Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 156/ШШ2024/00244

 

 

 

 

 

 

 

2024 05 14 156/ШШ2024/00244

 

  

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 156/2024/00226/И

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Отгонжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: ХАЦГ ,  

Нэхэмжлэлийн шаардлага: Д.Г ийг захиргааны журмаар архины албадан эмчилгээнд хамруулах тухай шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.О ,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Д.Г ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Отгончимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь: 

 

1. Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар багийн нийгмийн ажилтан Д.Б нь 2024 оны 2 дугаар сарын 17-ны өдөр бичгээр тус багийн иргэн Д.Г ийг архины албадан эмчилгээнд хамруулах хүсэлтийг цагдаагийн газарт ирүүлсэн. Иймд Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 4, 8 дугаар зүйлд заасан дагуу Д.Г ийг албадан эмчилгээнд явуулах хүсэлтийг гаргаж байна. Д.Г нь манай багийн иргэн бөгөөд архи согтууруулах ундааны зүйл удаа дараа хэрэглэдэг. Би 3-р багийг хариуцсан хэсгийн байцаагчаар томилогдоод 1 жил болж байгаа. Д.Г т хяналт тавиад 2-3 сар болж байна. Д.Г ийн гэр орноор нь эргэхэд ахуйн хүрээний архидалттай, гудамж талбай олон нийтийн газар бүлэг бөөгнөрөл үүсгэдэг. Мөн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зөрчил үйлдэн ХАЦГ т шалгагдаж байсан. Иймд Д.Г ийг албадан эмчилгээнд хамруулах хүсэлтэй байна гэв.

2. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д.Г  нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 84 настай ээжийгээ асардаг учир дэргэдээс нь холдмооргүй байна. Ээж маань судасны бөөгнөрөлтэй, даралт нь ихсээд байдаг. Би өдөр бүр дэргэд нь байдаг орхиж явмааргүй байна. Иймээс би эмчилгээнд явахгүй гэв.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад 

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ХАЦГ нь Д.Г ийг захиргааны журмаар архины албадан эмчилгээнд хамруулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл баримтыг шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэхээр, мөн Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д цагдаагийн байгууллага шүүхэд нэхэмжлэл гаргах талаар, мөн холбогдох баримтуудыг бүрдүүлж шүүхэд нэхэмжлэл гаргасан байх тул уг нэхэмжлэлээр иргэний хэрэг үүсгэн хянан шийдвэрлэлээ.

Шүүхээс иргэний хэрэг үүсгэн хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан ба Д.Г ийг гуравдагч этгээдээр татан оролцуулсан ба гуравдагч этгээд Д.Г нь согтууруулах мансуурах донтой болох нь Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлэгийн 2024 оны 4 сарын 25-ны өдрийн дүгнэлтээр, байнгын архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг болох нь м нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, гуравдагч этгээдийн шүүх хуралдаанд өгч буй тайлбар зэргээр тогтоогдож байна.

Д.Г нь 2011 оноос эхлэн архи согтууруулах ундааны зүйл удаа дараа хэрэглэж, эрүүлжүүлэгддэг, мөн архи уухаараа бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүй авч гэртээ аваачдаг, мөн хулгайн хэргээр шалгагдаж баривчлах шийтгэл авч байсан болох нь хэрэгт авагдсан нь Нийгмийн ажилтан Д.Б ийн 2024 оны 2 дугаар сарын 17-ны өдөр цагдаагийн газарт гарсан хүсэлт /хх-ийн 5-р тал/, 2024 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн холбогдогчоос мэдүүлэг авсан тухай тэмдэглэл /хх-ийн 6-7 тал/, 2024 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн Гэрчээс мэдүүлэг авсан тухай тэмдэглэл /хх-ийн 8-9 тал/, 2024 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн Гэрчээс мэдүүлэг авсан тухай тэмдэглэл /хх-ийн 10-11 тал/, 2024 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн Гэрчээс мэдүүлэг авсан тухай тэмдэглэл /хх-ийн 12-13 тал/, Д.Г ийн ХАЦГ т гаргаж өгсөн Д.Г ийн 2024 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн, 2024 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн, 2024 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн баталгаанууд, /хх-ийн14,15,18-р тал/, 2024 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн Согтуурах ундаанд донтогчдын бүртгэл /хх-ийн 22-23 тал/, Захиргааны зөрчлийн шийдвэрлэлтийн бүртгэлийн материал /хх-ийн 24-41 тал/, Согтуурах мансуурах донтой эсэхийг тогтоох эрүүл мэндийн дүгнэлт /хх-ийн 42-44/, 2024 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн Согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 45-46 тал/ зэргээр тогтоогдож байна.

 

Гуравдагч этгээд Д.Г нь өндөр настай ээжтэй, түүнийгээ өдөр тутамдаа асардаг тул захиргааны журмаар албадан эмчилгээнд хамрагдахыг зөшөөрөхгүй гэж тайларлаж байх боловч энэ талаар баримтыг хэрэгт ирүүлээгүй, мөн шүүх хуралдаан дээр биеийн байцаалтыг тодруулахад ам бүл 1, ганцаараа амьдардаг гэж мэдүүлдэг.

Мөн нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О нь Д.Г ийн оршин суугаа газрыг хариуцсан хэсгийн байцаагч ба гуравдагч этгээдийн ээжийг түүний дүү хардаг. Гантөмөр нь тусдаа хашаанд амьдардаг, ээжийгээ байнга харж ханддаггүй гэж тайлбарлаж байгааг дурдаж байна.

 Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч нарын 2024 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн Согтуурах мансуурах донтой эсэхийг тогтоох эрүүл мэндийн дүгнэлтээр Д.Г ийг архины хамааралтай байдаг гэж дүгнэн, албадан эмчилгээнд явуулж болохыг тогтоожээ.

 

Иймд Д.Г ийг захиргааны журмаар албадан эмчилгээнд хамруулах тухай Цагдаагийн газрын нэхэмжлэлийг хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудад үндэслэн хангаж шийдвэрлэв.

Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албаан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6Албадан эмчилгээнд явуулах тухай шүүхийн шийдвэр гарсны дараа тухайн хүнийг албадан эмчлэх эмнэлэгт хүргэх ажиллагааг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хариуцна гэж, мөн хуулийн 9.7-д Цагдаагийн алба хаагч албадан эмчлэх тухай шүүхийн шийдвэр гарсан талаар тухайн хүний гэр бүлийн гишүүн, төрөл садангийн хүнд, хэрэв ганц бие хүн бол түүний оршин суугаа газрын нийгмийн халамж, үйлчилгээний байгууллагад ажлын таван өдрийн дотор мэдэгдэнэ гэж тус тус зохицуулсан.

Иймд шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц Д.Г ийг холбогдох байгууллагат хүргэхийг Хэнтий аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 419 дугаар нээлттэй хорих ангид, гэр бүл, нийгмийн ажилтанд мэдэгдэхийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О нарт тус тус даалгаж байна.

Мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т Албадан эмчлэх хугацаа нь эмчлүүлэгчийн эмчилгээний үр дүнг харгалзан мэргэжлийн эмч нарын зөвлөгөөний дүгнэлтийг үндэслэн гаргасан шүүхийн шийдвэрээр дуусгавар болно гэж зохицуулсан ба гуравдагч этгээд Д.Г ийн эмчилгээний үр дүнгээс хамаарч эмчилгээ дуусгавар болохыг дурдаж байна.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14, Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчилгээнд хамруулах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-т зааснаар  баримтлан Д.Г ийг архины албадан эмчилгээнд хамруулсугай.

2. Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6-д зааснаар шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц Д.Г ийг албадан эмчлэх эмнэлэгт хүргэхийг Хэнтий аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 419 дугаар нээлттэй хорих ангид үүрэг болгосугай.

3. Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9.7-д зааснаар Цагдаагийн алба хаагч албадан эмчлэх тухай шүүхийн шийдвэр гарсан талаар тухайн хүний гэр бүлийн гишүүн, төрөл садангийн хүнд, хэрэв ганц бие хүн бол түүний оршин суугаа газрын нийгмийн халамж, үйлчилгээний байгууллагад ажлын 5 өдрийн дотор мэдэгдэхийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О ад үүрэг болгосугай.

4. Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 17.1, 17.2-д заасныг баримтлан албадан эмчилгээний онцлог, үр дүнгээс шалтгаалан эмчилгээг хийх бөгөөд энэ хугацаа нь тухайн этгээдийн эмчилгээний үр дүнг харгалзан мэргэжлийн эмч нарын комиссын дүгнэлтийг үндэслэн шүүхийн шийдвэрээр дуусгавар болохыг дурдсугай.

5. Нэхэмжлэгч байгууллага нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

  

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Х.ОТГОНЖАРГАЛ