Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Пунцагжавын Болормаа |
Хэргийн индекс | 147/2024/00061/И |
Дугаар | 147/ШШ2024/00092 |
Огноо | 2024-04-03 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 03 өдөр
Дугаар 147/ШШ2024/00092
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч П.Болормаа би,
Нэхэмжлэгч: ..... тоотод оршин суух, /утасны дугаар ... /,...-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: .....-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: .... төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А.Х шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 20.. оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Б.Баярболдтой зээлээр .... гэрээ байгуулж, трактор 1 ширхэг, хаман боогч 1 ширхэг, хадуур 1 ширхэг зэрэг хөдлөх эд хөрөнгийг 84,,өөр худалдахаар харилцан тохиролцсон. Ингэхдээ оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 17,,ийг урьдчилгаанд миний дансанд шилжүүлж, үлдэгдэл төлбөрийг оны 09 дүгээр сарын 20-нд 18 сая төгрөг, оны 10 дугаар сарын 15-ны өдөр 49,,ийг тус тус төлж дуусгах, хэрэв тохиролцсон хугацаанд төлбөрөө төлөөгүй тохиолдолд хоног тутамд 0,5 хувийн хүү тооцохоор тохиролцож, гэрээ байгуулан, наториатаар гэрчлүүлсэн. оны 09 дүгээр сарын сүүлээр би Баярболдоос 1 боодол өвсийг 5,,өөр тооцож авсан бөгөөд энэхүү 5,,ийг дээрх гэрээний үнээс хасч тооцохоор тохиролцсон тул нийт ... төгрөгийг надад төлсөн гэж үзэж байна. Харин төлбөр төлж дуусах хугацаа буюу оны 10 дугаар сарын 15-аас хойш өнөөдрийг хүртэл 4 сар буюу 120 хоногийн хугацаа өнгөрсөн байна. Б.Б нь гэрээнд заасан хугацаанд мөнгөө төлөхгүй, утсаа авахгүй байсан тул шүүхийн эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд хандсан боловч амжилтгүй болсон. Иймд Б.Баярболдоос *******,*******,,,, нийт ... төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: А.Х миний бие ... төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа 30,, төгрөгөөр багасгаж, үлдэгдэл ,, төгрөгийг 2024 оны 05 дугаар сард багтаан Б.Б-с гаргуулахаар, Б.Б нь ... төгрөгийг 2024 оны 05 дугаар сард багтаан төлөхөөр эвлэрлийн гэрээ байгуулав гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А.Хнь хариуцагч Б.Б-д холбогдуулан ... төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан ярилцаж, нэхэмжлэгч А.Х нь нэхэмжлэлийн шаардлага ... төгрөгийг 30,, төгрөгөөр багасгаж, .... төгрөг болгосныг хариуцагч Б.Б нь 2024 оны 05 дугаар сард багтаан төлөхийг хүлээн зөвшөөрч эвлэрсэн эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй, хуульд харшлахгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч А.Х-ын нэхэмжлэлийн ... төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 657,950 төгрөгийн тал хувь 328,975 төгрөгийг улсын төсвийн орлогоос, эвлэрсэн үнийн дүн ... төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж 507,950 төгрөгийн тал хувь 253,975 төгрөгийг хариуцагч Б.Б-с гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч А.Х нь хариуцагч Б.Б-д холбогдуулан ... төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа 30,000, (гучин сая) төгрөгөөр багасгаж, ... төгрөгийн шаардлагыг хариуцагч Б.Б нь 2024 оны 05 дугаар сард багтаан төлөхөөр эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч А.Хосбаярын нэхэмжлэлийн ... төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 657,950 төгрөгийн тал хувь 328,975 төгрөгийг улсын төсвийн орлогоос, эвлэрсэн үнийн дүн ... төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж 507,950 төгрөгийн тал хувь 253,975 төгрөгийг хариуцагч Б.Баярболдоос гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ П.БОЛОРМАА