| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганболдын Дэлгэрсайхан |
| Хэргийн индекс | 150/2024/00101/И |
| Дугаар | 150/шш2024/00128 |
| Огноо | 2024-05-30 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2024 оны 05 сарын 30 өдөр
Дугаар 150/шш2024/00128
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Дэлгэрсайхан би,
Нэхэмжлэгч: ** тоот хаягт байрлах “**” ХХК-ийн (РД:**) нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ** тоот хаягт оршин суух, **овогт ** (РД:**)-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 2,123,902.55 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, 2024 оны 04 дүгээр сарын 03-ний өдөр иргэний хэрэг үүсгээд:
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “**” ХХК-ийн гүйцэтгэх захирал ** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Нэхэмжлэгч “*” нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Зээлдэгч * нь манай компанитай 2021 оны 8 дугаар сарын 4-ний өдөр 100900789 дугаартай "Цахим зээлийн эрх нээх гэрээ" байгуулж гэрээнд "Цахим зээл гэж Зээлдэгчийн зээл олгогчид илгээсэн зээлийн хүсэлтийг үндэслэн гар утасны аппликейшнээр дамжуулан Зээлдэгчид олгосон, эргэн төлөх нөхцөлтэй зээл болон батлан даалттай зээлийн мөнгөн хөрөнгийг" гэж заасан богино болон урт хугацаатай, хэрэглээний зориулалттай зээл авах эрх нээлгэсэн.
Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д "Зээлийн гэрээнд заасны дагуу зээлийг зээлдэгчийн зээлийн дансанд шилжүүлсэн, эсхүл зээлдэгч зээлийн данснаас зээлээ ашигласныг зээл олгосонд тооцно" гэж заасны дагуу зээлдэгч *ын цахимаар гаргасан хүсэлтийн дагуу /*/ аппликейшнаас:
2022 оны 3 дугаар сарын 15-ны өдөр * дугаартай зээлийн дансны дугаартай, 467,500.00 /дөрвөн зуун жаран долоон мянга таван зуун төгрөг/ төгрөгийн * зээлийг 90 хоногийн хугацаатай, сарын 3.5 хувийн хүүтэй, эргэн төлөлтийн хугацаанд зээлдэгчийг хүүгийн төлбөрөөс чөлөөлөх нөхцөлтэйгөөр зээлдэгчийн * дансанд;
2022 оны 3 дугаар сарын 10-ны өдөр * дугаартай зээлийн дансны дугаартай, 190,000.00 /нэг зуун ерөн мянган төгрөг/ төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 3.5 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн * банкны TOOT дансанд; 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр * дугаартай зээлийн дансны дугаартай, 502,000.00 /таван зуун хоёр мянган төгрөг/ төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 3.5 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн * банкны тоот дансанд; 2021 оны 12 дугаар сарын 19-ний өдөр *дугаартай зээлийн дансны дугаартай, 430,000.00 /дөрвөн зуун гучин мянган төгрөг/ төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 3.5 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн * банкны тоот дансанд зээл олголтыг хийсэн.
Зээлдэгч нь зээлийн гэрээнд зааснаар "Цахим зээлийн эрхийн хүрээнд авсан зээлийг Аппликейшнээр дамжуулан тохиролцсон нөхцөлөөр шимтгэл, хүүгийн хамт өөрийн сонгон баталгаажуулсан хугацааны дотор үл маргах журмаар Зээл олгогчид эргэн төлөх" үүрэгтэй. Гэвч зээлдэгч зээл тус бүрийг хуваарийн дагуу төлөх үүргээ биелүүлэлгүй гэрээний үүргээ зөрчиж, зээлийг хугацаандаа төлж барагдуулаагүй бөгөөд 2024 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар дараах үндсэн зээл, шимтгэл, хүү, нэмэгдүүлсэн хүү, авлагын үлдэгдэлтэй байна. Үүнд:
1. 2022 оны 3 дугаар сарын 15-ны зээлийн үлдэгдэл нь:
- Үндсэн зээл: 148,162.46 /нэг зуун дөчин найман мянга нэг зуун жаран хоёр төгрөг дөчин зургаан мөнгө /
- Шимтгэл: 0.00
- Үндсэн хүү: 77,742.66 /далан долоон мянга долоон зуун дөчин хоёр төгрөг жаран зургаан мөнгө /
- Нэмэгдүүлсэн хүү: 15,292.87 /арван таван мянга хоёр зуун ерэн хоёр төгрөг наян долоон мөнгө /
- Нийт: 241,197.99 /хоёр зуун дөчин нэгэн мянга нэг зуун ерэн долоон төгрөг ерэн есөн мөнгө/
2. 2022 оны 3 дугаар сарын 10-ны зээлийн үлдэгдэл нь:
- Үндсэн зээл: 189,984.75 /нэг зуун наян есөн мянга есөн зуун наян дөрвөн төгрөг далан таван мөнгө /
- Шимтгэл: 13,200.00 /арван гурван мянга хоёр зуун төгрөг/
- Үндсэн хүү: 99,687.34 /ерэн есөн мянга зургаан зуун наян долоон төгрөг гучин дөрвөн мөнгө /
- Нэмэгдүүлсэн хүү: 19,937.47 /арван есөн мянга есөн зуун гучин долоон төгрөг дөчин долоон мөнгө /
-Нийт: 322,809.56 /гурван зуун хорин хоёр мянга найман зуун есөн төгрөг тавин зургаан мөнгө /
3. 2021 оны 12 дугаар сарын 24-ний зээлийн үлдэгдэл нь:
Үндсэн зээл: 483,922.06 /дөрвөн зуун наян гурван мянга есөн зуун хорин хоёр төгрөг зургаан мөнгө /
- Шимтгэл: 33,500.00 /гучин гурван мянга таван зуун төгрөг/
- Үндсэн хүү: 253,919.85 /хоёр зуун тавин гурван мянга есөн зуун арван есөн - Нэмэгдүүлсэн хүү: 50,783.98 /тавин мянга долоон зуун наян гурван төгрөг ерөн төгрөг найман мөнгө / - Нийт: 822,125.89 /найман зуун хорин хоёр мянга нэг зуун хорин таван төгрөг наян есөн мөнгө /
4. 2021 оны 12 дугаар сарын 19-ний зээлийн үлдэгдэл нь:
- Үндсэн зээл: 429,888.04 /дөрвөн зуун хорин есөн мянга найман зуун наян найман төгрөг дөрвөн мөнгө /
- Шимтгэл: 29,700.00 /хорин есөн мянга долоон зуун төгрөг/
- Үндсэн хүү: 225,567.55 /хоёр зуун хорин таван мянга таван зуун жаран долоон төгрөг тавин таван мөнгө /
- Нэмэгдүүлсэн хүү: 45,113.52 /дөчин таван мянга нэг зуун арван гурван төгрөг тавин хоёр мөнгө /
- Нийт: 730,269.11 /долоон зуун гучин мянга хоёр зуун жаран есөн төгрөг арван нэгэн мөнгө /
5. Шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбогдон гарсан зардал: Нотариатын зардал 7,500.00 /долоон мянга таван зуун төгрөг/ төгрөг.Иймд хариуцагч *оос нийт 2,123,902.55 /хоёр сая нэг зуун хорин гурван мянга есөн зуун хоёр төгрөг тавин таван мөнгө/ төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэжээ.
Хариуцагч * шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Иргэн* би *-ын нэхэмжлэлтэй 2,123,902.55 төгрөгийг 2024 оны 06, 07 саруудад 2 хувааж төлж барагдуулах хүсэлт гаргаж байна...” гэжээ. /хавтаст хэргийн 34-р хуудас/
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч * нар шүүхэд гаргасан хүсэлтдээ: “...* ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч * /*/-ын хариу тайлбарыг уншиж танилцаад нэхэмжлэлийн шаардлага болох 2,123,902.55 төгрөгийг 2024 оны 06, 07 саруудад 2 хувааж төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна...” гэжээ. /хавтаст хэргийн 35-р хуудас/
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “*” ХХК нь хариуцагч *д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2,123,902.55 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргасан байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч * нь нэхэмжлэгч “*” ХХК-ийн нэхэмжилж буй зээлийн гэрээний үүрэгт 2,123,902.55 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг төлөхийг хүлээн зөвшөөрч “...Иргэн * би *-ын нэхэмжлэлтэй 2,123,902.55 төгрөгийг 2024 оны 06, 07 саруудад 2 хувааж төлж барагдуулах хүсэлт гаргаж байна...” гэсэн тайлбарыг гаргасан байна.
Энэ байдал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл болж байна.
Иймд нэхэмжлэгч “*” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч *д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 2,123,902.55 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч “*” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 48,932.44 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчийн төлөх улсын тэмдэгтийн хураамжийг 50 хувь бууруулан тогтоож, 24,466.22 төгрөгийг хариуцагч *, улсын орлогоос 24,466.22 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “*” ХХК-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч “*” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч *д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 2,123,902.55 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч * нь нэхэмжлэлийн шаардлага 2,123,902.55 төгрөгийг 2024 оны 06, 07 сард хувааж төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч “*” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 48,932.44 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчийн төлөх улсын тэмдэгтийн хураамжийг 50 хувь бууруулан тогтоож, 24,466.22 төгрөгийг хариуцагч *оос, улсын орлогоос 24,466.22 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “*” ХХК -д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч * нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.ДЭЛГЭРСАЙХАН