| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ийгэрийн Амартөгс |
| Хэргийн индекс | 182/2024/03147/И |
| Дугаар | 182/ШШ2024/02522 |
| Огноо | 2024-06-04 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 06 сарын 04 өдөр
Дугаар 182/ШШ2024/02522
| 2024 оны 06 сарын 04 өдөр | Дугаар 182/ШШ2024/02522 | Улаанбаатар хот |
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч И.Амартөгс би,
Нэхэмжлэгч: оршин байрлах, ШБХХК /хуулийн этгээдийн регистрийн дугаар:йн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, тоот хаягт оршин суух, овогт Ц.Н/РД:П/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 7,464,636.26 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Ц.Ц.Ннь манай компанийн үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдөр 1522081603 дугаартай хэрэглээний зээлийн зориулалттайгаар 4,409,910.00 төгрөгийг жилийн 35,3 хувь буюу сарын 2,94 хувийн хүүтэй нийт 24 сарын хугацаатай зээл авсан.Ц.Ц.Ннь 1522081603 дугаартай зээлийн гэрээний 4,409,910.00 төгрөгийг одоог хүртэл бүрэн төлж барагдуулаагүй байдаг. Манай байгууллагын зүгээс зээлдэгч Ц.Наас удаа дараа шаардан утсаар холбогдож, гэрээнд заасан хаягаар мэдэгдэх хуудас хүргүүлсэн боловч зээлдэгч Ц.Ц.Ннь зээлийн гэрээний үүргийг үл биелүүлэн үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөлгүй 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрөөр 609 хоногийн хугацаа хэтрүүлсэн байна.
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасны дагуу ...хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ, гэж заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Иймд зээлдэгч Ц.Наас 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар төлөгдөөгүй байгаа үндсэн зээлийн үлдэгдэл 4,409,910.00 төгрөг, зээлийн хүү 2,682,640.97 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 357,085.29 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбогдон гарсан нотариатын зардал 15,000.00 төгрөг, нийт 7,464,636,26 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү.
Иймд Зээлийн гэрээний үүрэгт 7,464,636,26 төгрөгийг зээлдэгч Ц.Наас гаргуулж, ШБХХК-д олгож өгнө үү гэжээ.
Зохигч талуудаас шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээндээ: ШБХХК-ийн нэхэмжлэлтэй, Ц.Над холбогдох зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 7,464,636.26 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчБ.С, хариуцагч Ц.Ц.Ннар 7,464,636.26 төгрөгийн хэмжээнд эвлэрч, дараах эвлэрлийн гэрээг сайн дурын үндсэн дээр байгуулав.
Хариуцагч Ц.Ц.Н7,464,636.26 төгрөгийг 7 хувааж төлөх буюу 2024 оны 05 дугаар сарын 31-ны өдөр 1,000,000 төгрөгийг, 2024 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 1,000,000 төгрөгийг, 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдөр 1,000,000 төгрөгийг, 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөгийг, 2024 оны 09 дугаар сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөгийг, 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөгийг, 2024 оны 11 дугаар сарын 29-ний өдөр 1,464,636.26 төгрөгийг тус тус төлж барагдуулах тул зохигчдын эвлэрлийг баталж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч ШБХХК нь хариуцагч Ц.Над холбогдуулан Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 7,464,636.26 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчБ.С, хариуцагч Ц.Над 7,464,636.26 төгрөгийн хэмжээнд эвлэрч, уг мөнгийг хариуцагч Ц.Ц.Н7 хувааж төлөх буюу 2024 оны 05 дугаар сарын 31-ны өдөр 1,000,000 төгрөгийг, 2024 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 1,000,000 төгрөгийг, 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдөр 1,000,000 төгрөгийг, 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөгийг, 2024 оны 09 дугаар сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөгийг, 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөгийг, 2024 оны 11 дугаар сарын 29-ний өдөр 1,464,636.26 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар тохиролцож, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчБ.С нь дээрх хугацааг хүлээн зөвшөөрч, эвлэрсэн нь зохигчдын хооронд байгуулагдсан эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байна.
Зохигчдын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашгийг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийн баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Мөн улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож хуульд заасны дагуу гаргуулах үндэстэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгчийн төлөөлөгчБ.С, хариуцагч Ц.Нтай 7,464,636.26 төгрөгийн хэмжээнд эвлэрч, уг мөнгийг хариуцагч Ц.Ц.Н2024 оны 05 дугаар сарын 31-ны өдөр 1,000,000 төгрөгийг, 2024 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 1,000,000 төгрөгийг, 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдөр 1,000,000 төгрөгийг, 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөгийг, 2024 оны 09 дугаар сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөгийг, 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөгийг, 2024 оны 11 дугаар сарын 29-ний өдөр 1,464,636.26 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож, зохигч талууд эвлэрсэн байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь заалтыг баримтлан ШБХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 134,384.18 төгрөгийн 50 хувь буюу 67,192.09 төгрөгийг буцаан олгож, үлдэх 67,192.09 төгрөгийг улсын орлогод үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид 67,192.09 төгрөгийг хариуцагч Ц.Наас гаргуулж, нэхэмжлэгч ШБХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ И.АМАРТӨГС