| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Х.Отгонжаргал |
| Хэргийн индекс | 156/2024/00182/И |
| Дугаар | 156/ШШ2024/00242 |
| Огноо | 2024-05-14 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 05 сарын 14 өдөр
Дугаар 156/ШШ2024/00242
2024 05 14 156/ШШ2024/00242
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
156/2024/00243/И
Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Отгонжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Нэхэмжлэгч: Х банк ХК,
Нэхэмжлэлийн шаардлага: Хариуцагч С.Н Г.Т нарыг эрэн сурвалжлуулах тухай
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.Г ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.О нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.Н Г.Т нар нь Х Банкнаас 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр малчны зээл авсан бөгөөд зээлээ төлөхгүй зээлийн гэрээ байгуулах үед оршин сууж байсан хаяг болон иргэний үнэмлэх дээрх бүртгэлтэй хаягтаа амьдрахгүй байгаа тул эрэн сурвалжлуулах хүсэлт гаргаж байна. Зээлдэгч С.Н Г.Т нар нь Х Банкнаас зээл авах үед оршин сууж байсан Хэнтий аймаг, Хэрлэн сум ... тоотод тус тус амьдрахгүй зээлийн гэрээний үүргээ удаа дараа зөрчиж зээлээ төлөхгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, оршин суугаа газар нь тодорхой бус байгаа учир эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоон зээлийн үлдэгдэл болох 24 624 209.28 төгрөг, зээлийн хуримтлагдсан хүү 21 341 976.4 төгрөг, зээлийн торгуулийн хүү 1 987 494.17 төгрөгийг тус тус төлүүлж өгнө үү. Харилцагч маань тухайн үед зээл авч байсан хаяг дээрээ байхгүй, одоо Х а байгаа нь мэдэгдэхгүй, олдохгүй байгаа тул эрэн сурвалжилж хаягийг тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х банк ХК нь хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Г.Т С.Н нарыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэгч Х банк ХК-аас Г.Т С.Н нар нь 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр ЗГ/201944440499 дугаартай гэрээг байгуулсан байх ба зээлдэгч Г.Т С.Н нар нь зээлийн үлдэгдэл болох 24 624 209.28 төгрөг, зээлийн хуримтлагдсан хүү 21 341 976.4 төгрөг, зээлийн торгуулийн хүү 1 987 494.17 төгрөгийг тус тус төлөөгүй зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй байх тул зээлдэгч гэрээний үүргийг шаардах гэхэд хариуцагчаар оролцвол зохих этгээдүүдийн оршин суугаа хаяг тодорхойгүй байгаа нь нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн Хэнтий аймаг, Хэрлэн сум, Сариг 4-р багийн Засаг даргын 2024 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 43 дугаартай албан бичиг, болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргаж байгаа тайлбараар тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т эрэн сурвалжлах ажиллагааг цагдаагийн байгууллага хийхээр хуульчилсан байх тул Г.Т С.Н нарыг эрэн сурвалжилж, тэдний оршин суугаа /оршин байгаа/ газар, хаягийг олж тогтоох, хаягийг олж тогтоомогц нэхэмжлэгч байгууллага Х банк ХК болон тус шүүхэд мэдэгдэхийг Хэнтий аймгийн Цагдаагийн газарт даалгах нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133.1.9-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээд болох С.Н ..., Г.Т ... нарыг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-д зааснаар С.Н Г.Т нарыг эрэн сурвалжлах ажиллагааг хийж гүйцэтгэхийг Хэнтий аймгийн Цагдаагийн газарт үүрэг болгож, оршин суугаа хаягийг тодруулмагц нэхэмжлэгч Х банк ХК-нд мэдэгдэхийг даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ