар сарын 15-ны өдөр 200,000 төгрөгийг, 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 224,791 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Омни Капитал ББСБ ХХК-иас тэмдэгтийн хураамжид төлсөн 13,394 төгрөгийн 50 хувь болох 6,697 төгрөгийг улсын орлогоос, 6,697 төгрөгийг хариуцагч Б.Түвшинзаяагаас гаргуулж, нэхэмжлэгч Омни Капитал ББСБ ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэхүү захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ О.АЗЗАЯА