Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Дашзэвэгийн Цэдэнпэлжээ |
Хэргийн индекс | 137/2024/00058/Э |
Дугаар | 137/ШШ2024/00105 |
Огноо | 2024-04-30 |
Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 30 өдөр
Дугаар 137/ШШ2024/00105
2024 04 30 ...
Зохигчдийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Д.Ц би
Нэхэмжлэгч: Дорноговь аймгийн .... сум, ... дүгээр баг,... дүгээр хэсэгт байрлах, .... ХХК /УБД:..., РД:..., утас:..., ..../-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дорноговь аймгийн .... сум,... . дүгээр баг,.... тоотод үйл ажиллагаа явуулах .... ХХК /РД:...., УБД:..../,
Хариуцагч : Дорноговь аймгийн ... сум, ... дүгээр баг, ... дүгээр байр ... тоотод оршин суух Х овогт Г-ын Н /РД:...., утас: ..../ нарт холбогдох
Гэм хор учруулсны хохирлын нөхөн төлбөрт 11,240,620 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, 2024 оны 03 дугаар сарын 01-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М Т ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...2022 оны 6 дугаар сарын 19-ний өдөр, "...." ХХК болон “...." ХХК нарын хамтарсан Төв талбайн үйлчилгээний барилга хэвийн үйл ажиллагаа явуулж байх үед Г овогтой Н-ын зоорийн давхарт гаднаас оруулгатай, цэвэр усны тоолуурын арын сантехникийн холбох хэрэгсэл, паар задарч их хэмжээний ус алдсан. Ус алдах явц зоорь түрээслэгчийн талаас хальж, бидний дундын талбайгаар урсан манай эзэмшлийн караокены өрөөнүүдийг 20 см өндөртэй ус, нярвын өрөөгөө дамжин хурдацтайгаар аваарын гарц буюу манай ажилчид ажилдаа ирдэг, явдаг ар талын шатны гадаа талбайн түвшинд хуримтлагдаж ус алдсаны улмаас хохирол үүссэн болно. Тухайн өдөр Н.Н ажилчидтай ирээд манай ажилчидтай хамтран хувиндаж, цэвэрлэсэн. Манай охин Г.У-д ах нь хохирлын барагдуулж өгнө гэсэн. Өөрийн биеэр Н.Н хүний танин мэдэхүйн 5 мэдрэмжээр мэдсэн. Тухайн үйл явц дулааны станц бүртгэж авсан, ус алдалтыг таслан зогсоож гагнуурын ажил хийж хэвийн байдалд оруулсан. Гэтэл Г.Н бидний хохирлыг барагдуулах нь битгий хэл нөхрийг хэл амаар доромжилж өгөхгүй байна. 2024 оны 1 сард хохирол барагдуулах тоотоо өгсөн ч тоогоогүй. Иймд ... ХХК-наас гэм хорын хохирол 11 240 620 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч М ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: ... Ус алдалтын хохирол болох 11.240.620 төгрөгийн маргаанд хэрэг үүсгэснээс хойш хариуцагч тал .... ХХК-ний зүгээс 8,000,000 төгрөгийг өгч эвлэрэх санал гаргасныг хүлээн зөвшөөрч хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэж өгнө үү. Талуудын хүсэл зориг эвлэрсэн болно. М ХХК нь үлдэгдэл болох 3,240,620 төгрөгнөөс татгалзаж байна гэжээ.
Хариуцагч: Дорноговь аймгий сум, ... дүгээр баг, Б тоотод үйл ажиллагаа явуулах ... ХХК /РД:...., УБД:..../,
Дорноговь аймгийн ... сум, ... дүгээр баг, .... дүгээр байр .... тоотод оршин суух Х овогт Г-ын Н /РД:..../ утас: .../ нар нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
М ХХК-ийн нэхэмжилсэн 11,240,620 төгрөгөөс 8,000,000 төгрөгийг төлж барагдуулсан. .... ХХК нь 3,240,620 төгрөгөөс татгалзаж хоорондоо эвлэрсэн болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч .... ХХК нь хариуцагч ... ХХК, Г.Н нарт холбогдуулан гэм хор учруулсны хохирлын нөхөн төлбөрт, 11,240,620 төгрөг тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч .... ХХК, Г.Н нарт холбогдох гэм хор учруулсны хохирлын нөхөн төлбөрт 11,240,620 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас нэхэмжлэгч .... ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаас 3,240,620 төгрөгнөөс татгалзаж хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагаас 8,000,000 төгрөгийг төлж барагдуулж хоорондоо эвлэрсэн байна.
Зохигч нарын эвлэрсэн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна. Иймд зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч байгууллагад хариуцагч нарын хариу тайлбарыг танилцуулсан болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч .... ХХК -ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ... ХХК, Г.Н нарт холбогдох гэм хор учруулсны хохирлын нөхөн төлбөрт 11,240,620 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч ... ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаас 3,240,620 төгрөгнөөс татгалзаж хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлага 8,000,000 төгрөгийг төлж зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 194,800 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 97,400 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч нараас 8,000,000 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 71,475 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.
3. Хариуцагч нар нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар
хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.Ц
2024 04 30 137/ШШ2024/00105
Зохигчдийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Д.Цэдэнпэлжээ би
Нэхэмжлэгч: Дорноговь аймгийн Замын-Үүд сум, 1 дүгээр баг, 9 дүгээр хэсэгт байрлах, Морстрейд энд сервис ХХК /УБД:0611001194, РД:2666294, утас:91919147, 96969647/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дорноговь аймгийн Замын-Үүд сум, 1 дүгээр баг, Баянтүшлэг-0 тоотод үйл ажиллагаа явуулах Ихэр овоо ХХК /РД:3309002, УБД:611003049/,
Хариуцагч : Дорноговь аймгийн Замын-Үүд сум, 4 дүгээр баг, Сүлд 64 дүгээр байр 33 тоотод оршин суух Халх Монгол овогт Гомбын Нармандах /РД:ЕЮ71072411, утас: 91010129/ нарт холбогдох
Гэм хор учруулсны хохирлын нөхөн төлбөрт 11,240,620 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, 2024 оны 03 дугаар сарын 01-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Морс Трейд ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...2022 оны 6 дугаар сарын 19-ний өдөр, "Морс трейд энд сервис" ХХК болон “Баянтүшлэг" ХХК нарын хамтарсан Төв талбайн үйлчилгээний барилга хэвийн үйл ажиллагаа явуулж байх үед Гомбо овогтой Нармандахын зоорийн давхарт гаднаас оруулгатай, цэвэр усны тоолуурын арын сантехникийн холбох хэрэгсэл, паар задарч их хэмжээний ус алдсан. Ус алдах явц зоорь түрээслэгчийн талаас хальж, бидний дундын талбайгаар урсан манай эзэмшлийн караокены өрөөнүүдийг 20 см өндөртэй ус, нярвын өрөөгөө дамжин хурдацтайгаар аваарын гарц буюу манай ажилчид ажилдаа ирдэг, явдаг ар талын шатны гадаа талбайн түвшинд хуримтлагдаж ус алдсаны улмаас хохирол үүссэн болно. Тухайн өдөр Н.Нармандах ажилчидтай ирээд манай ажилчидтай хамтран хувиндаж, цэвэрлэсэн. Манай охин Г.Ундармаад ах нь хохирлын барагдуулж өгнө гэсэн. Өөрийн биеэр Н.Нармандах хүний танин мэдэхүйн 5 мэдрэмжээр мэдсэн. Тухайн үйл явц дулааны станц бүртгэж авсан, ус алдалтыг таслан зогсоож гагнуурын ажил хийж хэвийн байдалд оруулсан. Гэтэл Г.Нармандах бидний хохирлыг барагдуулах нь битгий хэл нөхрийг хэл амаар доромжилж өгөхгүй байна. 2024 оны 1 сард хохирол барагдуулах тоотоо өгсөн ч тоогоогүй. Иймд Баянтүшлэг ХХК-наас гэм хорын хохирол 11 240 620 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Морс Трейд ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: ... Ус алдалтын хохирол болох 11.240.620 төгрөгийн маргаанд хэрэг үүсгэснээс хойш хариуцагч тал Ихэр овоо ХХК-ний зүгээс 8,000,000 төгрөгийг өгч эвлэрэх санал гаргасныг хүлээн зөвшөөрч хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэж өгнө үү. Талуудын хүсэл зориг эвлэрсэн болно. Морс трейд энд сервис ХХК нь үлдэгдэл болох 3,240,620 төгрөгнөөс татгалзаж байна гэжээ.
Хариуцагч: Дорноговь аймгийн Замын-Үүд сум, 1 дүгээр баг, Баянтүшлэг-0 тоотод үйл ажиллагаа явуулах Ихэр овоо ХХК /РД:3309002, УБД:611003049/,
Дорноговь аймгийн Замын-Үүд сум, 4 дүгээр баг, Сүлд 64 дүгээр байр 33 тоотод оршин суух Халх Монгол овогт Гомбын Нармандах /РД:ЕЮ71072411/ утас: 91010129/ нар нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
Морстрейд энд сервис ХХК-ийн нэхэмжилсэн 11,240,620 төгрөгөөс 8,000,000 төгрөгийг төлж барагдуулсан. Морс трейд ХХК нь 3,240,620 төгрөгөөс татгалзаж хоорондоо эвлэрсэн болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Морстрейд энд сервис ХХК нь хариуцагч Ихэр овоо ХХК, Г.Нармандах нарт холбогдуулан гэм хор учруулсны хохирлын нөхөн төлбөрт, 11,240,620 төгрөг тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ихэр овоо ХХК, Г.Нармандах нарт холбогдох гэм хор учруулсны хохирлын нөхөн төлбөрт 11,240,620 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас нэхэмжлэгч Морс энд сервис ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаас 3,240,620 төгрөгнөөс татгалзаж хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагаас 8,000,000 төгрөгийг төлж барагдуулж хоорондоо эвлэрсэн байна.
Зохигч нарын эвлэрсэн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна. Иймд зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч байгууллагад хариуцагч нарын хариу тайлбарыг танилцуулсан болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Морстрейд энд сервис ХХК -ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ихэр овоо ХХК, Г.Нармандах нарт холбогдох гэм хор учруулсны хохирлын нөхөн төлбөрт 11,240,620 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч Морс энд сервис ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаас 3,240,620 төгрөгнөөс татгалзаж хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлага 8,000,000 төгрөгийг төлж зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 194,800 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 97,400 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч нараас 8,000,000 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 71,475 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.
3. Хариуцагч нар нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар
хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.ЦЭДЭНПЭЛЖЭЭ