Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 147/ШШ2024/00102

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

******* дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч П.Болормаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ...-ын нэхэмжлэлтэй,

Нэхэмжлэлийн шаардлага: “Х.Ц-ыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч”...”-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Э нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч ... салбар нь “Х.Ц-ыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

1.1. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Иргэн Х.Ц нь ...-ын ... салбараас 2023 оны 01 дүгээр сарын 24-ны өдөр ... тоот зээлийн гэрээгээр 1,000,000 төгрөгийг сарын 3,5 хувийн хүүтэй, хэрэглээний зээлийг гар утасны аппликейшнаар 12 сарын хугацаатай буюу 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр гэрээ дуусгавар болох нөхцөлтэйгөөр зээлсэн. Зээлдэгч нь зээл авах үедээ .... ажиллаж байсан бөгөөд эхний сарын зээлийн эргэн төлөлтөөс эхлэн зээлийн гэрээний үүргээ зөрчин хугацаа хэтэрч зээлээ огт төлөөгүй. Тухайн газарт ажиллахгүй болсон, нөхрийн хамт ... байгаа гэсэн сураг гарсан, оршин сууж байгаа хаяг нь тодорхойгүй, мэдэгдэхгүй байх тул Х.Ц-ыг эрэн сурвалжилж өгнө үү гэв.

2. Нэхэмжлэгчээс улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн баримт, 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн ... дугаартай цахим зээлийн эрх нээх гэрээ зэргийг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч ... салбар нь “Х.Ц-ыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

2. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

           3. Нэхэмжлэгч ... салбар нь “Х.Ц-ыг хариуцагчаар татаж, шүүхэд нэхэмжлэл гаргах гэсэн боловч Х.Ц-ын оршин суугаа хаяг тодорхой бус, урьд нь оршин сууж байсан ...  тоот хаягтаа оршин суудаггүй, хаана оршин сууж байгаа нь мэдэгдэхгүй байгаа болох нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар, бичгийн бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

4. Иймд....салбарын “Х.Ц-ыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хангаж, шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан ... эрэн сурвалжилсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-д заасныг баримтлан Х.Ц-ыг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа хаягийг олж тогтоох ажиллагаа хийхийг ******* дахь Цагдаагийн газарт үүрэг болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар уг шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           П.БОЛОРМАА