Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Пунцагжавын Болормаа |
Хэргийн индекс | 147/2024/00060/И |
Дугаар | 147/ШШ2024/00107 |
Огноо | 2024-04-26 |
Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 26 өдөр
Дугаар 147/ШШ2024/00107
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч П.Болормаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хаалттай хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ...-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ...-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: “....” нэхэмжлэлийг 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч: Г.Н
Хариуцагч: А.Э
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Г нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Г.Н нь хариуцагч А.Э-д холбогдуулан “....” нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараахь байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. Би 2014 онд А.Э-тай танилцаж, 2020 оны 08 дугаар сарын 16-ны өдөр гэр бүл болж, гэрлэлтээ батлуулсан. Бидний хамтран амьдрах хугацаанд 20.. онд охин Э.А, 20.. оны .. дугаар сард охин Э.А нар төрсөн. Манай нөхөр А.Э нь өөр эмэгтэйтэй гэр бүлээс гадуур харилцаа үүсгэж, сүүлийн хоёр жил бие биенээ ойлгохоо больж, тусдаа амьдрах болсон. Тэр үеэс охин Э.А эцгийнхээ асрамжид, охин Э.А нь эхийнхээ асрамжид амьдарч байна. Одоо бид тус тусын амьдралаа хөөж байгаа, цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул бидний гэрлэлтийг цуцалж, охин Э.А-г миний асрамжид үлдээж, охин Э.А-г эцгийнх нь асрамжид үлдээхээр, хоёр хүүхэддээ харилцан хүүхдийн тэтгэлэг тогтоолгохгүй байхаар тохиролцсон гэв.
2. Хариуцагч А.Э шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Н-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцсан. Н бид хоёр 8 жил хамт амьдарсан. Бид хоёр хэн хэндээ хайр, сэтгэлгүй болсон. Бид хоёрын сэтгэлд сэв суусан учир буцаад эвлэрлээ гэхэд анхных шигээ байж чадахгүй. Иймд цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул гэрлэлтээ цуцлуулна. Н бид хоёр харилцан ярилцаад охин А-г миний асрамжид хэвээр үлдээхээр, охин Э.А-г эхийнх нь асрамжид хэвээр үлдээж, хэн аль нь хүүхдийн тэтгэлэг тогтоолгохгүй байхаар тохиролцсон гэв.
3. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, өрхийн эмчийн тодорхойлолт, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбарууд зэргийг,
4. Хариуцагчаас нэхэмжлэлийн хариу тайлбарыг шүүхэд нотлох баримтаар гаргаж ирүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Г.Н нь хариуцагч А.Э-д холбогдуулан “...” нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан.
2. Хариуцагч А.Э нь “*******,*******,*******” нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
3. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
4. Хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нэхэмжлэгчийн тайлбар, бусад бичгийн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
5. А.Э, Г.Н нар нь 2014 онд танилцаж, 2020 оны 08 дугаар сарын 16-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлж, гэр бүл болсон. Тэдний дундаас 20.. оны 05 дугаар сарын 31-ний өдөр охин Э.А, 20.. оны 07 дугаар сарын 19-ний өдөр охин Э.А нар төрж, эрүүл бойжиж байгаа болох нь ... дугаартай гэрлэсний бүртгэлийн лавлагаа, төрсний .... , ..... гэрчилгээний хуулбар, зохигчдын тайлбар мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
6. Зохигчид 2014 оноос хамт амьдарсан бөгөөд гэрлэгчид зан харилцааны таарамжгүй байдлын улмаас 2023 оноос тусдаа амьдарч байгаа, цаашид хамтран амьдрах хүсэлгүй болох нь нэхэмжлэгчийн “... А.Э нь өөр эмэгтэйтэй гэр бүлээс гадуур харилцаа үүсгэсэн тул цаашид хамтран амьдрах боломжгүй” гэх тайлбар, хариуцагчийн “...Бид хоёр хэн хэндээ хайр, сэтгэлгүй болсон. Цаашид хамтран амьдрах боломжгүй болсон” гэх тайлбар, гэрлэгчид шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч үр дүнд хүрээгүй. Гэрлэлтээ цуцлуулахыг хэн алин нь хүлээн зөвшөөрч байх тул гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
7. Гэрлэгчид*******ийн талаар 20.. оны 05 дугаар сарын 31-ний өдөр төрсөн охин Э.А-г эцэг А.Э-ын асрамжид хэвээр үлдээхээр, 20.. оны 07 дугаар сарын 19-ний өдөр төрсөн охин Э.А-г эх Г.Н-ийн асрамжид тус тус хэвээр үлдээхээр тохиролцсоныг, зохигчид харилцан хүүхдийн тэтгэлэг тогтоолгохгүй гэснийг дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
8. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Г.Нарантуяагийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э-аас улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г.Н-д олгохоор шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан Х овогт А.Э, Ч овогт Г.Н нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан 20.. оны 05 дугаар сарын 31-ний өдөр төрсөн охин Э.А-г эцэг А.Э-ын, 20.. оны 07 дугаар сарын 19-ний өдөр төрсөн охин Э.А-г эх Г.Н-ийн асрамжид тус тус хэвээр үлдээхээр тохиролцсоныг дурдсугай.
3. Нэхэмжлэгч Г.Н, хариуцагч А.Э нар нь харилцан хүүхдийн тэтгэлэг гаргуулахгүй гэснийг дурдсугай.
4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2, 26.6 дахь хэсэгт зааснаар эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан ч хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдийн эрхийг хамгаалж үүргээ биелүүлэхэд нь туслах, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэг эцэг, эхийн үүрэг хэвээр үлдэхийг мөн эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг тус тус мэдэгдсүгэй.
5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Э-аас улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 3 хоногийн дотор шийдвэрийн хувийг Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Ц.Х-д даалгасугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.БОЛОРМАА