| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пунцагжавын Болормаа |
| Хэргийн индекс | 147/2023/00460/И |
| Дугаар | 147/ШШ2024/00112 |
| Огноо | 2024-05-07 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 05 сарын 07 өдөр
Дугаар 147/ШШ2024/00112
2024 оны 05 сарын 07 өдөр Дугаар 147/ШШ2024/00112 Баруун-Урт сум
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан С овогт Г.Т, М овогт З.Г нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-т зааснаар 20.. оны 06 дугаар сарын 09-ний өдөр төрсөн Т.А, 20.. оны 09 дүгээр сарын 28-ны өдөр төрсөн Т.Т нарыг эцэг Г.Т-ийн, 20.. оны 09 дүгээр сарын 10-ны өдөр төрсөн Т.Т, 20.. оны 09 дүгээр сарын 17-ны өдөр төрсөн Т.Б нарыг эх З.Г-ийн асрамжид тус тус хэвээр үлдээхээр зохигчид тохиролцсоныг дурдсугай.
3. Хүүхдийн тэтгэлгийн талаар зохигчид харилцан хүүхдийн тэтгэлэг тогтоолгохгүй гэснийг дурдсугай.
4. Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.6, 130 дугаар зүйлийн 130.2-т заасныг баримтлан .... тоот хаягт байршилтай (Г.Т-ийн өмчлөлийн гэр бүлийн хэрэгцээний зориулалттай ... дугаарт бүртгэлтэй газар эзэмших эрхийн ... дугаарын гэрчилгээтэй) газар, хашааг, Г.Т-ийн ... дугаартай, мөнгөлөг өнгийн автомашиныг нэхэмжлэгч З.Г болон түүний асрамжид үлдэж байгаа Т.Т, Т.Б нарын өмчлөлд шилжүүлэн өгөхөөр, Дөрвөн ханатай иж бүрэн тавилгатай гэр болон ... дугаартай ачааны автомашиныг Г.Т болон түүний асрамжид үлдэж байгаа Т.А, Т.Т нарын өмчлөлд өгөхөөр, хариуцагч Г.Т нь дундын эд хөрөнгө болох малаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч З.Г нь явахдаа өөрийн малаас ... гаруй тооны малыг авсан болохыг дурдаж, үлдсэн ... толгой малаас нэхэмжлэгч З.Г болон гэр бүлийн гишүүн Т.Т, Т.Б нарт ... толгой үхэр, (үнээ-.., бяруу .., охин бяруу-.., эр бяруу-..), Хонь-.. (эм)-ийг өгөхөөр эд хөрөнгөө хуваасныг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 130 дугаар зүйлийн 130.2.2-т зааснаар Сүхбаатар аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 43 дугаартай (урьдчилсан арга хэмжээ авах тухай) шүүгчийн захирамжийн захирамжлах хэсгийн 2 дахь заалтыг хүчингүй болгосугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2, 26.6 дахь хэсэгт зааснаар эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан ч хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдийн эрхийг хамгаалж үүргээ биелүүлэхэд нь туслах, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэг эцэг, эхийн үүрэг хэвээр үлдэхийг, мөн эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг тус тус мэдэгдсүгэй.
7. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, мөн хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч З.Г-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Т-ээс улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч З.Г-т олгосугай.
8. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 3 хоногийн дотор шийдвэрийн хувийг Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Ц.Х-д даалгасугай.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.БОЛОРМАА