Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 129/ШШ2024/00281

 

                                                          

                                                   

 

                                                    

                              

 

 

 

 

 

 

                                       129/ШШ2024/00281

  

 

 

                                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС             

 

Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Байгалмаа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар 

Хүсэлт гаргагч: А аймгийн Х сумын Ж багт оршин суух Ш овгийн Н.М

Нэхэмжлэлийн шаардлага: Цэргийн алба хааснаа тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Хүсэлт гаргагч Н.М

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хажидсүрэн

                                                                                                                                                                                                                                                                                                 

ТОДОРХОЙЛОХ нь:

                                        

1. Хүсэлт гаргагч Н.М нь цэргийн алба хааснаа тогтоолгох нэхэмжлэл гаргасан.

 

 Хүсэлт гаргагч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: 

 

- Би 1984 онд цэрэгт татагдаж Зүүнбаянд Ардын армийн .дүгээр ангид цэргийн алба хааж 1987 онд халагдаж ирсэн. Миний цэргийн батлах, цэргийн алба хаасан лавлагаанд Н гэж овог зөрүүтэй бичигдснээс өндөр насны тэтгэвэр тогтоолгоход цэргийн алба хаасан хугацаа тооцогдохгүй байна. Иймд миний Ардын армийн 6 дүгээр ангид 1984 оны 6 сарын 20-ны өдрөөс 1987 оны 6 сарын 22-ны өдөр хүртэлх хугацаанд цэргийн алба хаасан болохыг тогтоож өгнө үү гэв.

 

2. Хүсэлт гаргагчаас:

- Батлан хамгаалахын Төв архивын 2024 оны 4 сарын 29-ний өдрийн 05/359 дүгээр лавлагаа

- хүн ам, орон сууцны 2000 оны тооллого /Үндэсний төв архивын 2024 оны 5 сарын 07-ны өдрийн 03-08/2632 тоот лавлагаа/

- 576662 дугаар цэргийн батлах зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

           

            3. Хүсэлт гаргагч Н.М-н хүсэлтээр Ч.Э, Н.Ц нараас авсан гэрчийн мэдүүлгийг шүүх бүрдүүлсэн.

 

4. Шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6, 123 дугаар зүйлийн 123.1-д заасны дагуу

- Архангай аймгийн Цэргийн штабын 2024 оны 5 сарын 22-ны өдрийн 10/51 тоотоор ирүүлсэн Хайрхан сумын 19-45 насны цэргийн 1 зэргийн үүрэгтний нэрсийн бүртгэл

- нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан, тэтгэвэр тогтоолгосон эсэх талаарх Архангай аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 5 сарын 20-ны өдрийн 01/365 тоот лавлагаа

- 1988 оны 01 сарын 19-ний өдрийн анх иргэний паспорт авсан маягт-1, 1988 оны 11 сарын 16-ны өдрийн хүн амын регистрийн ХААТР-1 маягт, биеийн давхцахгүй өгөгдөл /гарын хурууны хээ/-ийн бүртгэл ИУБ-31 /А, Б/, иргэний үнэмлэх авах өргөдөл ХААТР-21Б, гэрлэсний ХААТР-15 маягт, регистрийн дугаар өөрчилсөн бүртгэл /Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн лавлагаа/

- цэргийн албанд тэнцэгчдийн анкет /Батлан хамгаалахын төв архивын лавлагаа/ зэрэг нотлох баримтыг бүрдүүлжээ.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            1. Хүсэлт гаргагч Н.М-н нийгмийн даатгалын сангаас өндөр насны тэтгэвэр авах зорилгоор 1984 оны 6 сарын 20-ны өдрөөс 1987 оны 6 сарын 22-ны өдөр хүртэлх хугацаанд Ардын армийн . дүгээр ангид цэргийн алба хааснаа тогтоолгох хүсэлт гаргасныг шүүх хангаж шийдвэрлэлээ.

 

2. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлагыг хангасан Батлан хамгаалахын Төв архивын 2024 оны 4 сарын 29-ний өдрийн 05/359 дүгээр лавлагаа, хүн ам, орон сууцны 2000 оны тооллого /Үндэсний төв архивын 2024 оны 5 сарын 07-ны өдрийн 03-08/2632 тоот лавлагаа/, 576662 дугаар цэргийн батлах, Архангай аймгийн Цэргийн штабын 2024 оны 5 сарын 22-ны өдрийн 10/51 тоотоор ирүүлсэн Хайрхан сумын 19-45 насны цэргийн 1 зэргийн үүрэгтний нэрсийн бүртгэл, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан, тэтгэвэр тогтоолгосон эсэх талаарх Архангай аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 5 сарын 20-ны өдрийн 01/365 тоот лавлагаа, 1988 оны 01 сарын 19-ний өдрийн анх иргэний паспорт авсан маягт-1, 1988 оны 11 сарын 16-ны өдрийн хүн амын регистрийн ХААТР-1 маягт, биеийн давхцахгүй өгөгдөл /гарын хурууны хээ/-ийн бүртгэл ИУБ-31 /А, Б/, иргэний үнэмлэх авах өргөдөл ХААТР-21Б, гэрлэсний ХААТР-15 маягт, регистрийн дугаар өөрчилсөн бүртгэл /Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн лавлагаа/, цэргийн албанд тэнцэгчдийн анкет /Батлан хамгаалахын төв архивын лавлагаа/, худал мэдүүлэг өгвөл хариуцлага хүлээлгэх хуулийн зүйл, заалттай танилцаж, үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасан гэрч Ч.Э, Н.Ц нарын мэдүүлгээр дараах үйл баримт тогтоогдож байна.

 

3. Хүсэлт гаргагчтай хамт цэргийн алба хаасан гэрч Ч.Э-н “Би Дорноговь аймгийн Зүүнбаянд байрлах Ардын армийн мото буудлагын 131 дүгээр ангид 1984-1987 онд цэргийн алба хаасан. Н.М нь 1984 оны 6 сард Архангай аймгийн Хайрхан сумаас надтай хамт цэргийн албанд татагдаж бид хоёр 1984 оны 6 сараас 1987 оны 6 сар хүртэлх хугацаанд Дорноговь аймгийн Зүүнбаянд байрлах Ардын армийн . дүгээр ангид, нэг ротод хамт алба хаасан. 1987 оны 6 сард Н.М бид хоёр Ардын армийн 131 дүгээр ангиас хамт халагдаж ирсэн. Тухайн үед Ардын армийн . дүгээр ангийн захирагчаар хошууч О.Н ажиллаж байсан. Би Н.М-той цэргийн албанд 1984 онд татагдсан үеэс түүнийг мэддэг болсон” гэх мэдүүлэг, гэрч Н.Ц-н “Бид нар эцэг, эхээс 8-лаа. Би Н.М, Н.Б гэсэн ахтай. Н.Б, Н.Б, Н.Б, Н.Б, Н.Б гэсэн дүүтэй. Бидний аавыг Н л гэдэг, бид нар нэг эцгийн хүүхдүүд. Аавын ээжийг Д ч билүү Ду ч билүү нэртэй байсан, ээжийн ээжийг Т гэдэг байсан гэсэн. Ээжийг Н гэдэг байсан. 1984 онд намайг 4 дүгээр ангид байхад Н.М ах Дорноговь аймгийн Зүүнбаянд цэргийн албанд татагдаж 3 жилийн хугацаатай цэргийн алба хааж 1987 онд халагдсан” гэх мэдүүлэг, “нэрсийн жагсаалтын 379-т. Н.М, ЦАХ анги-131” гэсэн Архангай аймгийн Цэргийн штабын 2024 оны 5 сарын 22-ны өдрийн 10/51 тоотоор ирүүлсэн Хайрхан сумын 19-45 насны цэргийн 1 зэргийн үүрэгтний нэрсийн бүртгэл, “Н.М, цэргийн ангийн дугаар-131, ангийн дансанд авсан он, сар, өдөр 1984-09-07, ангийн данснаас хассан он, сар, өдөр 1987-06-23” гэсэн 576662 дугаар цэргийн батлах, “Н.М төрсөн он, сар, өдөр 1966-6-25, эцэг Н 51 настай Хайрхан бригадад хоньчин, цэргийн батлахын дугаар 576662” гэж бүртгэгдсэн цэргийн албанд тэнцэгчдийн анкет зэргээр Н.М 1984 оны 6 сарын 20-ны өдрөөс 1987 оны 6 сарын 22-ны өдөр хүртэлх хугацаанд Ардын армийн 131 дүгээр ангид цэргийн алба хааж байсан нь тогтоогдож байх тул  “Н.М БХЯ-ны сайдын 1984 оны 6 сарын 05-ны өдрийн н/216 дугаар тушаалаар Архангай аймгаас 1984 оны 6 сарын 20-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан Ардын армийн 126 /131/ дугаар ангид алба хааж мөн сайдын 1987 оны 6 сарын 15-ны өдрийн н/234 дүгээр тушаалаар 1987 оны 6 сарын 22-ны өдөр 576662 дугаарын цэргийн батлахтай халагдсан” гэсэн Батлан хамгаалахын Төв архивын 2024 оны 4 сарын 29-ний өдрийн 05/359 дүгээр лавлагааг хүсэлт гаргагч Н.М-н цэргийн алба хаасан үйл баримтыг нотолсон баримт бичиг гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Иймд Н.М-н 1984 оны 6 сарын 20-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдаж Ардын армийн . дүгээр ангид алба хааж 1987 оны 6 сарын 22-ны өдөр цэргээс халагдсан болохыг тогтоох үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

                                                                                                     

                                                                          ТОГТООХ нь:                                 

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т зааснаар Ш овгийн Н.М-н 1984 оны 6 сарын 20-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдаж Ардын армийн . дүгээр ангид алба хааж 1987 оны 6 сарын 22-ны өдөр цэргээс халагдсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

3. Зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.   

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                                Д.БАЙГАЛМАА