Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 147/ШШ2024/00090

 

Хариуцагч  нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

Сүхбаатар аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч П.Болормаа би

Нэхэмжлэгч: .....-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч:  ... ХХК-д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: .... төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ..... ХХК шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Манай компани хариуцагч ... ХХК .... -тэй 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдөр TtВ/23/1948 дугаартай бараа зээлээр худалдах-худалдан авах гэрээ байгуулсан. Уг гэрээгээр худалдагч нь олон нэр төрлийн өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг худалдан авагчийн өгсөн захиалгын дагуу цаг хугацаанд нь нийлүүлэх, худалдан авагч нь бараа бүтээгдэхүүний үнийг гэрээнд заасан хугацаанд төлөхөөр тохиролцсон. Худалдан авагч тал нь худалдан авсан барааныхаа төлбөрийг тухайн сарын 25-ны дотор худалдагч талын эзэмшлийн ... тоот дансанд шилжүүлнэ гэж заасны дагуу үүргээ бүрэн биелүүлээгүй буюу барааны үнэ болох 4,*******,ийг төлөх үүргээ биелүүлээгүй, төлбөр төлөх талаар удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл ямар нэгэн төлөлт хийгдээгүй байна. Иймд ..... ХХК-аас Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар ....... төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. 

Хариуцагч “...” ХХК шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...... ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлага болох .... төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамжийн хамт төлөхийг зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ..... ХХК нь .... төгрөг гаргуулахаар хариуцагч “..” ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргажээ.

            Хариуцагч “...” ХХК .... нь .....төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг төлөхөөр хүлээн зөвшөөрсөн хариу тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.

            Хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, шийдвэрлэх үндэслэлтэй байна.

           Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 11,40 төгрөгийн тал хувь 58,320 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 58,320 төгрөгийг хариуцагч “...” ХХК-аас гаргуулж нэхэмжлэгч ... ХХК-д олгохоор шийдвэрлэлээ.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон

                                                          ЗАХИРАМЖЛАХ нь:

            1. Нэхэмжлэгч ... ХХК-ийн ...  төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч “... ” ХХК ... нь төлөхөөр хүлээн зөвшөөрсөн, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 11,40 төгрөгийн тал хувь 58,320 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 58,320 төгрөгийг хариуцагч “...” ХХК ...-аас гаргуулж нэхэмжлэгч ... ХХК-д олгосугай.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

ШҮҮГЧ                          П.БОЛОРМАА