Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 182/ШШ2024/01980

 

 

 

 

 

2024 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 182/ШШ2024/01980

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч И.Амартөгс даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, тоотод оршин суух, Говогт Г.Г /РД:000/,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, оршин суух, Г овогт Г Ж /РД:666/ нарын нэхэмжлэлтэй, 

 

Хариуцагч: Улаанбаатар хот, байрлах, КБ ЭХА,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, тоот хаягт оршин байрлах, НД /РД:000/,

 

Хариуцагч: Улаанбаатар хот,  хаягт оршин байрлах, ЭМ /РД:-т тус тус холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Г.Г нь барилгын 109,23 м.кв талбайтай дөрвөн автомашины зогсоолын зориулалт бүхий үл хөдлөх хөрөнгийг, Г.Ж нь 59,41 м.кв талбайтай хоол, цайны газрын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг тус тус өмчлөх эрхтэй, өмчлөгч мөн болохыг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Г.Г, түүний өмгөөлөгч Н.О,

Нэхэмжлэгч Г.Жы итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Т, өмгөөлөгч Ц.С

Хариуцагч КБ ЭХАийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г,

Хариуцагч НД итгэмжлэгдсэн төлөөлөгчМ.Г,

Хариуцагч ЭМ итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Гантуяа.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1.  Нэхэмжлэгч Г.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ю ХХК-тай иргэн Г.Г, Г.Ж нар нь 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдөр үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээ байгуулан... 1 дүгээр давхрын баруун хойд талын 109,23 м.кв талбайтай 4 машины авто зогсоолын зориулалт бүхий заал мөн баруун талын 59,41 м.кв талбайтай зоогийн газрын зориулалт бүхий талбай буюу нийт 168,64 м.кв талбай бүхий хөрөнгийг худалдан авсан байна. Тус үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ нь бүрэн хэрэгжиж холбогдох төлбөр тооцоо бүрэн барагдсан үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг авч чадаагүй байна. Энхтайван найрамдлын ордон нь КБ ХХК-ийн өмчлөлд шилжиж, Чингэлтэй дүүргийн 00 ............хэсэгт байрлалтай 3,054 м.кв контор үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ 2015 он 12 дугаар сарын 25-ны өдөр КБ ХХК-н нэр дээр гарчээ. КБ ХХК нь 2019 онд татан буугдаж, эрх хүлээн авагч томилогдсон байна. Иргэн Г.Гийн худалдаж авсан 109,23 м.кв талбай нь КБ ХХК-д шилжсэн үл хөдлөх хөрөнгөд хамаарахгүй талаар 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн "Хөрөнгө хүлээлцсэн акт-аар баталгаажсан. КБ ХХК-д шилжихээс өмнө Ю компанид барилга байх үед барилгын талбайг хэмжиж баталгаажуулсан байдаг. Тус хөрөнгө хүлээлцсэн актанд КБны эрх хүлээн авагчийг төлөөлөгч гарын үсэг зурж, тус үл хөдлөх хөрөнгийн нэгдүгээр давхрын баруун урьд талын 109,23 м.кв талбайтай дөрвөн машины авто зогсоолын зориулалт бүхий үл хөдлөх хөрөнгө нь Г.Гийн эзэмшилд байдаг гэж хүлээн зөвшөөрсөн байдаг.

Улмаар иргэн Г.Гийн зүгээс өөрийн өмчлөх эрхээ хэрэгжүүлэх зорилгоор тухайн үл хөдлөх эд хөрөнгийг өөрт нь шилжүүлэх, улсын бүртгэлийн гэрчилгээг салгаж бүртгүүлэх талаар КБны эрх хүлээн авагчид хүсэлт тавьсан боловч КБны эрх хүлээн авагчийн зүгээс тодорхой үндэслэлгүйгээр татгалзсаар байна. Иймд иргэн Г.Гийг Чингэлтэй дүүргийн 00 ............байрлах... нэгдүгээр давхрын баруун хойд талын 109,23 м.кв талбайтай дөрвөн автомашины зогсоолын зориулалт бүхий үл хөдлөх хөрөнгийг өмчлөх эрхтэй, өмчлөгч мөн болохыг тогтоож өгнө үү гэжээ.

 

1.2.Нэхэмжлэгч Г.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлага үндэслэлийн хувьд Г.Г болон Г.Ж нар анх 2015 оны 06 сарын 10-ны өдөр Ю компанитай үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулаад тухайн нэрлэсэн үл хөдлөхийн баруун талд байрлах 109,23 м.кв талбайтай автомашины зогсоол 59,41 м.кв талбайтай зоогийн газрын зориулалт бүхий талбай, нийт 168,64 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийг тухайн компаниас худалдан авахаар гэрээ байгуулаад гэрээний үүргийг бүрэн биелүүлж дууссан байгаа. Энхтайван найрамдлын ордон КБны өмчлөлд шилжих үедээ КБ дээр гарсан үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ дээр 3054 м.кв гэж байдаг. 2019 онд КБ татан буугдаад эрх хүлээн авагч томилогдсон. Нэхэмжлэгч нарын зүгээс тухайн өр төлөх хөрөнгийг 2015 онд худалдан авснаасаа хойш тухайн үеийн өмчлөгч болгонтой тооцоо нийлэх акт, эд хөрөнгө хүлээлцэх актаа үйлдээд эдгээр хөрөнгүүд нь иргэн Г.Г, Г.Ж нарын өмч юм гэдгээ баталгаажуулаад явж байсан байгаа. Ю компанитай гэрээ байгуулаад гэрээнийхээ хавсралтаар 2015 оны 6 сарын 10-ны өдөр үнийн дүнгээ тохирсон. Г.Гийн хувьд 50,000,000 төгрөгөөр тухайн үл хөдлөх эд хөрөнгийг худалдаж авах тухай гэрээ байгуулсан. Энэхүү гэрээнийхээ үүргийг бүрэн биелүүлээд 2015 оны 6 сарын 10 өдөр Ю компанитай тооцоо нийлсэн акт үйлдсэн байдаг. Энэ актаараа юу гэж тодорхойлдог вэ гэхээр талууд тооцоог тулгаж үзээд тооцоог хааж байгаа. 2015 оны 6 сарын 10-ны өдрийн байдлаар хоорондын өр төлбөргүй болно гээд гэрээнийхээ хэрэгжилтийг дүгнээд хаасан. Тэгэхээр өр төлбөр бүрэн барагдсан гэж үзэж байгаа. Тухайн үед нэхэмжлэгч Г.Гийн хувьд тухайн объектыг бүхэлд нь хариуцаж байсан болохоор үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээгээ тусад нь салгаж аваагүй байсан. Үүний дараагаар тухайн объектыг КБ руу шилжүүлсэн. Шилжүүлэх үед 2015 оны 7 сарын 24-ний өдөр Г.Г нь КБтай үл хөдлөх хөрөнгө баталгаажуулах актыг үйлдсэн. Энэ актаараа КБ юу гэж хүлээн зөвшөөрдөг вэ гэхээр тухайн барилга нь нийтдээ 3222 м.кв юм байна. Үүнээс 168,64 м.кв нь Г.Г, Г.Ж нарын өмч. Банкны өмч зөвхөн гэрчилгээ дээр заагдсан 3054 м.кв юм байна гэдгийг хүлээн зөвшөөрөөд акт үйлдчихсэн байгаа. План зургаараа аль байршилд хэний өмч вэ гэдгийг нь тодорхойлоод өгчихсөн байгаа. КБ нь өнөөдрийн хариуцагч болчихсон байгаа эрх хүлээн авагчийн дээр залгамжлуулсан этгээд нь 2016 онд албан бичиг өгдөг. Энэ дээр юу гэж хэлдэг вэ гэхээр та бүхний эзэмшиж байгаа энэ 168 м.кв талбай нь КБны өмч биш. Энийгээ гэрчилгээгээ гаргуулан авах нь та нарын асуудал гэдэг агуулгатай хариу байдаг. Ийнхүү явсаар байгаад 2019 оны онд эрх хүлээн авагч томилогдоод 2019 оны 9 сард мөн эд хөрөнгүүдийг хүлээж авдаг. Эрх хүлээн авагчийн зүгээс тухайн объектыг хүлээж авахдаа өмнөх өмчлөгч нарын адилаар 3054 м.кв нь КБны хөрөнгө байна энэ нь эрх хүлээн авагч руу шилжлээ. Үлдсэн 168 м.кв бол иргэн Г.Г, Г.Ж нарын өмч юм байна гэдгийг баталгаажуулаад акт ирүүлсэн. Ийнхүү баталгаажуулсныхаа дараа иргэдийн зүгээс өмчлөх эрхээ хэрэгжүүлэх гэсэн боловч эрх хүлээн авагчийн зүгээс тухайн хөрөнгө нь манай өмч юм гэдэг агуулга ярьж эхэлсэн. Шүүхэд маргаан үүсээд явж байх үед тухайн объектыг гэрчилгээнд заасан хэмжээгээр НД болон Эрүүл мэндийн даатгалын газар луу шилжүүлсэн ийм баримтууд авагдсан учраас хамтран хариуцагчаар татаад явж байгаа. Нэхэмжлэлийн шаардлагууд өмчлөгчөөр тогтоолгох агуулга байгаа учраас хариуцагчийн хувьд өмчлөх эрхийг хэрэгжүүлэхэд саад болж байгаа этгээдүүд байдаг. Энэ тохиолдолд тухайн маргаан бүхий объект маань КБны өмч гэж өөрсдөө үзээд байна уу, НД нь үзээд байна уу гэдэг нь тодорхойгүй байгаа. Гэхдээ энэ 3 этгээд гурвуулаа Г.Гийн өмч биш манай өмч гэж үзэж байгаа учраас хамтран хариуцагчаар татсан. Иймд иргэн нь гэрээ байгуулж үүргээ бүрэн хүлээж авсан эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэсэн нэхэмжлэл гаргасан байгаа гэв.

 

2.  Нэхэмжлэгч Г.Ж шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ю ХХК-тай иргэн Г.Г, Г.Ж нар нь 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдөр үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээ байгуулан... 1 дүгээр давхрын баруун хойд талын 109,23 м.кв талбайтай 4 машины авто зогсоолын зориулалт бүхий заал мөн баруун талын 59,41 м.кв талбайтай зоогийн газрын зориулалт бүхий талбай буюу нийт 168,64 м.кв талбай бүхий хөрөнгийг худалдан авсан. Гэвч үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг авч чадаагүй байна. Иргэн Г.Жы худалдаж авсан 59,41 м.кв талбай нь КБ ХХК-д шилжсэн үл хөдлөх хөрөнгийн нийт талбайд буюу КБ ХХК-ийн үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээнд заагдсан 3,054 м.кв талбайд багтдаггүй. Энэ талаар 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн "Хөрөнгө хүлээлцсэн акт-аар баталгаажсан. Тус хөрөнгө хүлээлцсэн актанд КБны эрх хүлээн авагчийг төлөөлөгч гарын үсэг зурж, тус үл хөдлөх хөрөнгийн нэгдүгээр давхрын баруун урд талын 59,41 м.кв талбайтай хоол, цайны газрын зориулалт бүхий үл хөдлөх хөрөнгө нь Г.Жы эзэмшлийнх гэж хүлээн зөвшөөрсөн байдаг.

  Гэтэл КБны эрх хүлээн авагч нь Г.Жыг өмчлөх эрхгүй этгээд гэж үзэн, тус байрыг суллаж өгөхийг шаардаж байгаа нь Г.Жы хууль ёсны эрх ашгийг зөрчиж байна. Иймд Иргэн Г.Жыг Чингэлтэй дүүргийн 00 ............байрлах... нэгдүгээр давхрын баруун урд талын 59,41 м.кв талбайтай хоол, цайны газрын зориулалт бүхий үл хөдлөх хөрөнгийг өмчлөх эрхтэй, өмчлөгч мөн болохыг тогтоож өгнө үү гэжээ.

 

2.1.Нэхэмжлэгч Г.Жын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Чингэлтэй дүүргийн 00 56 тоот хаягт байрлах... баруун урд талын 59,41 м.кв үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоох шаардлага гаргасан. Иргэн Г.Ж болон Г.Г нар нь 2015 оны 6 сарын 10-ны өдөр Ю гэдэг компанитай үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ байгуулсан. Тус гэрээгээр Ю компаниас иргэн Г.Ж... баруун урд талын 59,41 м.кв үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх, мөн Г.Ж тухайн объектын баруун хойд талын 109,23 м.кв үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэхээр тохиролцсон байдаг. Ийнхүү гэрээ байгуулаад гэрээ хүчин төгөлдөр байгуулагдсанаас хойш талууд гэрээг дүгнэж, тооцоо нийлсэн акт үйлдсэн. Тооцоо нийлсэн акт дээр худалдагч болон худалдан авагч талууд нь хэн аль нь өглөг авлагагүй болно гээд гэрээ хүчин төгөлдөр биелэгдсэн. Тийм учраас иргэн Г.Жы зүгээс 2015 оноос хойш өнөөдрийг хүртэл тухайн объектыг хууль ёсны дагуу эзэмшиж, ашиглаж ирсэн.... тухайд анх үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ гаргахдаа 3054 м.кв гэх хэмжээгээр гарсан байдаг. Улмаар Ю гэдэг компани 2015 онд тухайн үл хөдлөх эд хөрөнгийг...г өмчилж байх хугацаандаа 3054 м.кв биш юм байна Энхтайван найрамдлын орд нь өөрөө үндсэн талбай нь 3222 м.кв юм байна гээд үлдэх хэсгийг иргэн Г.Ж болон Г.Г нарт худалдсан байдаг. Энэ талаар талуудын хооронд байгуулагдсан 2015 оны 6 сарын 10-ны өдрийн гэрээний 4 дэх хэсэгт зааж өгсөн байгаа. 109,23 м.кв болон 59,41 м.кв талбайн барилгын 3054 м.кв талбайд ороогүй болно гээд тодорхой заагаад өгчихсөн. Улмаар Ю гэдэг компаниас КБанд Энхтайван Найрамдалын ордныг 3054 м.кв-аар шилжүүлдэг. КБны зүгээс хүлээн аваад иргэн Г.Ж болон Г.Г нартай эд хөрөнгө баталгаажуулах акт өгдөг. Тус актаар тухайн үед үл хөдлөх эд хөрөнгүүд нь КБны хөрөнгө биш, хамааралгүй болно гэдэг байдлаар тайлбарласан. Мөн хавтаст хэрэгт авагдсанаар КБны өөрчлөлт гэх албан бичгийг бид нарын банкны өмчлөлд хамаарахгүй гэдэг байдлаар албан бичиг хүртэл явуулж байсан. Улмаар КБ нь 2019 онд татан буугдсан, татан буугдсанаас хойш банкны эрх хүлээн авагч томилогдсон эрх хүлээн авагч томилогдсоноос хойш тухайн үл хөдлөх эд хөрөнгө буюу маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийг чөлөөлж өгөхийг нэхэмжлэгч нараас шаардаж эхэлсэн. Нэхэмжлэгч нарын зүгээс тухайн үл хөдлөх эд хөрөнгүүдийг хууль ёсны дагуу худалдаж авах, өмчлөх эрхтэй этгээд гэж үзсэн боловч хариуцагч КБны эрх хүлээн авагчийн зүгээс тухайн үл хөдлөх эд хөрөнгүүдийг албадан чөлөөлж өгөхийг шаардаж шүүхэд хүртэл нэхэмжлэл гаргаад өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулж эхэлсэн. Тийм учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг. Банкны эрх хүлээн авагчийн зүгээс тухайн хөрөнгийг захиран зарцуулах эрхтэй этгээд мөн үү гэдэг асуудал энд хөндөгдөж байгаа. Банкны тухай хуулийн 68 болон 69 дүгээр зүйлд банкны эрх хүлээн авагчийн чиг үүрэг болон бүрэн эрхийг зааж өгсөн байдаг. Тухайлбал 68.3-д банкны эрх хүлээн авагч нь банкны хөрөнгийг захиран зарцуулах, өр төлбөрийг барагдуулах, орлогыг хуваарилах чиг үүрэгтэй гээд заагаад өгчихсөн байдаг. Мөн тус хуулийн 69.1.3-т банкны эрх хүлээн авагч нь зөвхөн банкны хөрөнгийг захиран зарцуулах эрхтэй гээд заагаад өгчихсөн байдаг. Хавтаст хэрэгт авагдсан баримтаас үзвэл тухайн маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө гэдэг нь КБны хөрөнгө мөн биш гэдэг нь тодорхой харагдаж байгаа. Өөрөөр хэлбэл банкны эрх хүлээн авагч томилогдсоноос хойш банкны хөрөнгийг хүлээн авахдаа Еркендит болон Мөнгөнсүх гэдэг 2 итгэмжилсэн төлөөлөгч томилоод банкны хөрөнгө, үл хөдлөх эд хөрөнгүүдийг хүлээж авах ажлыг зохион байгуулж байсан. Тухайлбал 2019 оны 9 сарын 20-ны өдөр хөрөнгө хүлээлцэх акт үйлдсэн байдаг. Тус актын 2 дугаар хэсэгт танилцуулах хэсэгт нийт талбайн хэмжээ 3054 м.кв мөн 10 дугаар хэсэгт нэмэлт мэдээлэл дээр уг барилгын авто зогсоол болон цайны газрын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүд нь иргэн Г.Ж болон Г.Г нарынх гээд эрх хүлээн авагчийн томилсон Мөнгөнсүх гэдэг хүн гарын үсэг зураад баталгаажуулчихсан байдаг. Тус актын хавсралтад... Б нэг давхраас 3 давхар хүртэл талбайн дугаар болон метр квадрат тус бүрээр нь жагсаагаад нийт талбайн хэмжээ 3054 м.кв гээд мөн эрх хүлээн авагчийн томилсон Еркендит гэдэг итгэмжилсэн төлөөлөгч нь хүлээж аваад гарын үсгээ зураад баталгаажуулчихсан байдаг. Тус баримтаас юу харагдаж байгаа вэ гэхээр... талбай Б 1-ээс 3 давхар хүртэл метр квадрат тус бүрээр нь хүлээж авсан хөрөнгөд 109,23 м.кв болон 59,41 м.кв талбай ороогүй нь маш тодорхой харагдаж байгаа. Тиймээс банкны зүгээс тухайн үл хөдлөх эд хөрөнгүүдийг захиран зарцуулах эрхгүй байгаа. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1-т хэргийн оролцогчид өөрийн татгалзал ба татгалзлын үндэслэл болсон нотлох баримтаа өөрөө шүүхэд гаргаж өгөх үүрэгтэй байдаг. Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нарын зүгээс бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгааг түрүүн дурдсан. Ингэхдээ тухайн үл хөдлөх эд хөрөнгүүдийг захиран зарцуулах эрхтэй гэж байгаа юм. Гэтэл захиран зарцуулах эрхтэй гэдэг тайлбараа нотлох баримтаар нь нотлох, өөрөөр хэлбэл хавтаст хэрэгт тухайн хариуцагч нарын татгалзалтай холбоотой нэг ширхэг ч нотлох баримт байдаггүй. Тэгвэл ямар баримт байж хариуцагч нарыг өмчлөх эрхтэй этгээд, банкны хөрөнгийг захиран зарцуулах эрхтэй этгээд гэж үзэх юм бэ гэж байгаа юм. Монгол банкны Ерөнхийлөгчийн баталсан банкийг албадан татан буулгах арга хэмжээ хэрэгжүүлэх, банкны эрх хүлээн авч томилох, дуусгавар болгох журам гэж байдаг. Тус журмын 4 дүгээр бүлэгт банкны эрх хүлээн авагч нь томилогдсоноос хойш нэн даруй авах арга хэмжээг зааж өгсөн байдаг. Тухайлбал, тус журмын 4.1.3-д банкны эрх хүлээн авагч нь томилогдсоноос хойш банкны санхүүгийн болон үл хөдлөх эд хөрөнгийн бүх тайлан жагсаалтыг гаргаж, хувийн хэрэг болон барьцаа хөрөнгө зэргийг нэг бүрчлэн бүртгэж баталгаажуулж хүлээж авна гэж заасан байдаг.Мөн Банкны тухай хуулийн 69.4-т банкны эрх хүлээн авагч томилогдсоноос хойш 60 хоногийн дотор банкны хөрөнгийн жагсаалтыг гаргаад Монгол банканд хүргүүлнэ гэж заасан. Өөрөөр хэлбэл хууль болон журамд заасны дагуу банкны эрх хүлээн авагч 1 дүгээрт банкны хөрөнгийг нэг бүрчлэн жагсаалтаар бүртгэж баталгаажуулж авах юм байна. Үүнтэй холбоотой баримт үйлдэгдэх байх тооцоо нийлсэн акт, эс үгүй бол тухайн байгууллагын данс бүртгэл дээр байгаа нийт хөрөнгийн жагсаалт зэргийг хүлээж аваад баталгаажуулж хүлээж авах байх. 2 дугаарт хүлээж авсан эд хөрөнгийнхөө жагсаалтыг гаргаад Монгол банк руу хүргүүлэхээр байгаа. Тэгвэл өнөөдрийн маргаан бүхий үл хөдлөхийн хөрөнгүүдийг КБны хөрөнгөд бүртгэлтэй байсантай холбоотой баримт. Бүртгэлтэй байсантай холбоотойгоор эрх хүлээн авагч хүлээж аваад Монгол банканд тухайн хөрөнгийн жагсаалтыг хүргүүлэхдээ тухайн хөрөнгийн жагсаалтад нь маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгүүд багтсан эсэх, эдгээр баримтууд байсны үндсэн дээр нэхэмжлэгч, хариуцагч нарыг өмчлөх хэрэгтэй гэж үзэхээр байгаа юм. Гэтэл ийм баримт байхгүй байх ч боломжгүй. Анхнаасаа банкны хөрөнгө байгаагүй талаар КБны зүгээс үйлдсэн акт болон албан бичгүүд байдаг. Эрх хүлээн авагчийн хөрөнгө хүлээн авснаас хойш үйлдсэн актууд байдаг. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэсэн хүсэлттэй байгаа гэв.

 

3.Хариуцагч КБ ЭХАийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Г.Г, Г.Ж нарын нэхэмжлэлтэй КБ ЭХАид холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс хүлээн зөвшөөрч байна. КБ ХХК-ийн өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 00, тоот хаягт байршилтай 3,054 м.кв талбай бүхий контор, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө нь 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 000443340 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээ гарснаар банк тус хөрөнгийн хууль ёсны өмчлөгч болсон. КБ ЭХА нь төрийн хохирлыг барагдуулах ажлын хүрээнд НД болон Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр БЭХА-343/2021- 124/НД-П2 дугаартай Өр төлбөрт тооцож үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх, газар эзэмших эрхийг шилжүүлэх гэрээ-г байгуулж Чингэлтэй дүүргийн 00, ............хаягт байрлах 3,054 м.кв талбай бүхий контор үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг ЭМболон Нийгмийн даатгалын ерөнхий газруудад өгөх КБны өр төлбөрийн зарим хэсэгт тооцож хувь тэнцүүлэн шилжүүлж өгсөн.

Уг үл хөдлөх хөрөнгө нь анх бүртгэгдэж гэрчилгээ олгосон үеэс эхлэн өнөөдрийг хүртэл 3,054 м.кв талбайтай, 3 давхар,... барилга гэж улсын бүртгэлд бүртгэлтэй бөгөөд бүхэлдээ КБ ХХК-ийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгө байсан ба өнөөдрийн байдлаар ЭМболон Нийгмийн даатгалын ерөнхий газрууд хууль ёсны жинхэнэ өмчлөгч болоод байна. Иргэн Г.Ж, Г.Г нар нь 2015 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Ю ХХК-тай Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-г байгуулсан тул иргэн Г.Ж нь тус барилгын 1 дүгээр давхрын баруун урд талын 59,41 м.кв талбайтай хэсгийг, иргэн Г.Г нь мөн 1 дүгээр давхрын баруун хойд талын 109,23 м.кв талбайтай дөрвөн автомашины зогсоолын өмчлөгчөөр тогтоолгохоор нэхэмжлэл гаргаж байгаа нь бүхэлдээ үндэслэлгүй юм.

Учир нь уг барилга анх 2003 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Улсын бүртгэлийн Ү-2202007487 дугаарт бүртгэгдэж Улсын бүртгэлийн гэрчилгээн дээрээ ...Контор үйлчилгээний зориулалттай 3054 м.кв талбайтай... 3 давхар барилга... гэж бичигдэн Монголын Энхтайван Найрамдлын Байгууллагуудын Холбоо ТББ-ийн өмчлөлд бүртгэгдэж гэрчилгээ олгогдсон байдаг. Үүний дараагаар 2011 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Ю ХХК-ийн өмчлөлд, 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдөр иргэн Б.Бүдийн өмчлөлд, 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдөр КБ-ны өмчлөлд тус тус бүртгэгдэж өмчлөгч нь өөрчлөгдсөн байдаг. Ингэж тус барилгын өмчлөгч өөрчлөгдөж явсаар 2015 онд КБны өмчлөлд шилжихдээ анх бүртгэгдсэн талбайн хэмжээ буюу 3,054 м.кв талбай огт өөрчлөгдөөгүй ба хасагдсан зүйлгүйгээр шилжсэн. Энэ нь КБ тус барилгыг бүхэлд нь өмчилж байсан шударга өмчлөгч гэдгийг харуулж байгаа юм. Мөн нэхэмжлэлд дурдагдаж байгаа тус барилгын 1 дүгээр давхрын баруун урд талын 59,41 м.кв бүхий цайны газар мөн 1 дүгээр давхрын баруун хойд талын 109,23 м.кв та дөрвөн автомашины зогсоол зэрэг нь уг 3,054 м.кв талбайтай барилгын нэг буюу салшгүй нэг хэсэг нь байх тул нэхэмжлэлийн шаардлага нь бүхэлдээ үндэслэлгүй байна.Нэхэмжлэгч Г.Г, Г.Ж нар 2015 онд байгуулсан гэх Үл хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-тэй холбоотой үүссэн харилцаагаа тус гэрээг байгуулсан Ю ХХК-тай шийдвэрлэсэн нь зүйтэй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

3.1.Хариуцагч КБ ЭХАийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Г, Г.Ж нарын нэхэмжлэлтэй банкны эрх хүлээн авагч бол Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар, НДт гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байна. КБ нь Чингэлтэй дүүргийн 00 Энхтайваны өргөн чөлөө 356 тоот хэсэгт байршилтай 3054мкв талбай бүхий компани, үйлчилгээний зориулалт, үйлдвэрлэл, хөрөнгө 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 0004433340 дугаарт улсын бүртгэлийн гэрчилгээ гарснаар банк тус хөрөнгийн хууль ёсны өмчлөгч нь болсон. КБ дахь банкны эрх хүлээн авагч нь төрийн байгууллагын хохирлыг барагдуулах ажлын хүрээнд НД болон Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр бх343/2021 124/Нд-112 дугаартай өр төлбөрт тооцож үл хөдлөх эд хөрөнгөө өмчлөх газар эзэмших эрхийг шилжүүлэх гэрээг байгуулж Чингэлтэй дүүргийн 00 Энхтайваны өргөн чөлөө болон 56 тоот хаягт байрлах 3054мкв талбай бүхий контор, үйлчилгээний зориулалт үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг дээрх 2 байгууллагад хувь тэнцүүлэн банкны өр төлбөрийн зарим хэсэгт тооцож шилжүүлж өгсөн. Уг үл хөдлөх хөрөнгө нь анх бүртгэгдэж гэрчилгээ олгосон үеэс эхлэн өнөөдрийг хүртэл 3054 м.кв талбайтай 3 давхар... барилга гэж улсын бүртгэлд бүртгэлтэй бөгөөд бүхэлдээ КБ ХХК-ийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгө байсан ба өнөөдрийн байдлаар ЭМболон Нийгмийн даатгалын ерөнхий газрууд хууль ёсны жинхэнэ өмчлөгч нь болоод байна. Иргэн Ж, Ганзориг нар нь 2015 оны 6 сарын 10-ны өдөр Ю компанитай үл хөдлөх, худалдах, худалдан авах гэрээг байгуулсан гэж түрүүн дурдагдаад байгаа тус барилгын 1 дүгээр давхрын баруун урд талын 59,41 м.кв иргэн Ганзориг нь мөн 1 дүгээр давхрын баруун хойд талын 100.23м2 автомашины зогсоолыг өмчлөгчөөр тогтоолгохоор нэхэмжлэл гаргаж байгаа нь бүхэлд үндэслэлгүй байна гэж үзэж байгаа. Учир нь уг барилга анх 2003 оны 9 сарын 18-ны өдөр улсын бүртгэлийн 2202007487 дугаарт бүртгэгдэж, улсын бүртгэлийн гэрчилгээ дээрээ контор, үйлчилгээний зориулалттай 3054 м.кв талбайтай... 3 давхар барилга гэж бичигдэн Монголын Энхтайван найрамдлын байгууллагуудын холбоо төрийн бус байгууллагын өмчлөлд бүртгэгдэж гэрчилгээ олгогдчихсон байдаг. Үүний дараагаар 2011 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Ю компанийн өмчлөлд 2015 оны 6 дугаар сарын 18-ны өдөр иргэн Бүрдийн өмчлөлд 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр КБны өмчлөлд тус тус бүртгэгдэж өмчлөл нь өөрчлөгдсөн байдаг. Тус байдал нь өмчлөгч өөрчлөгдөж явсаар 2015 онд КБны өмчлөлд шилжихдээ анх бүртгэгдсэн талбайн хэмжээ буюу 3054 м.кв талбай огт өөрчлөгдөөгүй ба хасагдсан зүйлгүйгээр шилжсэн. Энэ нь КБ тус барилгыг бүхэлд нь өмчилж байсан шударга өмчлөгч байсан гэдгийг харуулж байгаа юм. Мөн Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх хэлцэл, холбогдох бусад баримт бичигт өмчлөх эрх шилжүүлэх болсон үндэслэлийг тодорхой зааж нотариатаар гэрчлүүлэх бөгөөд хэрэв талуудын аль нэгэн төлөөлөгчөөр дамжуулан уг харилцаанд оролцож байвал төлөөлөгч болон түүний итгэмжлэлийг дээрх баримт бичигт тэмдэглэх буюу хавсаргана гэж заасан бөгөөд нэхэмжлэлийн үндэслэл болсон гэрээ нотариатаар огт гэрчлүүлээгүй баримт байна. Үл хөдлөх хөрөнгө шилжүүлэх гэж байгаа гэрээ нь хуульд заасан хэлбэрийг хангаагүй буюу энэ гэрээг үндэслэн үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэх боломжгүй энэ тохиолдолд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасны дагуу хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих эрх, зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл бол хүчин төгөлдөр бус байна гэж заасны дагуу хүчин төгөлдөр хэлцэл байна гэж үзэж байгаа. Иймд нэхэмжлэлд дурдагдаж байгаа тус бүртгэлийн 1 дүгээр давхрын баруун урд талын 59,41 м.кв талбай бүхий цайны газар, мөн 1 дүгээр давхрын баруун хойд талын 109.23 м.кв талбайтай 4 автомашины зогсоол зэрэг нь уг 3054 м.кв талбайтай барилгын нэг давхар буюу салшгүй нэг хэсэг нь байх тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна гэж үзэж байна. Нэхэмжлэгч Ганзориг, Ж нар нь 2015 онд байгуулсан үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээтэй холбоотой үүссэн харилцаагаа тус гэрээг байгуулсан Ю ХХК-тай харилцан шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

 

4.Хариуцагч НД итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн Журам батлах тухай 18 дугаар тогтоол, Өр төлбөр барагдуулах тухай 19 дүгээр тогтоолын дагуу КБ ЭХАтай 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр БЭХА-343/2021-124/НД-П2 дугаартай Өр төлбөрт тооцож үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх, газар эзэмших эрхийг шилжүүлэх гэрээ-г байгуулж, КБ ХХК-ийн өмчлөлийн гэрчилгээтэй Чингэлтэй дүүргийн 00, тоот хаягт байрлах 3054 м.кв байлбай бүхий контор, үйлчилгээний зориулалтай үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг манай газарт болон Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт хувь тэнцүүлэн шилжүүлж, 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хөрөнгө хүлээлцэх акт үйлдэн баталгаажуулж хүлээн авсан.

Чингэлтэй дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн Өмчлөх эрх шилжүүлэх тухай 457 дугаар албан бичгээр Үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2202007487 дугаарт бүртгэгдсэн гэрчилгээтэй дээрх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг ЭМболон НД өмчлөлд шилжүүлэн бүртгэлээ гэсэн утга бүхий хариу ирүүлсэн байдаг.

Энэхүү үл хөдлөх хөрөнгө бол төрд учирсан хохирлыг барагдуулахаар сангийн өр төлбөрт шилжүүлэн авсан хөрөнгө бөгөөд иргэн даатгуулагчийн нийгмийн даатгалын санд үүссэн хохирлыг барагдуулах зорилготой.

Түүнчлэн КБ ЭХАийн зүгээс эд хөрөнгө хүлээлцэх үед маргаантай асуудлын талаар хөрөнгө хүлээн авагч талуудад албан ёсоор мэдэгдээгүй болохыг тодотгох нь зүйтэй.

Иймд хариуцагч КБ ЭХАийн тайлбарыг дэмжин оролцож байна гэжээ.

 

4.1.Хариуцагч НД итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: НД нь 2021 оны 10 сард КБны эрх хүлээн авагчаас нийт өр төлбөрт тооцох гэрээ байгуулаад 11 сард акт үйлдэж хүлээж авсан байдаг. Уг хөрөнгийг худалдаж авахдаа нийт метр квадрат нь 3054 м.кв 14,7 тэрбум ийм үнэлгээтэй гэж хүлээж авсан байдаг. КБны эрх хүлээн авагч 2019 онд сэтгүүл багаас, Эрүүгийн газрын албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын мөрдөгч Батбаяр гэж хүн үнэлгээ хийлгэсэн байдаг. Тэр үнэлгээгээр мөн адил 3054 м.кв 17.7 тэрбум төгрөгийн үнэлгээ хийсэн. Энэ нь бас 2020 онд хийгдсэн үнэлгээ байна. НД болон Эрүүл НД тус хөрөнгийг 33,29, 56,71%-аар эзэмшдэг. Нэхэмжлэгч нар нь 2015 онд Ю компанитай гэрээ байгуулсан байгаа. Гэрээ байгуулснаасаа хойш 6 сарын дараа КБанд шилжсэн байгаа юм. Энэ хугацаанд яагаад өөрсдийнхөө өмчлөлд шилжүүлж аваагүй юм бэ? КБ тухайн маргаан бүхий метр квадратыг энэ 2 хүн нь өөрөө баталж байсан. Тэгээд 2015 оноос хойш 2019 он хүртэл 4 жилийн хугацаа өнгөрөөд байхад яагаад тухайн 4 жилийн хугацаанд өөрийнхөө нэр дээр шилжүүлж аваагүй вэ? угтаа 3322 м.кв байсан, гэрчилгээний 3054 м.кв гэж байгаа. Улсын бүртгэлийн гэрчилгээг гаргахдаа хэд хэдэн шалгуур үзүүлэлтүүд байгаа. Энэ дээр хөрөнгийн үнэлгээ гэж метр квадратыг тодорхойлсон дүгнэлтийг үндэслэж гаргадаг. Тэгэхээр 3322 гэж маргаад байгаа нь үндэслэлтэй эсэх нь мэдэгдэхгүй байна. Манай хүлээж авсан хөрөнгө нь нийгмийн даатгалын сангийн өр төлбөрт хүлээж авсан хөрөнгө. Дээрээс нь иргэд даатгуулагчийн нийгмийн даатгалын санд үүссэн хохирлыг барагдуулах зорилготой хүлээж авсан хөрөнгө, энэ хөрөнгөөс хариуцна гэдэг боломжгүй зүйл юм. Манайх хууль ёсны дагуу өөрийнхөө өмчлөлд шилжүүлж авсан. 2015 онд гэрээ байгуулахдаа гэрээний эрх, үүрэг, хариуцлага гэж нэг юм байна. Энэ нь тухайн хүмүүсийн маргаад байгаа өөрсдийнх нь үзэмж, мэргэжил шилжүүлэх үүргийг Ю компани хүлээж авсан байна. Тэр үүргийнхээ үйлчлэлийг Ю компаниас шаардах ёстой гэж үзэж байна. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

5.Хариуцагч ЭМ итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Монгол Улсын Засгийн Газрын 2021 оны 41 дүгээр хуралдааны тэмдэглэл, ЭМДҮЗ-ийн 2021 оны Өр төлбөр барагдуулах тухай 06 дугаар тогтоол (хавсралтын 59, 50 дахь хүснэгт), ЭМДҮЗ-ийн 2021 оны Эрүүл мэндийн даатгалын сангийн авлагад үл хөдлөх хөрөнгийг хүлээн авах, хадгалах, хамгаалах, ашиглах, түрээслүүлэх, худалдан борлуулах журам батлах тухай 11 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн КБ ЭХАтай 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр БЭХА- 343/2021-124/НД-П2 дугаартай Өр төлбөрт тооцож үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх, газар эзэмших эрхийг шилжүүлэх гэрээ-г байгуулж, КБ ХХК-ийн өмчлөлийн гэрчилгээтэй Чингэлтэй дүүргийн 00, тоот хаягт байрлах 3054 м.кв тайлбай бүхий контор, үйлчилгээний зориулалтай үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг манай газарт болон НДт хувь тэнцүүлэн шилжүүлж, 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хөрөнгө хүлээлцэх акт үйлдэн баталгаажуулж хүлээн авсан.

Үүний дагуу манай газраас Чингэлтэй дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст хандан 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх тухай 01/324 дүгээр албан бичгээр хүсэлт хүргүүлсэн бөгөөд 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн Өмчлөх эрх шилжүүлэх тухай 457 дугаар албан бичгээр хариу ирүүлсэн.

Иймд Үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2202007487 дугаарт бүртгэгдсэн гэрчилгээтэй дээрх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг ЭМболон НД өмчлөлд шилжүүлэн бүртгэсэн бөгөөд өмчлөх эрхийг гэрчилгээ олгох журам батлагдаж гараагүй тул манай байгууллага болон НДЕГ-ын нэр дээр өмчлөх эрхийг гэрчилгээ гараагүй байгаа болно. Иймээс тус төрийн байгууллагууд нь хууль ёсны жинхэнэ өмчлөгч юм.

Энэхүү үл хөдлөх хөрөнгө бол төрд учирсан хохирлыг барагдуулахаар сангийн өр төлбөрт шилжүүлэн авсан хөрөнгө бөгөөд иргэн даатгуулагчийн эрүүл мэндэд учирсан санхүүгийн эрсдэлийг хуваалцах зорилготой, ЭМДСанд төвлөрүүлэх нэн шаардлагатай хөрөнгө гэх утгаараа төрийн хохирлыг барагдуулах үүднээс ЭМДЕГ-ын даргын 2022 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн Нээлттэй дуудлага худалдааг зохион байгуулах тухай А/106 дугаар тушаал гаргаж, Сангийн сайдын 2019 оны 306 дугаар тушаалын хавсралтаар баталсан Дуудлага худалдаа зохион байгуулах болон шууд гэрээгээр мөнгөн хэлбэрт шилжүүлэх үйл ажиллагааны нийтлэг журам-ын дагуу дуудлага худалдааг зохион байгуулсан.

Гэвч уг хэрэг маргаантай холбогдон зогсонги байдалд орсон тул нэхэмжлэгч Г.Ж, Г.Г нарт манай байгууллагаас 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Мэдэгдэл хүргүүлэх тухай 04/2256 дугаар албан бичгээр ашиглалтын зардлаа төлж, тус үл хөдлөх хөрөнгийн ашиглаж буй талбайг нэн даруй чөлөөлж өгөх талаар мэдэгдэл хүргүүлсэн.

Түүнчлэн КБ ЭХАийн зүгээс эд хөрөнгө хүлээлцэх үед маргаантай асуудлын талаар хөрөнгө хүлээн авч буй талуудад мэдэгдээгүй бөгөөд манай газар нь Сангийн хөрөнгийг нэн даруй барагдуулж, санг хохиролгүй болгох чиг үүрэгтэй ажиллаж байсан тул маргаантай аливаа үл хөдлөх хөрөнгийг хүлээж аваагүй болно.

Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн түүхчилсэн лавлагаанаас харахад тус хөрөнгө нь анх 2003 онд Монгол Энх Тайван Найрамдлын байгууллагуудын холбоо ТББ-ын өмчлөлд бүртгэгдэж гэрчилгээ олгосон үеэс 3054 м.кв талбайтай, 3 давхар, Энх тайван найрамдлын ордоны барилга гэж улсын бүртгэлд бүртгэлтэй байсан байх ба манай газарт шилжихдээ ч анх бүртгэгдсэн талбайн хэмжээ буюу 3054 м.кв талбай огт өөрчлөгдөөгүй байна.

Түүнчлэн нэхэмжлэлд дурдагдаж буй тус барилгын 1 дүгээр давхрын баруун урд талын 59.41 м.кв талбай, мөн 1 дүгээр давхрын баруун хойд талын 109.23 м.кв талбай нь барилгын салшгүй нэг хэсэг нь байх тул нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлага нь бүхэлдээ үндэслэлгүй байна.

Мөн Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т Үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх хэлцэл, холбогдох бусад баримт бичигт өмчлөх эрх шилжүүлэх болсон үндэслэлийг тодорхой зааж нотариатаар гэрчлүүлэх бөгөөд хэрэв талуудын аль нэг нь төлөөлөгчөөр дамжуулан уг харилцаанд оролцож байвал төлөөлөгч болон түүний итгэмжлэлийг дээрх баримт бичигт тэмдэглэх буюу хавсаргана гэж заасан ба нэхэмжлэлийн үндэслэл болсон 2015 онд Ю ХХК-тай байгуулсан гэх Үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээ нь дээрх хуулийн заалтын дагуу нотариатаар гэрчлүүлээгүй байх бөгөөд энэ гэрээг үндэслэн үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэх боломжгүй юм. Нэхэмжлэгч Г.Г, Г.Ж нар гэрээтэй холбоотой үүсэн харилцаагаа тус гэрээг байгуулсан Ю ХХК-тай шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж байна. Манай байгууллага нэхэмжлэгч нарт ямар нэгэн үүрэг хүлээсэн зүйл байхгүй, нийтийн эрх ашгийн төлөө, төрийн санг хохиролгүй болгож иргэн даатгуулагчид эрүүл мэндийн чанартай тусламж үйлчилгээг ЭМБ-аас худалдан авч санхүүжилтийг олгодог чиг үүрэгтэй ажилладаг.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үүгэжээ.

 

5.1.Хариуцагч ЭМ итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би КБны эрх хүлээн авагч болон НД төлөөлөгчийн тайлбартай санал нэг байгаа. Нэмэлт хэлэх зүйл гэвэл тухайн үл хөдлөх хөрөнгийг манайх албан ёсны хэд хэдэн эрх зүйн баримт, дотоод шийдвэрийн үндсэн дээр хүлээж авсан байдаг. Үүнийг хариу тайлбар дээр дурдсан байгаа. Түүнчлэн энэ хөрөнгийг манайх тухайн үед хүлээж авахад шүүхийн маргаантай байсан эсэхийг мэдээгүй. Хүлээж авснаас хойших хугацаанд мэдэж гуравдагч этгээдээр татагдаж оролцсон байгаа. Түүнээс хойш хэдий нэхэмжлэгчийн бүрэн эрхийн дагуу хариуцагчаар татагдсан ч гэсэн манайх тухайн маргаан бүхий гэрээнд ямар ч хариуцлага, үүрэг хүлээгээгүй байгаа. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

6.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Үл хөдлөх хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ 2015.01 дугаартай, хавсралт, фото зураг, тооцоо нийлсэн акт, хөрөнгө хүлээлцсэн актын жагсаалт, хөрөнгө хүлээлцсэн акт №1 хавсралт, хөрөнгө хүлээлцсэн акт №2,... барилга хүлээлцсэн акт, Энхтайван найрамдлын ордоны барилгын талбайн ерөнхий план зураг, КБны 2016.01.15-ны 1/1443 албан бичиг, Бишрэлт пропертиз ХХК-ийн 2019.05.14-ний 5/04/178 албан бичиг, КБ ЭХАийн 2019.05.15-ны 377 дугаар албан бичиг, 2019.10.03-ны 1766 албан бичиг, Бишрэлт пропертиз ХХК-ийн 2019.05.29-ний 04/78 албан бичиг, Хөрөнгө хүлээлцсэн актын жагсаалт, шүүхэд гаргасан нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2022.11.15-ны 1983 итгэмжлэл гаргаж өгсөн,

 

7. Хариуцагчаас 2021.03.22-ны 503 дугаар итгэмжлэл, 2021.05.20-ны 890 дугаар итгэмжлэл, КБ ЭХАийн 2021.06.21-ний өдрийн 1083 дугаар албан бичиг, КБ ЭХАийн 2021.07.05-ны өдрийн 1192 дугаар албан бичиг, Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны 2021.07.01-ний өдрийн 11и-3/5047 дугаар албан бичиг, КБ ЭХАийн 2021.07.27-ны 1275 дугаар албан бичиг, Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн 2021.07.28-ны 26л-1б/4112 дугаар албан бичиг, хариу тайлбар, НД 2022.11.29-ний 01/2192 албан бичиг, НД 2022.11.29-ний өдрийн 01/2193 албан бичиг, ЭМ 2023.10.05-ны өдрийн 01/3799 дугаар албан бичиг, НД 2023.10.16-ны өдрийн 01/1872 дугаар албан бичиг, хариу тайлбар, ЭМ 2022.02.09-ний 01/324 дугаар албан бичиг, хавсралт, ЭМ 2023.06.02-ны өдрийн 04/02256, 04/2255 дугаар албан бичиг, Чингэлтэй дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсийн 2022.03.21-ний өдрийн 457 дугаар албан бичиг, 2023.11.03-ны өдрийн хариу тайлбар, 2023.11.15-ны өдрийн НД123/23 №ЭЭХХЗГ/103136, ЭМДЕГ2023-195 Үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээ, Өр төлбөрт тооцож үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх, газар эзэмших эрхийг шилжүүлэх 2021.10.28-ны өдрийн №БЭХА-343/2021124/НД-112 дугаар гэрээ, Монголбанкны ерөнхийлөгчийн 2023.10.09-ний А-189 дугаар тушаал, НД 2024.01.29-ний өдрийн 01/203 дугаар итгэмжлэл, 2024.02.05-ны өдрийн 01/606 дугаар итгэмжлэл, хариу тайлбар, НД 2024.03.04-ний өдрийн 01/423 дугаар итгэмжлэл гаргаж өгсөн,

 

8.Зохигчдын хүсэлтээр Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.04.19-ний өдрийн 1051 албан бичиг, 2022.05.27-ны 1599 албан бичиг, Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн 2022.06.02-ны 26л-1б/3923 албан бичиг, 2022.06.29-ний 2013 албан бичиг, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газрын 2022.07.01-ний 1/3112 албан бичиг, Өр төлбөрт тооцож үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх, газар эзэмших эрхийг шилжүүлэх тухай 2021.10.28-ны №БЭХЭ-343/2021-124/нд-112, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2022.12.14-ний 6/10731 албан бичиг, эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2011.06.28-ны өдрийн 1/01 дугаар оффис үйлчилгээний объект худалдах-худалдан авах гэрээ, 2021.06.25-ны итгэмжлэл, Монголын эх тайван, найрамдлын төлөө холбооны удирдах зөвлөлийн хурлын 2011.06.24-ний өдрийн 01 дугаар тогтоол, Энхтайван, найрамдлын төлөө Монголын холбооны ерөнхий чуулганы 2005.04.01-ний 01 тогтоол, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн гэрээ, Ю ХХК-ийн 2015.06.19-ний өдрийн 28 дугаар албан бичиг, Ю ХХК-ийн 2015.06.18-ны 26 дугаар албан бичиг, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ, Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн 2015.12.24-ний албан бичиг, КБны 2015.12.24-ний 1/7108 дугаар албан бичиг, 2015.12.24-ний 1/ 7111 албан бичиг, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, ЭМ 2022.02.09-ний өдрийн 01/342 дугаар албан бичиг, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх хөрөнгийн жагсаалт, Монголбанкны ерөнхийлөгчийн 2019.09.08-ны А-96 тушаал, А-97 дугаар тушаал, 2020.09.02-ны өдрийн А-354 тушаал, 2020.10.05-ны А-394, Монгол Улсын Засгийн газрын хуралдааны тэмдэглэл, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2021.04.21-ний 07 дугаар тэмдэглэл, ЭМ 2021.10.04-ний 01/1314 дугаар албан бичиг, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2021.09.24-ний өдрийн 18 дугаар тогтоол, ЭМ 2022.12.13-ны өдрийн 01/5669 дугаар албан бичиг, 2023.10.05-ны үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургууд, ЭМ 2023.12.05-ны 04/4271 дугаар албан бичиг, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2023.12.04-ний өдрийн 5/11391 дугаар албан бичиг, Чингэлтэй дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсийн 2022.03.21-ний 457 дугаар албан бичиг, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2024.01.15-ны өдрийн 5/522 дугаар албан бичиг баримтуудыг шүүх бүрдүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч нарын шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дараах үндэслэлээр хангаж, хариуцагч КБ ЭХАид холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч Г.Г, Г.Ж нар нь хариуцагч КБ ЭХАид холбогдуулан нэхэмжлэгч Г.Г нь барилгын 109,23 м.кв талбайтай дөрвөн автомашины зогсоолын зориулалт бүхий үл хөдлөх хөрөнгийг өмчлөх эрхтэй, өмчлөгч мөн болохыг тогтоолгох, нэхэмжлэгч Г.Ж нь 59,41 м.кв талбайтай хоол, цайны газрын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг өмчлөх эрхтэй, өмчлөгч мөн болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагуудыг шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нар бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдүүдээр НД болон Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрыг оролцуулах хүсэлт гаргасны дагуу шүүх дээрх этгээдүүдийг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцуулж шийдвэрлэсэн ба нэхэмжлэгч нар хамтран хариуцагчаар НД болон Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрыг оролцуулах хүсэлт гаргасны дагуу шүүх хамтран хариуцагчаар НД болон Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрыг оролцуулж шийдвэрлэсэн.

 

Нэхэмжлэгч тал дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:Үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээ байгуулан... 1 дүгээр давхрын баруун хойд талын 109,23 м.кв талбайтай 4 машины авто зогсоолын зориулалт бүхий заал мөн баруун талын 59,41 м.кв талбайтай зоогийн газрын зориулалт бүхий талбай буюу нийт 168,64 м.кв талбай бүхий хөрөнгийг худалдан авч, үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ нь бүрэн хэрэгжиж холбогдох төлбөр тооцоо бүрэн барагдсан үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг авч чадаагүй байна. 

Г.Гийн худалдаж авсан 109,23 м.кв талбай нь КБ ХХК-д шилжсэн үл хөдлөх хөрөнгөд хамаарахгүй талаар 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн Хөрөнгө хүлээлцсэн акт-аар баталгаажсан. КБ ХХК-д шилжихээс өмнө Ю компанид барилга байх үед барилгын талбайг хэмжиж баталгаажуулсан байдаг. Тус хөрөнгө хүлээлцсэн актанд КБны эрх хүлээн авагчийг төлөөлөгч гарын үсэг зурж, тус үл хөдлөх хөрөнгийн нэгдүгээр давхрын баруун урьд талын 109,23 м.кв талбайтай дөрвөн машины авто зогсоолын зориулалт бүхий үл хөдлөх хөрөнгө нь Г.Гийн эзэмшилд байдаг гэж хүлээн зөвшөөрсөн байдаг...гэж тайлбарлажээ.

 

Хариуцагч КБ ЭХА тал нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн байна. Үүнд: КБ нь 3054 м.кв талбай бүхий компани, үйлчилгээний зориулалт, үйлдвэрлэл, хөрөнгө 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 0004433340 дугаарт улсын бүртгэлийн гэрчилгээгээр хөрөнгийн хууль ёсны өмчлөгч нь болсон.

НД болон Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр бх343/2021 124/Нд-112 дугаартай өр төлбөрт тооцож үл хөдлөх эд хөрөнгөө өмчлөх газар эзэмших эрхийг шилжүүлэх гэрээг байгуулж 3054 м.кв талбай бүхий контор, үйлчилгээний зориулалт үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг хувь тэнцүүлэн банкны өр төлбөрийн зарим хэсэгт тооцож шилжүүлж өгсөн.

Уг үл хөдлөх хөрөнгө нь анх бүртгэгдэж гэрчилгээ олгосон үеэс эхлэн өнөөдрийг хүртэл 3054 м.кв талбайтай 3 давхар... барилга гэж улсын бүртгэлд бүртгэлтэй бөгөөд бүхэлдээ КБ ХХК-ийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгө байсан ба өнөөдрийн байдлаар ЭМболон Нийгмийн даатгалын ерөнхий газрууд хууль ёсны жинхэнэ өмчлөгч нь болоод байна.

Уг барилга анх 2003 оны 9 сарын 18-ны өдөр улсын бүртгэлийн 2202007487 дугаарт бүртгэгдэж, улсын бүртгэлийн гэрчилгээ дээрээ контор, үйлчилгээний зориулалттай 3054 м.кв талбайтай... 3 давхар барилга гэж бичигдэн Монголын Энхтайван найрамдлын байгууллагуудын холбоо, 2011 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Ю компанийн өмчлөлд, 2015 оны 6 дугаар сарын 18-ны өдөр иргэн Бүрдийн өмчлөлд, 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр КБны өмчлөлд, 2015 онд КБны өмчлөлд шилжихдээ анх бүртгэгдсэн талбайн хэмжээ буюу 3054 м.кв талбай огт өөрчлөгдөөгүй ба хасагдсан зүйлгүйгээр шилжсэн.

Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх хэлцэл, холбогдох бусад баримт бичигт өмчлөх эрх шилжүүлэх болсон үндэслэлийг тодорхой зааж нотариатаар гэрчлүүлэх бөгөөд хэрэв талуудын аль нэгэн төлөөлөгчөөр дамжуулан уг харилцаанд оролцож байвал төлөөлөгч болон түүний итгэмжлэлийг дээрх баримт бичигт тэмдэглэх буюу хавсаргана гэж заасан бөгөөд нэхэмжлэлийн үндэслэл болсон гэрээ нотариатаар огт гэрчлүүлээгүй баримт байна.

Үл хөдлөх хөрөнгө шилжүүлэх гэж байгаа гэрээ нь хуульд заасан хэлбэрийг хангаагүй буюу энэ гэрээг үндэслэн үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэх боломжгүй гэж үзэж байгаа...гэж маргажээ.

 

Хариуцагч НД нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ ...НД нь 2021 оны 10 сард КБны эрх хүлээн авагчаас нийт өр төлбөрт тооцох гэрээ байгуулаад 11 сард акт үйлдэж хүлээж авсан байдаг. Уг хөрөнгийг худалдаж авахдаа нийт метр квадрат нь 3054 м.кв 14,7 тэрбум ийм үнэлгээтэй гэж хүлээж авсан байдаг.

3054 м.кв 17.7 тэрбум төгрөгийн үнэлгээ хийсэн. Энэ нь бас 2020 онд хийгдсэн үнэлгээ байна. НД болон Эрүүл НД тус хөрөнгийг 33,29, 56,71%-аар эзэмшдэг.

Угтаа 3322 м.кв байсан, гэрчилгээний 3054 м.кв гэж байгаа. Улсын бүртгэлийн гэрчилгээг гаргахдаа хэд хэдэн шалгуур үзүүлэлтүүд байгаа. Энэ дээр хөрөнгийн үнэлгээ гэж метр квадратыг тодорхойлсон дүгнэлтийг үндэслэж гаргадаг. Тэгэхээр 3322 гэж маргаад байгаа нь үндэслэлтэй эсэх нь мэдэгдэхгүй байна. Манай хүлээж авсан хөрөнгө нь нийгмийн даатгалын сангийн өр төлбөрт хүлээж авсан хөрөнгө... гэж маргажээ.

 

Хариуцагч ЭМнэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ... 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр БЭХА- 343/2021-124/НД-П2 дугаартай Өр төлбөрт тооцож үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх, газар эзэмших эрхийг шилжүүлэх гэрээ-г байгуулж, 3054 м.кв тайлбай бүхий контор, үйлчилгээний зориулалтай үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг манай газарт болон НДт хувь тэнцүүлэн шилжүүлж, 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хөрөнгө хүлээлцэх акт үйлдэн баталгаажуулж хүлээн авсан.

Үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2202007487 дугаарт бүртгэгдсэн гэрчилгээтэй дээрх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг ЭМболон НД өмчлөлд шилжүүлэн бүртгэсэн бөгөөд өмчлөх эрхийг гэрчилгээ олгох журам батлагдаж гараагүй тул манай байгууллага болон НДЕГ-ын нэр дээр өмчлөх эрхийг гэрчилгээ гараагүй байгаа болно.

Г.Ж, Г.Г нарт манай байгууллагаас 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Мэдэгдэл хүргүүлэх тухай 04/2256 дугаар албан бичгээр ашиглалтын зардлаа төлж, тус үл хөдлөх хөрөнгийн ашиглаж буй талбайг нэн даруй чөлөөлж өгөх талаар мэдэгдэл хүргүүлсэн.

Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн түүхчилсэн лавлагаанаас харахад тус хөрөнгө нь анх 2003 онд Монгол Энх Тайван Найрамдлын байгууллагуудын холбоо ТББ-ын өмчлөлд бүртгэгдэж гэрчилгээ олгосон үеэс 3054 м.кв талбайтай, 3 давхар, Энх тайван найрамдлын ордоны барилга гэж улсын бүртгэлд бүртгэлтэй байсан байх ба манай газарт шилжихдээ ч анх бүртгэгдсэн талбайн хэмжээ буюу 3054 м.кв талбай огт өөрчлөгдөөгүй байна.

Түүнчлэн нэхэмжлэлд дурдагдаж буй тус барилгын 1 дүгээр давхрын баруун урд талын 59.41 м.кв талбай, мөн 1 дүгээр давхрын баруун хойд талын 109.23 м.кв талбай нь барилгын салшгүй нэг хэсэг нь байх тул нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлага нь бүхэлдээ үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч Г.Г, Г.Ж нар гэрээтэй холбоотой үүсэн харилцаагаа тус гэрээг байгуулсан Ю ХХК-тай шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж байна.... гэж тус тус маргажээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т зохигч, түүний төлөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх эрхтэй ба мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар хариуцагч татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй.

 

Зохигчид хэн алин нь өөрсдийн гаргаж байгаа шаардлагын үндэслэлийг нотлох үүрэг хүлээдэг ба хариуцагч нар өөрийн татгалзал тайлбараа өөрөө нотлох үүрэгтэй болно.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад дараах үйл баримт тогтоогдсон болно.

 

Ю ХХК болон Г.Г, Г.Ж нарын хооронд 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн №2015/01 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ байгуулагдаж,

уг гэрээгээр Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 00, Энхтайваны өргөн чөлөө, 56 тоот хаягт байрлах /хуучнаар Энхтайваны найрамдлын ордон/ барилгын баруун талын нэг давхрын гаднаас орох байршил/ барилгын баруун хойд талын 109.23 м.кв бүхий, барилгын 1 давхрын 4-н гарааш хаалга, авто зогсоол зориулалт бүхий заал өрөөг 50,000,000 төгрөгөөр, Барилгын баруун урд талын 59.41 м.кв талбайтай, барилгын 1 давхарт 1 явган хаалгатай, хоолны зориулалттай өрөөг 20,000,000 төгрөг, нийт 168,64 м.кв талбайг 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдөр шилжүүлэх, төлбөр тооцоог харилцан тохирч хооронд үүссэн ажил үйлчилгээний үр дүнг үндэслэн бартер, оюуны болон гүйцэтгэсэн нэр бүхий ажлын хөлсөнд тооцож төлбөрийг хийж тооцоо дуусгах, гэрээг хугацаагүйгээр хийсэн бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө шилжүүлэх аль ч үед гэрчилгээг салгаж шилжүүлэх үүргийг талууд хүлээхээр харилцан тохиролцжээ.

 

Хэрэгт авагдсан баримтаар Г.Г, Г.Ж нар нь гэрээний төлбөрт нийтдээ 70,000,000 төгрөгийг төлсөн болох нь гэрээ болон тооцоо нийлсэн акт зэргээр тогтоогдож байх бөгөөд тухайн үл хөдлөх хөрөнгүүд нь Г.Ж, Г.Г нарын эзэмшилд байгаа нь талуудын тайлбараар тогтоогдож байна.

 

Дээрх талуудын хооронд байгуулагдсан Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээний агуулга, мөн гэрээний зүйл болох объектын байдлыг харгалзан дээрх гэрээ нь өмчийн эрхийн болон үүргийн эрхийн харилцаанд хамаарч байх ба худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан байх бөгөөд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан шаардлагад нийцсэн гэрээ байгуулжээ.

 

Иймд талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан хуулийн шаардлага хангасан, хүчин төгөлдөр гэрээ хэлцэл гэж үзнэ.

 

Г.Г, Г.Ж болон Ю ХХК-ийн хооронд байгуулагдсан гэрээний 4.4-т Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 00, Энхтайваны өргөн чөлөө, 56 тоотод байрлах барилга нь нийт 3222.64 м.кв талбайтай,

Барилгын үндсэн нэг давхрын баруун талын хэсэг болох авто граш зогсоол зориулалттай 109.23 м.кв, хоол цайны газрын зориулалттай 59.41 м.кв талбайг шилжүүлсэн болно,

Барилгын үлдсэн контор үйлчилгээний зориулалттай 3054 м.кв талбайг цаашид компанийн мэдэлд үлдсэн болно. Уг 168,64 м.кв талбай нь үндсэн барилгын 3054 м.кв талбайд ороогүй болно гэж дурджээ.

 

Хэрэгт авагдсан 2003 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр Монголын Энх Тайван Найрамдлын байгууллагуудын холбоо ТББ Чингэлтэй дүүргийн 00, Энхтайваны өргөн чөлөө, Контор үйлчилгээний зориулалттай 3054 м.кв талбай Энхтайван найрамдлын ордоны 3 давхар барилгын үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр 2202007487 дугаарт бүртгэгдсэн байх байх бөгөөд 2011 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээгээр Ю ХХК-ийн өмчлөлд, 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн бэлэглэлийн гэрээгээр иргэн Б.Бүдийн өмчлөлд, 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн бэлэглэлийн гэрээгээр КБ ХХК-ийн өмчлөлд бүртгэгдсэн болох нь хэрэгт авагдсан улсын бүртгэлийн гэрчилгээнүүд, 2011 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн Оффис үйлчилгээний объект худалдах-худалдан авах гэрээ, 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээ, 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээ зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

 

Ю ХХК өөрийн өмчлөлд байх үед барилгын хэмжилтийг дахин хэмжин барилгын нийт талбайн хэмжээг 3222.64 м.кв-аар тогтоосон, 109,23 м.кв талбайтай дөрвөн машины авто зогсоолын, 59,41 м.кв талбайтай хоол, цайны газрын зориулалттай хэсэг дээрхээс хасагдаж, 3054 м.кв талбай нь компанид үлдэж байгаа тухай нэхэмжлэгч нарын Ю ХХК-тай байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах тухай гэрээний 4.4-т заасан байна.

 

Түүнчлэн, КБ ХХК-тай Г.Г, Г.Ж нарын хооронд Үл хөдлөх хөрөнгө баталгаажуулсан №2015/001 дугаартай акт үйлдэгдэж,

уг актаар Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 00, Энхтайваны өргөн чөлөө, 56 тоотод байрлах барилгын эзэмшил хэсгүүд, зам талбай, гарц орц, хөрөнгийг тодруулах зорилгоор хэмжилт хийж, барилгын баруун урд талын үндсэн нэг давхрын хэсэгт хоолны газрын зориулалт бүхий 59.41 м.кв талбайтай өрөө, гаднаас ордог хаалгатай, иргэн Г.Жы эзэмшил, авто зогсоол зориулалт бүхий 4-н хаалгатай 109.23 м.кв талбайтай тусдаа өрөө, иргэн Г.Гийн эзэмшил.барилгын үлдсэн хэсэг нь КБны хэсэг болох зоорь, нэг, хоёр, гуравдугаар давхруудыг нэг бүрчлэн шалгаж тулган үзэхэд нийт 3054 м.кв бүхий талбайг хэмжилт хийж тодорхойлж, барилгын нийт хэмжээ 3222.64 м.кв талбай болох нь нотлогдож байна.

Мөн КБны 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 1/1443 дугаартай албан бичгээр ...109.23 м.кв, 59.41 м.кв, нийт 168.64 м.кв талбай бүхий хөрөнгө нь КБны өмчлөлд хамаардаггүй тул өөрсдийнхөө өмчлөлийн хөрөнгөд гэрчилгээг гаргуулахад татгалзахгүй талаар дурджээ.

 

Мөн КБ болон Г.Г, Г.Ж нар Үл хөдлөх эд хөрөнгө баталгаажуулсан акт үйлдэж, автогарааш, цайны газрын өрөөний талбайн хэмжээ, эздийн нэр, регистр зэргийг тулган үзэж, КБ нь барилгын онцлогоос шалтгаалж /салгах боломжгүй/ дээр дурдсан хэсэг өрөөг цаашид дулаан, цахилгаан, цэвэр бохир ус зэрэг дэд бүтэцтэй холбоотой асуудлыг үл маргах журмаар ханган нийлүүлж холбогдох үндсэн тарифаар тооцно гэж тэмдэглэсэн баримтуудыг нэхэмжлэгч нар шүүхэд ирүүлсэн байна.

 

Монголбанкны ерөнхийлөгчийн 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн А-96 дугаар тушаалаар КБ ХХК-ийг албадан татан буулгаж, 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн А-97 дугаар тушаалаар КБ ХХК-д Банкны эрх хүлээн авагч томилогдож, банкны хөрөнгө эрх хүлээн авагчид шилжихэд Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 00, Энхтайваны өргөн чөлөө, 56 тоотод байрлах дээрх барилга шилжсэн байна.

 

КБ ЭХАид 2019/09/20 №01 дугаартай актаар Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 00, тоот хаягт /хуучнаар Энхтайваны найрамдлын ордон/ зоорийн давхар бүхий 3 давхар, нийт 4 давхар талбай бүхий нийт 3056 м.кв барилгыг хүлээлцэж, актад Зоорийн давхар бүхий 3 давхар, нийт 4 давхар 3054 м кв талбай бүхий барилгыг хүлээлцэв. Үүнд: Б1 давхар 661 м.кв, 1 дүгээр давхар 598 м.кв, 2 дугаар давхар 752 м.кв, 3 дугаар давхар 1045 м.кв, нийт талбай 3054 м.кв, газар 3520 м.кв гэж тэмдэглэсэн байна. Актын нэмэлт мэдээлэл хэсэгт: Уг барилгын баруун талын автограж болон цайны газрын зориулалттай талбай нь иргэн Г.Г, Г.Ж нарын эзэмшилд байдаг гэж тэмдэглэгдсэн байна. Актад барилгын план зургууд, фото зургууд, мөн өрөө түрээсэлж байсан этгээдүүдийн нэр, өрөөний талбайн хэмжээнүүд хавсаргагджээ.

 

ЭМ 2022 оны 01/324 дугаар албан бичиг, Засгийн газрын 2021 оны 41 дугаар хуралдааны тэмдэглэл, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 07 дугаар хуралдааны тэмдэглэл зэргээр КБ ЭХА нь 3054 м.кв талбай бүхий зоорийн давхрын хамт 4 давхар барилгыг 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн №БЭХА-343/2021-1241/НД-112 дугаартай Өр төлбөрт тооцож үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх, газар эзэмших эрхийг шилжүүлэх гэрээгээр Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт 8,338,987,804.49 төгрөгт тооцон, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт 6,365,628,320.51 төгрөг тооцон, нийт 14,704,616,616 төгрөгийн өр төлбөрт тооцон шилжүүлсэн байна.

 

ЭМболон НД Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 00, тоот хаягт /хуучнаар Энхтайваны найрамдлын ордон/ зоорийн давхар бүхий 3 давхар, нийт 4 давхар талбай бүхий нийт 3056 м.кв барилгын өмчлөгчөөр бүртгэгдсэн болох нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 5/11391 дугаар албан бичиг, Чингэлтэй дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсийн 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 457 дугаар албан бичиг, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 5/522 дугаар албан бичиг зэрэг бусад баримтаар нотлогдож байна.

 

ЭМ 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 04/2256, 04/2255 дугаартай албан бичгээр ашиглаж байгаа үл хөдлөх эд хөрөнгийн талбайн 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс хойш ашиглалтын зардал болон тус талбайг нэн даруй чөлөөлөх мэдэгдэл хүргүүлсэн байх ба нэхэмжлэгч нар өөрийн худалдан авсан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөлийг шилжүүлж авахад ЭМболон НД тус тус саад болж буй үйлдэл нь үндэслэлгүй байна.

 

Хэрэгт авагдсан баримтуудаар ЭМболон НД өмчлөлд шилжсэн Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 00, тоот хаягт /хуучнаар Энхтайваны найрамдлын ордон/ зоорийн давхар бүхий 3 давхар, нийт 4 давхар талбай бүхий нийт 3056 м.кв барилгад нэхэмжлэгч Г.Гийн өмчлөлийн 109.23 м.кв талбайтай 4 автомашины зогсоол, Г.Ж өмчлөлийн 59.41 м.кв талбайтай хоол цайн газрын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө нь шилжээгүй байх бөгөөд өмчийн эзэн өөрийн барилгын талбайн хэмжээг нягтлан тогтоож, зарим хэсгийг бусдад худалдсаныг буруутгах боломжгүйгээс гадна нэхэмжлэгч нарын эзэмшиж буй нийт 168.64 м.кв барилгын талбай НД болон ЭМ хөрөнгөд багтаагүй байдал тогтоогдож байна.

 

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгч Г.Г, Г.Ж нарын нэхэмжлэлтэй ЭМболон НДт холбогдох нэхэмжлэгч Г.Г нь Чингэлтэй дүүргийн 00, тоот хаягт орших контор, үйлчилгээний зориулалттай 3 давхар /зоорийн давхартай/ барилгын 1 дүгээр давхрын баруун хойд талын дөрвөн автомашины зогсоолын зориулалт бүхий 109,23 м.кв талбайтай хэсэг болох үл хөдлөх эд хөрөнгийг, Г.Ж нь мөн барилгын 1 дүгээр давхрын баруун урд талын тусдаа гадна хаалга бүхий цайны газрын зориулалттай 59,41 м.кв талбайтай хэсэг болох үл хөдлөх эд хөрөнгийг тус тус өмчлөх эрхтэй, өмчлөгч мөн болохыг тогтоож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Түүнчлэн, шүүх хуралдаанаар зохигчдын өгсөн тайлбар, хэргийн үйл баримтаас үзэхэд хариуцагч КБ ЭХА нь дээрх маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг НД болон Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт шилжүүлсэн байх ба уг барилгын өмчлөгч биш бөгөөд уг маргааны хувьд хариуцагч биш байх тул КБ ЭХА холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1.Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1, 101 дүгээр зүйлийн 101.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Г нь Чингэлтэй дүүргийн 00, тоот хаягт орших контор, үйлчилгээний зориулалттай 3 давхар /зоорийн давхартай/ барилгын 1 дүгээр давхрын баруун хойд талын дөрвөн автомашины зогсоолын зориулалт бүхий 109,23 м.кв талбайтай хэсэг болох үл хөдлөх эд хөрөнгийг, Г.Ж нь мөн барилгын 1 дүгээр давхрын баруун урд талын тусдаа гадна хаалга бүхий цайны газрын зориулалттай 59,41 м.кв талбайтай хэсэг болох үл хөдлөх эд хөрөнгийг тус тус өмчлөх эрхтэй, өмчлөгч мөн болохыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас КБ ЭХАид холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нэхэмжлэгч Г.Гийн төлсөн 407,950 төгрөг, нэхэмжлэгч Г.Жы төлсөн 257,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ЭМболон Нийгмийн даатгалын ерөнхий газраас 407,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Гт, 257,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Жд тус тус олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ И.АМАРТӨГС