Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Пунцагжавын Болормаа |
Хэргийн индекс | 147/2024/00062/И |
Дугаар | 147/ШШ2024/00093 |
Огноо | 2024-04-05 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 05 өдөр
Дугаар 147/ШШ2024/00093
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч П.Болормаа би,
Нэхэмжлэгч: ... ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ...-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: ... төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 20.. оны 02 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ... ХХК шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Зээлдэгч Э.Ц нь тус компанитай 2022 оны 03 дугаар сарын 12-ны өдөр ... дугаартай хэрэглээний зээлийн зориулалттай Цахим зээлийн эрх нээх гэрээ байгуулж, түүний цахимаар гаргасан хүсэлтийн дагуу /Pocket/ аппликейшний ... дугаартай зээлийн дансанд 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдөр 320,000 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 745,000 төгрөгийн зээлийн олголтыг хийсэн. Цахим зээлийн эрх нээх гэрээний 2.3 дахь хэсэгт ББСБ-аас санал болгох зээлийн хугацаа нь хоног, 30 хоног, 60 хоног болон бусад гэсэн сонголттой байх ба зээлдэгч зээл авахдаа зээлийн хугацааг өөрийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн сонгоно гэж заасан байдаг. Зээлдэгч Э.Ц нь 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдөр зээл авахдаа 30 хоног байхаар, 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 745,000 төгрөгийн зээлийн хугацааг 30 хоног байхаар сонгож зээлээр олгосон мөнгийг өөрийн цахим ипотекийн дансанд хүлээн авсан. Цахим зээлийн эрх нээх гэрээний онцлог нь зээлдэгч зээлийн гэрээний хүрээнд эргэн төлөлтийн хуваарийн дагуу үндсэн зээл болон үйлчилгээний төлбөр болох шимтгэлийг хугацаандаа төлсөн тохиолдолд зээлийн хүү төлдөггүй. Харин эргэн төлөлтийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоногоос эхлэн зээлийг ашигласан хариу төлбөр болон хүү, түүний 20 хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэг хүлээдэг. Иймд Э.Ц-с ... төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Э.Ц шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...” ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлага болох .. төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамжийн хамт төлөхийг зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “...” ХХК нь “....төгрөг” гаргуулахаар хариуцагч Э.Ц-д холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч Э.Ц нь “... төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг төлөхөөр хүлээн зөвшөөрсөн хариу тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн , төгрөгийн тал хувь 21,824 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 21,824 төгрөгийг хариуцагч Э.Ц-с гаргуулж нэхэмжлэгч ... ХХК-д олгохоор шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “...” ХХК-ийн “... төгрөг” гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Э.Ц нь төлөхөөр хүлээн зөвшөөрсөн, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн ... төгрөгийн тал хувь 21,824 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 21,824 төгрөгийг хариуцагч Э.Ц-с гаргуулж нэхэмжлэгч ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ П.БОЛОРМАА