Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 147/ШШ2024/00091

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн

шаардлагаасаа татгалзсаныг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Сүхбаатар аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч П.Болормаа би,

Нэхэмжлэгч: ...ийн,

Хариуцагч: ...т холбогдох

...гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М.Х шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие С.Т-тай 20.. оны 03 сарын 22-ны өдөр гэрээ байгуулан 3,*******,******* төгрөгийг 1 хувийн хүүтэй, 1 хоногийн хугацаатай зээлүүлсэн. Зээлийн гэрээнд бид гарын үсэг зурж, баталгаажуулсан. Гэрээний хугацаа дууссан боловч зээлдэгч С.Т нь зээлийн төлбөрөө төлөөгүй өнөөдрийг хүрч байна. Зээлийн гэрээнд заасны дагуу хугацаа хэтрүүлсэн хоног тутам 0,2 хувийн алданги тооцож, 200,******* төгрөг, үндсэн зээл 3,*******,******* төгрөг, хүү 1,800,******* төгрөг, нийт ...  төгрөгийг С.Т-с гаргуулахаар нэхэмжлэл гаргасан юм. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М.Х нь хариуцагч С.Т-т холбогдуулан ...  төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч М.Х нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэсэн хүсэлтийг бичгээр ирүүлсэн татгалзал нь хуульд харшлах зүйлгүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч М.Х-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 94,950 төгрөгийн тал хувь 47,475 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, тал хувь 47,475 төгрөгийг улсын төсвийн орлогоос буцаан гаргуулж, нэхэмжлэгч М.Х-д нь олгох зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 1******* дугаар зүйлийн 1*******.1 дэх хэсгийг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч М.Х нь хариуцагч С.Т-т холбогдох  ...  төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан, татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч М.Х-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 94,950 төгрөгийн тал хувь 47,475 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, тал хувь 47,475 төгрөгийг улсын төсвийн орлогоос буцаан гаргуулж, нэхэмжлэгч М.Х-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

ШҮҮГЧ                                        П.БОЛОРМАА