Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 129

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс:180/2017/0119/Э

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Уянга  даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

 

Нарийн бичгийн дарга Д.Мөнхцэцэг

Улсын яллагч                            Ц.Цэен-Ойдов

Шүүгдэгч нарын өмгөөлөгч П.Амаржаргал, Г.Баярсайхан

Шүүгдэгч                            Л.З, О.Т нарыг оролцуулан

     

Тус Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Л.З, Тангууд овогт О.Т нарт холбогдох 1739000120006 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. 

 

Шүүгдэгч нарын  биеийн байцаалт:

             1. Хэнтий аймгийн Батширээт суманд 1983 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр төрсөн, 34 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй. ам бүл 1, Хэнтий аймгийн Биндэр сумын 4-р багт оршин суух, урьд 2001 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Хэнтий аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 20.000 төгрөгөөр торгох ялаар, 2014 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1-р шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98-р зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар тус тус шийтгүүлсэн гэх Боржигон овгийн Л.З 

 

          2. Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд 1994 оны 07 дугаар сарын 05-ны өдөр төрсөн, 24 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эцэг, эх, ах дүүгийн хамт Хэнгий аймгийн Өмнөдэлгэр сумын 5-р баг Чандгана талд оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Тангууд овогт О.Т 

 

Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Л.З, О.Т нар нь 2017 оны 06 дугаар сарын 27-ноос 2017 оны 06 дугаар сарын 28-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 6 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг Буян-Ундрах Хэнтий ХХК-ны Сод-маркет-1 худалдааны төвийн гэр ахуйн барааны дэлгүүр, хүнсний дэлгүүрийн агуулахаас гар утас 23 ширхэг, скайтел, жи мобайл, юнителийн нийт 1319 ширхэг нэгж, пиво 12 ширхэг, ундаа 8 ширхэг, хиам 5 кг. цэнэглэгч 3 ширхэг, гар утасны батарей 40 ширхэг, асаагуур 5 ширхэг эд зүйлсийг  хулгайлж 4.187.350 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт  холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

       Шүүхийн хэлэлцүүлэгт дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 Хохирогч Т.Алтантогосын мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 06 сарын 03-ны өглөө 09 цаг 40 минутанд дэлгүүрээ онгойлгоод лангууныхаа араар ортол гар утасны шилэн лангуу онгорхой, дотор нь байсан эд зүйлс нь эмх замбараагүй болсон байсан. Гаднаас үйлчлэгч Наранцэцэг орж ирснээ зарж байсан гар утаснууд байхгүй байна гэж хэлсэн. Тэгээд цагдаа дуудсан. 2017 оны 06 сарын 27-ны орой 21 цаг өнгөрөөд дэлгүүрээ би өөрөө хаагаад түгжээд гарсан. Намайг гарахад гар утас болон нэгжнүүд байсан. Нийт 20 гаруй гар утас алдагдсан байсан Алдагдсан эд зүйлүүд бүгд хэрэглээгүй шинэ байсан. Зарим алдагдсан эд зүйлийг буцаан авсан. Одоо нэхэмжилж байгаа хохирол 722.350 төгрөг болно гэсэн мэдүүлэг /хх-ийн 29-32 тал/

 

Гэрч Л.Гантулгын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би тэр хоёрын хулгай хийсэн зүйлээс юу ч аваагүй. Тэр хоёр надад хулгай хийх талаар хэлээгүй мөн хамт хулгай хийе гэж хэлээгүй. Би айгаад цагдаад хэлээгүй. Хамт явчих байх гэж айсан. Төмөрхуяг нь өмнө нь би хэргээ бухаад өөрийгөө аваад гарчихдаг хүн гэж байсан болохоор би айсан. ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 33-34 тал/,

 

Гэрч О.Загдцэсэмийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 06 дугаар сарын 28-ны орой Шижир ахын гэрт байхад Шижир ах Түмээ хоёр Дарь эгчийн дэлгуүрээс хупгай хийсэн хүмүүс Батширээт сумын гаралтай хүмүүс байж магадгүй гэж хүмүүс ярьж байсан. Тэгэхээр нь би Золбоо ахыг хулгай хийсэн байж магадгүй гэж бодож байсан...” гэсэн мэдүүпэг /хх-ийн 36-37 тал/,

 

Гэрч Г.Отгонцэнгэлийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Ойдов ахыг гэрт нь хүргэж өгчихөөд буцаж Төмөрхуяг, Золжаргал хоёр дээр ирсэн. Тэр хоёр цагаан өнгийн шуудайтай юм аваад явж байсан. Золжаргал гэх залуу нь хүний юм аваад явж байна хүнс байгаа гэж хэлсэн. Золжаргал шуудайн дотроосоо соёолж нэртэй 2.5 литрийн 1 ширхэг пиво гаргаж ирсэн. Төмөрхуяг, Золжаргал хоёр үлдсэн пиво уугаад явган үлдсэн " гэсэн мэдүүлэг /хх-ийн 46-47 тал/,

 

Гэрч Б.Наранцэцэгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2017оны 06 дугаар сарын 28-ны өглөо 10 цаг болж байхад би ажилдаа ирсэн юм. Би Буян-Ундрах Хэнтий ХХК-нд үйлчлэгч хийдэг юм. Ажил дээр ирэхэд манай гэр ахуйн дэлгүүр онгойчихсон байсан. Худалдагч Алтантогос дэлгүүрт хулгай орсон байна нэгжнүүд байхгүй байна гэж байсан. Би дэлгүүрийн лангуу руу хартал зарж байсан гар утаснууд нь байхгүй байсан. Би тэгэхээр нь Алтантогосд гар утаснууд чинь байхгүй байна гэж хэлсэн. Алтантогос гар утаснуудаа алга болсоныг мэдээгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 48-49 тал/,

 

Гэрч Д.Баяржаргал мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 06 дугаар сарын 27-ны орой 21 цаг болж байхад би дэпгүүрээ хаасан манай дэлгүүрийн үйлчлэгч Наранцэцэг надтай цуг ажилладаг худалдагч Мөнхцэцэг гэр ахуйн худалдагч Алтантогос нар дэлгүүрээс гарсан. 2017 оны 06 дугаар сарын 28 ны өглөө 10 цаг болж байхад дэлгүүрээ онгойлгохоор ирсэн чинь дэлгүүрийн үүдэн дээр Алтантогос, Наранцэцэг хоёр байж байсан. намайг дуудаад дэлгүүрт хулгай орсон юм шиг байна " гэсэн мэдүүлэг/хх-ийн 50- 51 тал/

 

Гэрч Н.Мөнхцэцэг мөрдөн байцаалтад өгсөн: "...дэлгүүрийн араар тойрж шалгасан манай дэлгүүр зүүн тапдаа банзан хаалга байхгүй хашаатай юм. Банзан хашаань зүүн тапаас 1 ширхэг банз сугалаад буцаагаад түшүүлээд тавьчихсан байсан  гэсэн мэдүүлэг /хх-ийн 52-53 тал/ 

 

Яплагдагч О.Тийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Сод маркет дэлгүүрийн зуүн талын модон хашаан дээгүүр даваад дэлгүүрийн ар талын цоожийг эвдээд Золжаргал ах бид хоёр дэлгүүрт орсон. Дэлгүүрийн шилэн лангуун дээрээс гар үтас. цэнэглэгч гар утасны зайнууд байхаар нь авсан Золжаргал ах доошоо тонгойсноо нэгж байна гэхээр нь торонд хийсэн. Хөргөгчин дотроос хиам авсан. Арын хаапган дээр пивонууд байсан тэндээс 2 гялгар ууттай бүтнээрээ пиво авсан 1 ширхэг гялгар ууттай ундаа бүтнээрээ авсан. Би лангуун дээрээс 5 ширхэг цагаан өнгийн асаагуур гэрэл тусгах гэж авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 67-68 тал/, 

 

Яппагдагч Л.Зын “...Сод маркет дэлгүүрийн зүүн талын хаалгыг хөшиж онгойлгосон. Би хүн хараад зогсож байсан. Төмөрхуяг над руу гүйж ирээд одоо ороод ир болчихлоо Золоо ах гэж хэлсэн. Дахиад дотор давхар хаалга байсан тэрийг бас төмрөөр Төмөрхуяг банзыг хөшиж өгсөн би банзыг сугалж авсан. Тэгээд бид хоёр дэлгуүрт орсон. Төмөрхуяг энд гар утаснууд байхаар нь бугдийг нь гялгар уутанд хийж авсан. ...Тэгээд хулгайлсан эд зүйлсээ аваад гарсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 69-70 тал/,

Эд зүйл хүлээлгэж өгсөн тухай тэмдэгдэл, алдагдсан эд зүйлийн гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 19-23 тал/, 

Хэрэг учрал болсон газрын гэрэл зургийн үзүүлэлт, хэргийн газрын схем зураг  /хх-ийн 7-9 тал/, 

Баян Ундрах Хэнтий ХХК-ий Сод маркет-1 дэлгүүрийн агуулахаас алдсан бараа материалын үнэлгээ /хх-ийн 62 тал/, 

Шүүгдэгч О.Таас хохирогч Т.Алтантогост хохирол 362,000 төгрөгийг хохирол төлсөн тухай ХААН Банкны орлогын мэдүүлгийн баримт /хх-ийн 63 тал/, 

Шүүгдэгч нарын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн74 тал, 83 тал/, 

Шүүгдэгч Л.Зын ял шийтгэгдэж байсан тухай шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-ийн 86-94 тал/ зэрэг нотлох баримтууд болно. 

Шүүгдэгч Л.З, О.Т нар нь 2017 оны 06 дугаар сарын 27-ноос 2017 оны 06 дугаар сарын 28-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 6 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг Буян-Ундрах Хэнтий ХХК-ны Сод-маркет-1 худалдааны төвийн гэр ахуйн барааны дэлгүүр, хүнсний дэлгүүрийн агуулахаас гар утас 23 ширхэг, скайтел, жи мобайл, юнителийн нийт 1319 ширхэг нэгж, пиво 12 ширхэг, ундаа 8 ширхэг, хиам 5 кг. цэнэглэгч 3 ширхэг, гар утасны батарей 40 ширхэг, асаагуур 5 ширхэг эд зүйлсийг  хулгайлж нийт 4.187.350 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтас хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд болон эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, шүүгдэгч нарын мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна. Иймээс шүүх шүүгдэгч Л.З, О.Т нарыг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй болно. 

Шүүгдэгч О.Т нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, шүүгдэгч Л.З нь шүүхийн хэлэлцүүлэгт хохирол төлбөрөө төлөхөө илэрхийлсэн ба шүүгдэгч нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байна.

Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ учруулсан хохирол, хувийн байдал зэргийг харгалзаж хуульд заасан хорих ялыг хөнгөрүүлэх нь зүйтэй гэж үзлээ. 

Шүүх шүүгдэгч О.Тт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдснийг хөнгөрүүлэх нөхцөл байдал болгон харгалзаж, шүүгдэгч Л.Зд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал байхгүйг дурьдах нь зүйтэй. 

 

             Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

 

  ТОГТООХ нь:

  

1. Шүүгдэгч  Боржигон овогт Л.З, Тангууд овогт О.Тнарыг тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч, хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

 2. Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн  17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Зыг 01 жил 6 сарын хорих  ялаар, шүүгдэгч О.Тийг 01 жил 02 сарын хорих  ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.З, О.Т нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй. 

 

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйл үгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, тэдний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл  бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Л.З, О.Т нарт авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьсугай.  

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ Л.УЯНГА