Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 147/ШШ2024/00089

 

Хариуцагч  нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

******* аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч П.Болормаа би

Нэхэмжлэгч: ..............-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: ... аймгийн ... сумын ... дугаар баг, .... оршин суух, утасны дугаар: ..., ........д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: ........ гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 03 дугаар сарын 0*******-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ... ХХК шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Зээлдэгч Ж.Э нь 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр ЗГ-222073 тоот зээлийн гэрээ байгуулж ,099,900 төгрөгийг жилийн 39,6 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, хэрэглээний зориулалтаар зээлж авсан. Ж.Э нь зээлийн гэрээнд заасан хуваарийн дагуу төлөлт хийгдээгүй 47******* хоног хугацаа хэтрүүлсэн ба зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч гэрээний үүргээ биелүүлээгүй тул үндсэн зээлийн үлдэгдэл 90*******,06,8 төгрөг, зээлийн хүү 497,*******8,38 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 37,2*******9,97 төгрөг, нийт ........төгрөгийг Ж.Э-с гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ж.Э шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “....” ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. 2022 оны 04 дүгээр сард тус компанитай санхүүгийн зээлийн гэрээ байгуулж, зээл авсан нь үнэн. Нэхэмжлэлийн шаардлага болох .... төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамжийн хамт төлөхийг зөвшөөрч байна гэжээ.

                                                                ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч “....” ХХК нь хариуцагч Ж.Э.-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт .... гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.

            Хариуцагч Ж.Э нь зээлийн гэрээний үүрэгт ..... гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг төлөхөөр хүлээн зөвшөөрсөн хариу тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.

            Хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, шийдвэрлэх үндэслэлтэй байна.

           Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.*******-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 37,983 төгрөгийн тал хувь 8,99 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 8,99 төгрөгийг хариуцагч Ж.Э-с тус тус гаргуулж, нэхэмжлэгч “...” ХХК-д олгохоор шийдвэрлэлээ.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 23 дугаар зүйлийн 23.-т заасныг удирдлага болгон

                                                           ЗАХИРАМЖЛАХ нь:

            . Нэхэмжлэгч “.....” ХХК-ийн зээлийн гэрээний үүрэгт ...... гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ж.Э нь төлөхөөр хүлээн зөвшөөрсөн, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.*******-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 37,983 төгрөгийн тал хувь 8,99 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 8,99 төгрөгийг хариуцагч Ж.Э-с тус тус гаргуулж нэхэмжлэгч “.....” ХХК-д олгосугай.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

ШҮҮГЧ                          П.БОЛОРМАА