| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Отгон Аззаяа |
| Хэргийн индекс | 182/2024/03347/И |
| Дугаар | 182/ШШ2024/02896 |
| Огноо | 2024-06-25 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 06 сарын 25 өдөр
Дугаар 182/ШШ2024/02896
| 2024 06 25 | 182/ШШ2024/02896 |
|
|
|
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Аззаяа би,
Нэхэмжлэгч: Богд лизинг ХХК ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б.Н/-т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 3,876,263.87 төгрөг гаргуулах тухай хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Богд лизинг ХХК нь 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр 43029850 тоот Санхүүгийн түрээсийн гэрээгээр хариуцагч Б.Нандинцэцэг 3,439,200 төгрөгийг, сарын 2,6 хувийн хүүтэйгээр, 24 сарын хугацаатай, сар бүрийн 20-нд эргэн төлөлт хийгдэж байхаар, хэрэглээний зориулалтаар санхүүгийн түрээсийн гэрээ байгуулсан. Зээлдэгч нь санхүүгийн түрээсийн гэрээний хавсралтад заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлээ төлөх үүрэгтэй боловч уг хуваарийг зөрчиж, төлөлт хийгдээгүй 463 хоног болсон байна. Түрээслэгч нь түрээсийн гэрээний үндсэн төлбөр, түүний хүүгийн төлбөр, төлбөрүүдийг эргэн төлөлтийн хуваарьт хугацааг хэтрүүлсэн, эргэн төлөх хуваарийн дагуу огт төлөлт төлөөгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй, хуваарьт төлбөрийг 90 болон түүнээс дээш хоногоор хэтрүүлсэн үйлдлийг ойлгохоор заасны дагуу хариуцагч Б.Нандинцэцэг нь түрээсийн гэрээний 7.2, 7.3, дахь хэсгүүдийг ноцтой зөрчсөн байна. Энэхүү түрээслэгчийн ноцтой зөрчил нь санхүүгийн түрээсийн тухай хуулийн 10.2-т заасан нөхцөл байдлыг үүсгэсэн учир гэрээний 8.4-т заасны дагуу түрээслүүлэгч гэрээг дангаар цуцлах эрхтэй.
Ингээд 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар түрээслэгч Б.Нандинцэцэг үндсэн зээлийн үлдэгдэл 2,685,014.57 төгрөг, үндсэн хүү 1,084,608.26 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 96,641.04 төгрөг, нийт лизингийн төлбөр 3,866,263.87 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Нотираитын зардал 10,000. Тиймээс дээрх төлбөр болох нийт 3,876,263.87 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
2. Зохигчдын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээнд:
Б.Нандинцэцэг миний бие нь Богд лизинг ХХК-ийн нэхэмжилсэн 3,876,263.87 төгрөгийг 8 сарын хугацаанд буюу 2024 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 200,000 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 200,000 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 200,000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 655,240 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 655,240 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 655,240 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 655,240 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 655,303.87 төгрөгийг тус тус төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна.
Иймд эвлэрлийн гэрээг баталж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч Богд лизинг ХХК нь хариуцагч Б.Нандинцэцэгт холбогдуулж 3,876,263.87 төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Богд лизинг ХХК, хариуцагч Б.Нандинцэцэг нар харилцан тохиролцож, Б.Нандинцэцэг нь 3,876,263.87 төгрөгийг 8 сарын хугацаанд буюу 2024 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 200,000 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 200,000 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 200,000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 655,240 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 655,240 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 655,240 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 655,240 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 655,303.87 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар эвлэрсэн байна.
2.Зохигчид дээрх байдлаар эвлэрсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, ашгийг хөндөөгүй, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Бямбадоржид эвлэрэх эрхтэй итгэмжлэл олгогдсон байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоодог тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 76,971 төгрөгийн 50 хувь болох 38,485.5 төгрөгийг улсын орлогоос, 38,485.5 төгрөгийг хариуцагч Б.Нандинцэцэгээс тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Богд лизинг ХХК, хариуцагч Б.Нандинцэцэг нар харилцан тохиролцож, Б.Нандинцэцэг нь 3,876,263.87 төгрөгийг 8 сарын хугацаанд буюу 2024 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 200,000 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 200,000 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 200,000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 655,240 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 655,240 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 655,240 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 655,240 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 655,303.87 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Богд лизинг ХХК-иас тэмдэгтийн хураамжид төлсөн 76,971 төгрөгийн 50 хувь болох 38,485.5 төгрөгийг улсын орлогоос, 38,485.5 төгрөгийг хариуцагч Б.Нандинцэцэгээс тус тус гаргуулж нэхэмжлэгч Богд лизинг ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэхүү захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ О.АЗЗАЯА