Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 156/ШШ2024/00250

 

 

 

 

 

 

2024 05 14 156/ШШ2024/00250

 

  

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

156/2024/00137/И

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Отгонжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Хэнтий аймаг, ... баг, шинэ ... тоотод оршин суух, Шарайд овогт Д.О , Хэнтий аймаг, ... тоотод оршин суух, Шарайд овогт Д.П нарын нэхэмжлэлтэй, нийтийн орон сууцны зориулалттай байрны 2 айлын сууцны өмчлөгч мөн болохыг тогтоолгох тухай шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Х ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Отгончимэг нар оролцов.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь: 

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Х нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1-р баг, ... тоотод хаягтай 1935-1957 оны хооронд ашиглалтад орсон ердийн галлагаатай, нийтийн орон сууцны зориулалттай 1 давхар байшингууд нь ашиглалтын хугацаа дууссан тул Хэнтий аймгийн Орон сууц, Нийтийн аж ахуй ашиглалтын конторын даргын 1991 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 232 тоот тушаалаар үнэлгээ хийж оршин суугчдад нь худалдсан байдаг. Энэ тушаалын дагуу ахуй үйлчилгээний 4 айлын сууцны 2 айлын зориулалттай, ертөнцийн зүгээр урагш харсан 2 орон сууцыг нь манай аав Б.Д , ээж Л.Х нар худалдан авч, төрсөн хүүхдүүд нь болох Д.П Д.О Д.Х бид нар 1992 оноос эхлэн хамт уг сууцанд амьдарсан. Аав Б.Д 1998 оны үед, ээж Л.Х 2016 онд нас барсан. Уг сууцыг манай аав, ээж улсын бүртгэлд бүргүүлээгүй юм. 1992 оноос хойш одоог хүртэл дүү Д.П . Д.О нар тасралтгүй эзэмшиж амьдарч байгаа. Эгч нь болох Д.Х миний бие тусдаа өөр хаягт амьдардаг. Дээрх нийтийн орон сууцны доорх газар нь Д.П , Д.О нарын өмчлөлд бүртгэлтэй байдаг. Одоо дүү нар маань уг орон сууцны байшингаа үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлд бүртгүүлэх гэхэд улсын бүртгэлийн байгууллага шүүхээр өмчлөгч болохоо тогтоолгож ирвэл бүртгэнэ гэсэн юм. Иймд тухайн нийтийн зориулалттай, ердийн галлагаатай 4 айлын орон сууцны урагш харсан 2 айлын сууцанд 1992 оноос хойш тасралтгүй амьдарч эзэмшиж байгаа төрсөн дүү Д.П , Д.О нарыг уг сууцны хууль ёсны хамтран өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад 

 

ҮНДЭСЛЭХ нь:  

 

Нэхэмжлэгч Д.О , Д.П нар нь  нийтийн орон сууцны зориулалттай байрны 2 айлын сууцны өмчлөгч мөн болохыг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлд Онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх хэргийг хуульчилсан ба нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл нь тус хуулийн 133 дугаар зүйлийн 133.2.1, 133.2.14-д заасан хэрэгт хамаарч байх тул иргэний хэрэг үүсгэн хянан шийдвэрлэх ажиллагаа явууллаа.

Шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ. Үүнд:

Нэхэмжлэгч Д.О , Д.П нар нь Хэнтий аймгийн Хэрлэн сумын ... тоот хаягт байрлах, 4 айлын орон сууцны урагшаа харсан 2 айлын орон сууцанд 1992 оноос хойш амьдарч байсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбар, Хэнтий аймгийн Хэрлэн сумын Хэрлэн багийн Засаг даргын 2024.03.04-ний өдрийн 108 дугаартай албан бичиг, 2024.03.12-ны өдрийн CVL2423000001001167 тоот Б.Д ийн нас барсны бүртгэлийн лавлагаа, 2024.03.11-ний өдрийн CVL2423000001001107 тоот С.Х ын нас барсны бүртгэлийн лавлагаа, 2024.03.11-ний өдрийн CVL2423000001001110 тоот Д.О ийн төрсний бүртгэлийн лавлагаа, Хэнтий аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний Хэнтий-Ус ХХК-ийн 2019 оны 5 дугаар сарын 07-ны 136 тоот албан бичгийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Хэнтий аймгийн орон сууц нийтийн аж ахуй ашиглалтын конторын даргын 1991.12 сарын 232 дугаартай орон сууцны байрыг данснаас хасах тухай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Д.О , Д.П нарын нэр дээрх №000687666 дугаартай газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Хэнтий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024.03.28-ны өдрийн 1/174 тоот албан бичиг, Хэнтий аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний Хэнтий-Ус ХХК-ийн 2024.04.22-ны өдрийн 114 тоот албан бичиг, Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ төрийн өмчит хувьцаат компани Хэнтий аймгийн салбарын 2024.04.24-ний өдрийн 01/138 тоот албан бичиг зэргээр тогтоогдож байна.

Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн  90.1Хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэнэ гэж, мөн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1-т Гуравдагч этгээдийн хувьд эд хөрөнгө эзэмшигч нь тухайн эд хөрөнгийн өмчлөгч гэж тооцогдоно гэж, 91.2.1эд хөрөнгийг өмчлөх эрх улсын бүртгэлд үндэслэсэн бол гэж тус тус зохицуулан хуульчилсан.

Үл хөдлөх хөрөнгийн хувьд өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ авсанаар өмчлөх эрх нээгдэх боловч нэхэмлэгч нарын хувьд энэ бүртгэл хийгдэхэд хуульд заасан журам хамаарахгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т заасан тогтоох журмыг хуульд тусгайлан заагаагүй эрх зүйн ач холбогдол бүхий бусад үйл явдлыг шүүх тогтоохоор зохицуулсан байна.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нар нь тухайн үл хөдлөх хөрөнгийг шударгаар, илээр эзэмшиж, ашиглаж байсан, мөн тэдний эх Лосолын Х нь 4 айлын орон сууцны 2 айлын эзэмшлийг худалдан авсан талаарх Хэнтий аймаг, Нийтийн аж ахуй үйлчилгээни Хэнтий Ус ХХК-ийн 2019 оны 05 сарын 07-ны өдрийн 136 доот албан бичгээр тогтоогдож байна.

Мөн энэ үл хөдлөх хөрөнгийн доорх газар нь нэхэмжлэгч Д.О , Д.П нарын өмчлөлийн газар болох нь Газар өмчлөх эрхийн гэрчилгээгээг тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ. Тухайлбал дээрх эд хөрөнгө нь бусад этгээдийн эзэмшил, ашиглалтанд байхгүй, хэн нэгний эрх ашгийг хөндөхгүй байх тул нэхэмжлэгч нарын эрхийг сэргээж өмчлөгчөөр тогтоох нь зүйтэй.

 Иймд нэхэмжлэгч Д.О , Д.П нарын шүүхэд гаргасан нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

 

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.3, Иргэний хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1-т зааснаар Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1-р баг, Хэрлэн ...тоотод байрлах, урагшаа харсан 2 айлын сууцны өмчлөгч нь Шарайд овогт Д.О / .../ , Шарайд овогт д.Х /.../ нар мөн болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

  

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Х.ОТГОНЖАРГАЛ