| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Нямсүрэн |
| Хэргийн индекс | 184/2024/04106/И |
| Дугаар | 184/ШШ2024/03307 |
| Огноо | 2024-06-11 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 06 сарын 11 өдөр
Дугаар 184/ШШ2024/03307
2024 06 11 184/ШШ2024/03307
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Нямсүрэн би,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, * дугаар хороо, ҮЭ гудамж,** өөрийн байр, ***** ХХК /рд:5258537/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, ** дугаар хороо, *** байр, *** тоотод оршин суух, Б.Ц /рд:****/-т холбогдох
Худалдах, худалдах авах гэрээний үүрэгт 615,410 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, 2024 оны 5 дугаар сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч **** ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Тус компани /РД:****/ нь Б.Ц харилцан тохиролцож, ундаа нийлүүлж байсан. 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдөр 368,220 төгрөгийн тооцоо нийлж, “Төлбөр барагдуулах гэрээ’' байгуулсан Уг төлбөрийг гэрээний хавсралтад заасны дагуу 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн дотор төлж барагдуулаагүй тул Иргэний хууль болон гэрээнд заасны даг/у 184,110 төгрөгийн алданги тооцсон Мөн өмнө дурдсан “Төлбөр барагдуулах гэрээ” байгуулснаас хойш 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр 84,480 төгрөг, 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр 23,600 төгрөг, нийт 108,080 төгрөгийн худалдан авалтыг нэмэлтээр хийсэн. Уг мөнгөн дүнгээс 45,000 төгрөгийг төлж, 63,080 төгрөг үлдсэн. Эдгээр төлбөрийг төлүүлэхээр Б.Ц удаа дараа холбогдсон боловч өнөөдрийг хүртэл нэг ч төлөлт хийгдээгүй.
Иймд гэрээний үндсэн төлбөр 368,220 төгрөг алданги 184,110 төгрөг, нэмэлт худалдан авалт 63,080 төгрөг, нийт 615,410 төгрөгийг Б.Ц гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч *** ХХК нь 2024 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр тус шүүхэд гаргасан 615,410 төгрөгийн шаардлага гаргасан. Уг нэхэмжлэлийн шаардлагаас 134,895 төгрөгийг татгалзаж, үлдэх 480,515 төгрөгийг 2024 оны 6 дугаар сарын 30-ны өдөр төлж барагдуулахаар харилцан тохиролцов гэжээ.
Шүүх хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч **** ХХК нь хариуцагч Б.Ц холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 615,410 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд эвлэрэн хэлэлцэж, улмаар эвлэрлийн гэрээ байгуулан хэрэг маргаанаа эвлэрлийн журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг шүүхэд гаргаж байна.
Зохигчид эвлэрлийн гэрээг бичгээр байгуулан ирүүлжээ. Уг гэрээгээр нэхэмжлэгч *** ХХК нь нэхэмжлэлийн шаардлага 615,410 төгрөгийн 134,895 төгрөгөөс татгалзаж, үлдэх 480,515 төгрөгийг хариуцагч Б.Ц нь төлөхөө хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2024 оны 6 дугаар сарын 30-ны өдөр төлж барагдуулахаар нэхэмжлэгчтэй харилцан тохиролцож эвлэрсэн байна.
Энэхүү эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулахаар шийдвэрлэлээ.
Зохигчид захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг, шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар **** ХХК-ийн нэхэмжлэлтэй, Б.Ц холбогдох иргэний хэрэгт зохигч эвлэрч, нэхэмжлэгч **** ХХК нь нэхэмжлэлийн шаардлага 615,410 төгрөгийн 134,895 төгрөгөөс татгалзаж, үлдэх 480,515 төгрөгийг хариуцагч Б.Ц нь төлөхөө хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2024 оны 6 дугаар сарын 30-ны өдөр төлж барагдуулахаар нэхэмжлэгчтэй тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 19,113 төгрөгөөс 9,556 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын төсвийн данснаас 7,532 төгрөгийг, хариуцагчаас 7,532 төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасныг баримтлан энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар захирамжид зохигч давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэх гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
ШҮҮГЧ Ч.НЯМСҮРЭН