Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 156/ШШ2024/00225

 

 

 

 

 

 

 

2024 05 03 156/ШШ2024/00225

  

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай.

 

 

156/2024/00175/И

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Отгонжаргал би,

Нэхэмжлэгч: А Т ХХК,

Хариуцагч: Хэнтий аймгийн Б ТС ЗД

Нэхэмжлэлийн шаардлага: 2 392 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Барилгын зураг төслийн А Т ХХК нь 2021 оны 5 дугаар сарын 01-ний өдөр Б ТС ЗД тай ХЭБШ-21/19 тоот гэрээг байгуулж, гэрээний дагуу зураг төслийг иж бүрэн гүйцэтгэж барилга угсралтын тендер зарлагдсан. Улмаар тухайн ажлыг улсын комисс хүлээж авсан юм. Гэтэл Батширээт сумын Засаг даргатай удаа дараа утсаар болон албан тоотоор холбогддог боловч одоог хүртэл тус гэрээний 4 дүгээр заалтыг зөрчиж санхүүжилт олгогдохгүй байгаа тул санхүүжилт болох 2 392 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан гэжээ.

Хариуцагч Хэнтий аймгийн Батширээт сумын Засаг дарга нь шүүхэд гаргасан тайлбартаа: ...Хэнтий аймгийн Б ТС ЗД нь А Т ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Б ТС ЗД нь нэхэмжлэлийн шаардлага 2 392 000 төгрөгийг төлж барагдуулахыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэхэд гарах үр дагаврыг ойлголоо гэжээ.

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч А Т ХХК нь хариуцагч Хэнтий аймгийн Б ТС ЗД т холбогдуулан 2 392 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч А Т ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 2 392 000 төгрөгийг төлөхийг хариуцагч Хэнтий аймгийн Б ТС ЗД нь бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр гарган өгсөн байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлахгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийн баталж, хэргийг хэрэгсэхгүй болголоо.

Хариуцагч байгууллага нь энэхүү шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч А Т ХХК-ийн нэхэмжилсэн 2 392 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Хэнтий аймгийн Б ТС ЗД нь хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 53 222 төгрөгөөс 26 611 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж, улсын орлогоос 26 611 төгрөгийг, хариуцагч 26 611 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч А Т ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Хэнтий аймгийн Б ТС ЗД нь сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч, төлөөлөгч, өмгөөлөгч нь шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хэргийг хянуулахаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

 

 

ШҮҮГЧ  Х.ОТГОНЖАРГАЛ