| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пунцагжавын Болормаа |
| Хэргийн индекс | 147/2024/00115/И |
| Дугаар | 147/ШШ2024/00104 |
| Огноо | 2024-04-25 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 04 сарын 25 өдөр
Дугаар 147/ШШ2024/00104
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч П.Болормаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ...-ын хүсэлттэй,
“Хөдөлмөрийн дэвтрийн эзэмшигч мөн болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэлийг 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч: Т.Э
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Г нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Т.Э нь “хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. Миний бие 1981-1982 онуудад ... нэгдэлд малчнаар, 1985-1990 онуудад ... нэгдлийн 1 дүгээр бригадад ...-р тус тус ажиллаж байсан. Одоо тэтгэвэр тогтоолгох гэтэл 1981 оны 06 дугаар сарын 15-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтэрт нэрний зөрчил гарч ирсэн. Тухайн үед бичиг баримт олгосон хүмүүс буруу бичилт хийснээс хөдөлмөрийн дэвтэр дээр миний нэрийг Э гэхийг Б гэж буруу бичигдсэн тул тэтгэвэрт гарахад хүндрэлтэй байна.
Иймд .... нэгдлийн Таяа овогтой Б нэртэй хөдөлмөрийн дэвтрийн эзэмшигч нь Т овогтой Э мөн болохыг тогтоож өгнө үү гэв.
2. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхний лавлагаа, улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн баримт, 1981 оны 06 дугаар сарын 15-ны өдөр ... нэгдлээс олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, гэрч асуулгах хүсэлт зэргийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.
3. Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх Ч.Б, Г.Б нараас гэрчийн мэдүүлэг авсан байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Т.Э нь ... нэгдлээс 1981 оны 06 дугаар сарын 15-ны өдөр олгосон Т овогтой Б нэртэй хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Т овогтой Э мөн болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан.
2. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
3. Хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нэхэмжлэгчийн тайлбар, бичгийн бусад нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4. .... нэгдлээс 1981 оны 06 дугаар сарын 15-ны өдөр олгосон Т овогтой Б нэртэй хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Т овогтой Э мөн болох нь нэхэмжлэгчийн ... Тухайн үед бичиг баримт олгосон хүмүүс миний багад гэрийнхэн дууддаг байсан Б нэрээр буруу бичилт хийснээс хөдөлмөрийн дэвтэр дээр миний нэр Б гэж буруу бичигдсэн тул тэтгэвэрт гарахад хүндрэл үүссэн гэх тайлбар, Т овогтой Э-ын (1981-1982, 1985-1990 онуудад ... нэгдэлд малчин, аж ахуйн ******* ажиллаж байхдаа авч байсан цалингийн бичилт бүхий) хөдөлмөрийн дэвтэр, дэвтэрт бичигдсэн овог, төрсөн он нь нэхэмжлэгч Т овогтой Э-ын овог, төрсөн он, эрхэлж байсан ажил хөдөлмөртэй тохирч байгаа байдал,
5. Гэрч Ч.Б-ийн шүүхэд өгсөн: “...Т.Э нь 1981-1982 онуудад ... нэгдэлд малчнаар, 1985-1988 онуудад ... нэгдлийн 1 дүгээр бригадад аж ахуйн ******* тус тус ажиллаж байсан. Т.Э-ыг нутгийн хүмүүс бол Б нэрээр нь сайн мэддэг. Би ч Б л гэж дууддаг. Эдний гэрийнхэн бүгд Э орсон нэртэй. Э, Э, Э гээд ах дүү нар нь байдаг. Бүгд Э орсон нэртэй болохоор ..., ..., ... гээд дууддаг. Би ... нэгдэлд 1971-1991 оныг хүртэл тасралтгүй малчнаар ажиллаж байсан. Бид нэг нэгдэл, бригадад хамт ажиллаж байсан болохоор Т.Э-ын ажиллаж байсан байдлын талаар сайн мэднэ“ гэх мэдүүлэг,
6. Гэрч Г.Б-ий шүүхэд өгсөн: “...Т.Э нь 1985-1990 онуудад ... нэгдлийн 1 дүгээр бригадад аж ахуйн ******* ажиллаж байсан. Би ... нэгдэлд 1974-1991 оныг хүртэл тасралтгүй малчнаар ажиллаж байсан. Бид нэг нэгдэл, бригадад хамт ажиллаж байсан болохоор Т.Э-ын ажиллаж байсан байдлын талаар сайн мэднэ. Т.Э-ыг******* гэж дууддаг. Бид Б нэрээр нь сайн мэддэг. Албан ёсны нэр нь Э юм байна. Би бол Б нэрээр нь мэддэг“ гэх мэдүүлэг зэргээр тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.
7. Иймд ... нэгдлээс 1981 оны 06 дугаар сарын 15-ны өдөр олгосон Т овогтой Б нэртэй хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Т овогтой Э мөн болохыг тогтоож шийдвэрлэлээ.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.4 дэх хэсэгт заасныг баримтлан ... нэгдлээс 1981 оны 06 дугаар сарын 15-ны өдөр олгосон Таяа овогтой******* нэртэй хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Т овогтой Э мөн болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.БОЛОРМАА