Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 156/ШШ2024/00247

 

 

 

 

 

 

 

 

2024 05 14 156/ШШ2024/00247

 

  

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

156/2024/00193/И

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Отгонжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Г Ж.Т нэхэмжлэлтэй,  ажиллаж байсан байдал тогтоолгох тухай шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.М /онлайн /

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: С.Отгончимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь: 

 

Нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: ... Миний бие нь 1981 оны 6 сарын 25 ны өдрөөс 1984 оны 6 сарын 20 хүртэл Ардын армийн 122-р ангид цэргийн алба хаасан 1984 оны 7 сарын 15-ны өдрөөс 1991 оны 4 сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд Хэнтий аймгийн Батширээт сумын Батжил нэгдэлд малчнаар ажилласан. 1991 оны 4 сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан. Одоо өндөр насны тэтгэвэрт гарах гэтэл хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсний улмаас ажилласан жил баталгаажих боломжгүй болсон. Хэнтий аймгийн архиваас 1984 оны 07 сарын 15-ны өдрөөс Батжил нэгдлийн Онон бригадад үхэрчнээр ажилд орсон 24 тоот тушаал, 1989 оны 09 сарын 23-ны өдрийн 101 тоот ээлжийн амралтын тушаал, 1990 оны 09 сарын 19-ний өдрийн 82 тоот ээлжийн амралтын тушаал, 1991 оны 07 сарын 1-ний өдрийн 40 тоот ээлжийн амралтын тушаал, мөн 2023 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 8/43 тоот 1984 оны 07 сараас 1991 оны 12 сарыг дуусталх цалингийн түүврийг ирүүлсэн тул шүүхэд хандаж ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай байна. Иймд 1984 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс 1991 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд Хэнтий аймгийн Батширээт сумын Батжил нэгдэлд малчнаар ажилласан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...   Ж.Т нь 1981 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 1984 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүртэл Ардын армийн 122-р ангид цэргийн алба хаасан. 1984 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1991 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд Хэнтий аймгийн Батширээт сумын Батжил нэгдэлд малчнаар ажилласан. 1991 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан. Одоо өндөр насны тэтгэвэрт гарах гэтэл хөдөлмөрийн дэвтрээ хаяж үрэгдүүлсний улмаас ажилласан жил баталгаажих боломжгүй болсон. Хэнтий аймгийн архиваас 1984 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс Батжил нэгдлийн Онон бригадад үхэрчнээр ажилд орсон 24 тоот тушаал, 1989 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 101 тоот ээлжийн амралтын тушаал, 1990 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 82 тоот ээлжийн амралтын тушаал, 1991 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 40 тоот ээлжийн амралтын тушаал, мөн 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 8/43 тоот 1984 оны 07 сараас 1991 оны 12 сарыг дуусталх цалингийн түүврийг ирүүлсэн тул шүүхэд хандаж ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай байна. Иймд Ж.Т ын 1984 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1991 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд Хэнтий аймгийн Батширээт сумын Батжил нэгдэлд малчнаар ажилласан байдлыг тогтоож өгнө үү.гэв.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь: 

 

Нэхэмжлэгч Ж.Т нь 1984 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс 1991 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Хэнтий аймгийн Батширээт сумын Батжил нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь дараах баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

1. 2024 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 0135 дугаартай Ж.Т оос Г.М д олгосон итгэмжлэл /хх-ийн 4-р тал/,

2. Хэнтий аймгийн Батширээт сумын Онон багийн Засаг даргын 2024 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 29 дугаартай албан бичиг /хх-ийн 5-р тал/,

3. Батлан хамгаалахын төв архивын 2024 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн 39 дугаартай лавлагааны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 6-р тал/,

4. Хэнтий аймгийн Архивын тасгийн 2023 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 8/65 дугаартай тодорхойлолтын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 7-р тал/,

5. Хэнтий аймгийн Архивын тасгийн 2023 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 8/43 дугаартай Ж.Т ын нэр дээрх Хэнтий аймгийн Батширээт сумын Батжил нэгдлийн цалингийн түүврийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 7-р тал/,

6. Хэнтий аймгийн Батширээт сумын Батжил нэгдлийн зөвлөлийн даргын 1984 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 24 дугаартай Ажилд томилох тухай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 8-р тал/,

7. Хэнтий аймгийн Батширээт сумын Батжил нэгдлийн зөвлөлийн даргын 1989 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 101 дугаартай Ээлжийн амралт олгох тухай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 9-р тал/,

8. Хэнтий аймгийн Батширээт сумын Батжил нэгдлийн ерөнхий хорооны даргын 1990 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 82 дугаартай Ээлжийн амралт олгох тухай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 10-р тал/,

9. Хэнтий аймгийн Батширээт сумын Батжил нэгдлийн ерөнхий хорооны даргын 1991 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 40 дугаартай Ээлжийн амралт олгох тухай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 11-р тал/,

10. Ж.Т ын иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 12-р тал/,

11. Гэрч Б.О ын шүүхэд өгсөн ...Би 1972 оноос Хэнтий аймгийн Батширээт сумын Батжил нэгдэлд 1992 оныг хүртэл тракторчин, мужаанаар ажиллаж байсан. Ж.Т нь 1984 оноос 1991 оныг хүртэл Хэнтий аймгийн Батширээт сумын Батжил нэгдэлд малчнаар ажилласан. Батжил нэгдэл 1991 оноос хувьчлагдаж эхэлсэн. Төмөр-Очир нэгдэлд дан малчнаар ажиллаж байгаад хувийн аж ахуйтан болсон... гэх мэдүүлэг /хх-ийн 18-р тал/,

12. Гэрч Г.Г шүүхэд өгсөн ... Би 1988-1989 оныг хүртэл Хэнтий аймгийн Хурхын сангийн сүү хүлээн авагч боловсруулагчаар ажиллаж байсан. 1989 оноос 1992 оны 4 сар хүртэл Хэнтий аймгийн Батширээт сумын Батжил нэгдэлд сүү тосны заводын лабронтар ажиллаж байсан. Намайг 1989 онд нэгдэлд ажилд ороход Ж.Т нь Батширээт сумын Батжил нэгдэлд малчнаар ажиллаж байсан хэдэн онд ажилд орсон талаар нь сайн мэдэхгүй байна. Нэгдэл хувьчлагдах хүртэл буюу 1992 оныг хүртэл малчнаар ажилласан... гэх мэдүүлэг /хх-ийн 23-р тал/,

13. Хэнтий аймгийн Улсын бүртгэлээс ирүүлсэн ХААТР-1 (A) маягтын хуулбар /хх-ийн 29-р тал/ нэхэмжлэгчийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр тогтоогдож байна.

Иймд Ж.Т нь 1984 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс 1991 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Хэнтий аймгийн Батширээт сумын Батжил нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Галзуут овогт Ж.Т /РД:.../-г 1984 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс 1991 оны 4 дүгээр саарын 01-ний өдрийг хүртэл Хэнтий аймгийн Батширээт сумын Батжил нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ     Х.ОТГОНЖАРГАЛ