Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 156/ШШ2024/00243

 

 

 

 

 

 

 

2024 05 14 156/ШШ2024/00243

 

  

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 156/2024/00210/И

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Отгонжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар ХАЗДТГ нэхэмжлэлтэй хариуцагчаар оролцвол зохих этгээд болох МЦУ ХХК-ийн захирал М.А-г эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Ц

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.О нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: МЦУ ХХК-ийн захирал М.А-тай аймгийн Засаг дарга нь 2010 оны 5 дугаар сарын 17-ны өдөр эргэн төлөх нөхцөлтэйгөөр зээлийн гэрээ байгуулсан. МЦУ ХХК нь гэрээний дагуу аймгийн жижиг дунд бизнесийг дэмжих санд төлөх нийт төлбөрийг төлөлгүй удааж, одоогийн байдлаар 15 000 000 (арван таван сая) төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байна. Хариуцагч тал МЦУ ХХК-ийн захирал М.А н хаягийг тодорхой болгох шаардлагатай тул эрэн сурвалжлуулахаар хүсэлт гаргаж байна.

Иймд МЦУ ХХК-ийн захиралМ.А-г эрэн сурвалжилж хаягийг тогтоож өгнө үү. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар Улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ХАЗДТГ нь хариуцагчаар оролцвол зохих этгээд болох МЦУ ХХК-ийн захиралМ.А-г эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9-д нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах хэрэг нь Онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх хэрэгт хамаарч байх тул иргэний хэрэг үүсгэн хянан шийдвэрлэх ажиллагаа явууллаа.

ХАЗД нь МЦУ ХХК-тай 2010 оны 5 дугаар сарын 07-ны өдөр 01 дугаартай гэрээг байгуулсан байх ба зээлдэгч МЦУ ХХК-ийн захирал М.А нь зээлийн гэрээний үүрэг 15 000 000 төгрөгийг биелүүлэхгүй байх тул зээлдэгч гэрээний үүргийг шаардах гэхэд хариуцагчаар оролцвол зохих этгээдийн оршин суугаа хаяг тодорхойгүй байгаа нь нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ хавсаргаж өгсөн 2010 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 01 дугаартай зээлийн гэрээний хуулбар болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргаж байгаа тайлбараар тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т эрэн сурвалжлах ажиллагааг цагдаагийн байгууллага хийхээр хуульчилсан байх тул МЦУ ХХК-ийн захирал М.А-г эрэн сурвалжилж, тэдний оршин суугаа /оршин байгаа/ газар, хаягийг олж тогтоох, хаягийг олж тогтоомогц нэхэмжлэгч байгууллага ХАЗДТГ т болон тус шүүхэд мэдэгдэхийг Хэнтий аймгийн Цагдаагийн газарт даалгах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133.1.9-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээд болох МЦУ ХХК-ийн захирал М.А-г эрэн сурвалжилсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-д зааснаар МЦУ ХХК-ийн захирал М.А-г эрэн сурвалжилж хаягийг олж тогтоомогц нэхэмжлэгч болох ХАЗДТГ т мэдэгдэхийг Хэнтий аймгийн Цагдаагийн газарт үүрэг болгосугай.

3. Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ