Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 147/ШШ2024/00115

 

ТОГТООХ нь:

         1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-д заасныг баримтлан ..., .... нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.6, 1 дугаар зүйлийн 1.2-т заасныг баримтлан хариуцагч О.Б нь дундын эд хөрөнгө .... тоотод байршилтай худалдаа үйлчилгээний зориулалттай  ... м.кв талбайтай хоёр давхар үл хөдлөх эд хөрөнгө- (үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ дугаар ... бүхий)-ийг 2024 оны 07 дугаар сарын 15-ны өдөр гэр бүлийн гишүүн Г.О, Б.Ц, Б.Б, Ц.Б нарын өмчлөлд бичиг баримтын хамт шилжүүлэн өгөхөөр,

Хариуцагч О.Б-ийн эзэмшлийн ... хаягт байршилтай нэгж талбарын ... дугаар бүхий ... м.кв талбайтай худалдаа нийтийн үйлчилгээний газар төв цогцолборын зориулалттай ... дугаарт бүртгэлтэй газар эзэмших эрхийн .... дугаартай гэрчилгээтэй газрыг нэхэмжлэгч Г.О-ийн эзэмшилд24 оны 07 дугаар сарын 15-ны өдөр шилжүүлж өгөхөөр,

Нэхэмжлэгч Г.О нь ... м.кв талбайтай, ... дугаарт бүртгэлтэй 3 өрөө орон сууцыг О.Б, Б.Ц, Б.Б, Ц.Б нарын өмчлөлд тус орон сууцны зээлийн үлдэгдэл ... төгрөгийг нэхэмжлэгч Г.О төлж, үлдэгдэл ... төгрөгийг хариуцагч О.Б тус тус төлснөөр нь өмчлөлд нь24 оны 07 дугаар сарын 15-ны өдөр шилжүүлэн өгөхөөр тохиролцож эд хөрөнгөө хуваасныг баталсугай.

3. Нэхэмжлэгч Г.О-ийн хүү Б.Б-ийн сургалтын төлбөрт ... төгрөг гаргуулах шаардлагаас хариуцагч О.Б нь сургалтын төлбөрт ... төгрөгийг24 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр төлөхөөр нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын ... төгрөгөөс татгалзаж эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталсугай.

4. Нэхэмжлэгч Г.О нь нэхэмжлэлийн ... м2 талбайтай, ... дугаарт бүртгэлтэй 3 өрөө орон сууцыг өөрийн өмчлөлд үлдээх, тус орон сууцны ипотекийн зээлийн ... төгрөгийн зээлийн гэрээний үүргээс чөлөөлүүлэх, 108 толгой малаас ногдох хувь гаргуулах, ..., ... төгрөгийн зээлийн үүргийг хариуцагч О.Б-ээр хамтран хариуцуулах, ... маркийн ачааны авто машиныг худалдан авсан ... төгрөгийг тус тус гаргуулах шаардлагуудаасаа тус тус татгалзсаныг, хариуцагч О.Б нь сөрөг нэхэмжлэлийн шаардлага .... төгрөгийг автоматаар пос машины орлогоос татаж хуримтлал үүсгэсэн орлогоос өөрт ногдох хэсгийг, М.А-н ... тоотод орших хашаа, газрыг ... төгрөгөөр худалдан авсан ... төгрөгөөс өөрт ногдох хэсгийг, М.А-ийн барьж ашиглаж байсан ханатай гэрийг Г.О-аас гаргуулах шаардлагуудаасаа тус тус татгалзсан татгалзлыг баталсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2, 122.3-т зааснаар Сүхбаатар аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн22 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 1267 дугаар шүүгчийн захирамжийн захирамжлах хэсгийн 2 дахь заалт, мөн шүүхийн23 оны 03 дугаар сарын -ны өдрийн 376 дугаар шүүгчийн захирамжийн захирамжлах хэсгийн 1 дэх заалтууд нь давж заалдах болон хяналтын журмаар гомдол гарч уг хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл хугацаанд хүчинтэй хэвээр үлдэхийг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн6 дугаар зүйлийн6.2,0 дугаар зүйлийн0.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Г.О, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б.Ц болон Б.Б, хариуцагч О.Бнараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.Баярхүүгээс улсын тэмдэгтийн хураамжид тус бүр 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.О, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б.Ц болон Б.Б нарт олгосугай.

7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор Улсын бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах Ц.Х-д даалгасугай.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2, 9.4, 9.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.                                                       

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          П.БОЛОРМАА