Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 140/ШШ2024/00269

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Балжинням даргалж, тус шүүхийн ерөнхий шүүгч Ш.Одонзул, шүүгч Э.Оюун-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Завхан аймгийн ...... нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Завхан аймгийн ......... сумын ........... баг, ............... тоот хаягт оршин суух, ............д холбогдох,

Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирол 6,664,000 /зургаан сая зургаан зуун жаран дөрвөн мянга/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 3 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, 2024 оны 3 дугаар сарын 11-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцлээ.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Завхан аймгийн ....... итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр .................., хариуцагч ............., иргэдийн төлөөлөгч ..........., нарийн бичгийн дарга Г....... нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Завхан аймгийн ........ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 2022/ШЦТ/....... дугаартай шийтгэх тогтоолоор Б...........2022 оны 4 дүгээр сарын 14-ний орой 21 цагийн орчимд Завхан аймгийн ........... сумын ............. баг .......... дэлгүүрийн урд зам дээр саарал өнгийн Тоёота ист маркийн ........... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа тусгаарлах зурвасыг давж урсгал сөрөн эсрэг урсгалд зорчиж байсан .........ийн жолоодож явсан мотоциклийг мөргөж улмаар тухайн үед зам д ээр ажил үүргээ гүйцэтгэж байсан цагдаа Б..............ыг мөргөж унагаан Ц............ийн автомашины арыг мөргөж зам тээврийн осол гаргасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, ...иргэний хариуцагч Завхан аймгийн ........... нь иргэний нэхэмжлэлтэй холбоотой баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Уг хэргийн хохирогч Б............биедээ хүндэвтэр зэргийн гэмтэл авч Завхан аймгийн .......... гэмтлийн яаралтай тусламж үйлчилгээ авсан, амбулаторийн хяналтын үзлэгт хамрагдсан, төрийн тусгай албан хаагчдын эмнэлэг, гэмтэл согог судлалын үндэсний төвд үзлэг оношилгоо хийлгэсний зардал нийт 35,500 төгрөг,

Мөн насанд хүрээгүй ........ нь биедээ хүндэвтэр зэргийн гэмтэл авч Завхан аймгийн ......... болон ............ төвд дунд чөмгөний хугарал оношоор хэвтэн эмчлүүлж, мэс засал хийлгэсэн, амбулаторийн үзлэгийн зардал нийт 3,264,500 төгрөг,

Иргэн ............ нь биедээ хөнгөн зэргийн гэмтэл авч Завхан аймгийн ..........т гэмтлийн яаралтай тусламж үйлчилгээ авсан, Гавал доторх гэмтэл оношоор хэвтэн эмчлүүлсэн зардал нийт 1,568,000 төгрөг,

Иргэн Э...............нь биедээ хөнгөн зэргийн гэмтэл авч Завхан аймгийн .......... гэмтлийн яаралтай тусламж үйлчилгээ авсан, Гавал доторх гэмтэл оношоор хэвтэн эмчлүүлсэн амбулаториор үзлэг хийлгэсэн зардал нийт 1,396,000 төгрөгийг тус тус Эрүүл мэндийн даатгалын сангаас төлсөн байна.

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт Гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлнэ.,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй., мөн хуулийн 513 дугаар зүйлийн 513.1 дэх хэсэгт Бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдуулан төлбөр төлсөн нийгмийн даатгал, нийгмийн халамжийн буюу бусад хуулийн этгээд нь гэм буруутай иргэн болон хуулийн этгээдээс төлбөр, тусламжаа буцаан нэхэмжлэх эрхтэй гэж зааснаар Б.............. гэмт хэргийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагч нарт олгосон эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг гаргуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд Б........... даатгуулагч нарт олгосон эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардлын төлбөр 6,664,000 төгрөгийг гаргуулж, ...................0 тоот дансанд төвлөрүүлж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б................шүүх хуралдаанд бичгээр гаргасан тайлбартаа:

Миний бие нь Завхан аймгийн .............. нэхэмжилсэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардлын төлбөр 6,664,000 төгрөгийн 1 жилийн хугацаанд дөрөв хувааж төлөхөө хүлээн зөвшөөрч байна гэв.

Иргэдийн төлөөлөгч Г............. шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:

Завхан аймгийн .............. нэхэмжлэлтэй иргэн Б............. холбогдох эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардлын төлбөр 6,664,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт иргэдийн төлөөлөгчөөр оролцлоо. Хариуцагч Б.............. нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрсөн болно гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Эрүүл ............... хүсэлтээр Завхан аймгийн .............нь Эрүүл мэндийн даатгалын сангаас олгосон 6,664,000 төгрөгийг Б................. нарын эрүүл мэндэд гэм хор учруулсан Б........... нь гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Хариуцагч Б............д холбогдох эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардлын төлбөр 6,664,000 төгрөгийг хариуцагч бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд гаргажээ.

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хариуцагч Б........... нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа учир нэхэмжлэгч Завхан аймгийн ........... нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг бөгөөд хариуцагч Б........ төлөх 6,644,000 төгрөгт оногдох улсын тэмдэгтийн хураамж 121,574 төгрөгийн 50 хувь болох 60,787 төгрөгийг гаргуулж төрийн сангийн орлогод оруулах нь зүйтэй байна.

ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 123 ДУГААР ЗҮЙЛИЙН 123.1, 106 ДУГААР ЗҮЙЛИЙН 106.5 ДАХЬ ХЭСГҮҮДЭД ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН ТОГТООХ НЬ:

1. Нэхэмжлэгч Завхан аймгийн ....... нэхэмжлэлтэй Б........... холбогдох, эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирол 6,644,000 төгрөгийг хариуцагч Б...........бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч Завхан аймгийн........... нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч Б......... 60,787 төгрөгийг гаргуулж төрийн сангийн орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Б...... нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг сануулсугай.  

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАЛЖИННЯМ

ШҮҮГЧИД Ш.ОДОНЗУЛ

Э.ОЮУН-ЭРДЭНЭ