| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганхуягын Батзаяа |
| Хэргийн индекс | 131/2024/00353/И |
| Дугаар | 131/ШШ2024/00499 |
| Огноо | 2024-05-31 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 05 сарын 31 өдөр
Дугаар 131/ШШ2024/00499
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
****************************
ТОГТООХ нь:
**************1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан 2020 оны 6 дугаар сарын 08-ны өдөр төрсөн охин *******г эх******* асрамжид үлдээсүгэй.
**************2. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар 2020 оны 6 дугаар сарын 08-ны өдөр төрсөн охин *******д 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувийн хэмжээгээр, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тус тус тэтгэлэг тогтоон, эцэг*******гээс сар бүр гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.
**************3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хариуцагч******* нь нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 6 метртэй Эрдэнэт хивс 1 ширхэг, модон хийцийн ор 1 ширхэг, модон хийцийн авдар болон шүүгээтэй толь 1 ширхэг, угаалгын машин 1 ширхэг, үйлдвэрийн хэрээсний машин 1 ширхэг, аав, ээж хоёрын надад өгсөн 4 ханатай монгол гэр 1 гэх мэт эд хөрөнгийг нэхэмжлэгч*******д өгөхөөр, нэхэмжлэгч******* нь 85 ширхэг ямаанаас 1 ширхэг ямаа хорогдсон, үлдэгдэл 84 ширхэг ямаа буюу ишиг-20 /борлон/, эр ямаа-25 ширхэг, эм ямаа-20 ширхэг, сувай ямаа-19 ширхэг тус тус авахаар харилцан тохирч, эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
**************4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч******* улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч*******гээс 70.200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч*******д олгосугай.
**************5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч*******гээс нэг жилийн хугацаанд төлөгдөх хүүхдийн тэтгэлгийн хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамжид 57,891 төгрөгийг гаргуулж төсвийн орлогод оруулсугай.
**************6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
****************************
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.БАТЗАЯА
****************************
**************
**************
**************
*******