Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 147/ШШ2024/00086

 

Хариуцагч  нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

.... аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч П.Болормаа би,

Нэхэмжлэгч: ...... аймгийн ..... сумын 2 дугаар Энхжин хотхоны 5 тоотод оршин суух, утасны дугаар:*******, *******ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Сүхбаатар аймаг, Баяндэлгэр сумын 5 дугаар багт оршин суух, утасны дугаар *******,*******эд холбогдох,

зээлийн гэрээний үүрэгт .... төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч хянаад

 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т.З шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Г ах банкны зээл хаана гэж ....төгрөг зээлж авсан. Мах хөлдөхөөр 11 сарын сүүлээр малаа ажиллаж авчирч өгнө гээд авсан. Тохирсон хугацаандаа малаа авчирч өгөөгүй. Мөнгөө авъя гэж удаа дараа нэхсэн боловч өгөөгүй. 20.. оны 12 дугаар сарын 05-ны өдөр 20,000,000 төгрөгийг өгсөн. Үлдэгдэл 20,000,000 төгрөгийг одоог хүртэл төлөөгүй байгаа. Би энэ хугацаанд банкны 6 сарын хүү болох 2,500,000 төгрөгийг төлсөн. Иймд зээлийн үлдэгдэл 20,000,000 төгрөг, банкны 2.5 хувийн хүү 2,500,000 төгрөг нийт ..........төгрөгийг Д.Г-с гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.Г шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Т.З-ын тус шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлтэй танилцлаа. Би 20... оны 08 дугаар сарын 15-ны өдөр Т.З-с .... төгрөг зээлсэн. 20... оны 12 дугаар сарын 05-ны өдөр 20,000,000 төгрөгийг төлсөн. Үлдэгдэл .... төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт төлөхийг зөвшөөрч байна гэжээ.

                                                                ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т.З нь хариуцагч Д.Г-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт .... төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч Д.Г нь “зээлийн гэрээний үүрэг .... төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг төлөхөөр хүлээн зөвшөөрсөн хариу тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 270,450 төгрөгийн тал хувь 135,225 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 135,225 төгрөгийг хариуцагч Д.Г-с гаргуулж нэхэмжлэгч Т.З-д олгохоор шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон

                                                           ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Т.З-ын зээлийн гэрээний үүрэгт ... төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Д.Г нь төлөхөөр хүлээн зөвшөөрсөн, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 270,450 төгрөгийн тал хувь 135,225 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 135,225 төгрөгийг хариуцагч ******* гаргуулж нэхэмжлэгч Т.З-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

                                                  ШҮҮГЧ                            П.БОЛОРМАА