Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 147/ШШ2024/000133

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч П.Болормаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ...-ийн нэхэмжлэлтэй,

Нэхэмжлэлийн шаардлага: ... тухай нэхэмжлэлийг 2024 оны 04 дүгээр 03-ны өдөр хүлээн авч, 2024 оны 04 дүгээр сарын -ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч: Г.У

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Гнар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Г.У нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

1.1. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:  Би 1991-1994 онуудад ... ажиллаж байсан. Гэтэл тухайн үед ажиллаж байсан үеийн хөдөлмөрийн дэвтрээ гээгдүүлсэн учир ажиллаж байсан байдлаа шүүхийн шийдвэрээр баталгаажуулах шаардлагатай болсон. ... нь 1992 онд хувьчлагдаад Баян хүрээ хэрэглээний хоршоо болж өөрчлөгдсөн. Хоршоо байгуулагдахад бид ... ажиллаж байсан. Тухайн үед миний тушаал ... гэж гарч байсан. Би ... ажил хийдэг байсан.

Иймд 1991 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 03 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл  Сүхбаатар аймгийн *******д худалдагч-кассаар, 1992 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс 1994 оныг дуустал Баян хүрээ хэрэглээний хоршоонд ... ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

2. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн баримт, Хууль, эрх зүйн хэлтсийн архивын тасгийн 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 11/45 дугаар лавлагаа (Г овогтой У-ийн ... ажиллаж байхдаа авч байсан цалингийн бичиглэл бүхий),

Баянхүрээ хэрэглээний хоршоонд элссэн хүмүүсийн нэрсийн жагсаалт (1991 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр гэсэн бичиглэл бүхий жагсаалтын 8-т Г.У гэх),

Баянхүрээ хэрэглээний хоршооны дэд захирлын 1994 оны дугаар сарын 30-ны өдрийн тушаал (Г.У-ийг өөрийнх нь хүсэлтээр ажлаас чөлөөлсөн бичиглэл бүхий), гэрч асуулгах хүсэлт зэргийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.

3. Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр Л.Ц, Д.М нараас гэрчийн мэдүүлэг авсан байна.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Г.У нь 1991 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 03 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл  ..., 1992 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс 1994 оныг дуустал Баян хүрээ хэрэглээний хоршоонд .. тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан.

2. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

3. Хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нэхэмжлэгчийн тайлбар, бичгийн бусад нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

4. Х овогт Г.У нь 1991 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 03 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл  ... , 1992 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс 1994 оныг дуустал Баян хүрээ хэрэглээний хоршоонд ...  тус тус ажиллаж байсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар, Хууль, эрх зүйн хэлтсийн архивын тасгийн 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 11/45 дугаар лавлагаа (Г овогтой У ... ажиллаж байхдаа авч байсан цалингийн бичиглэл бүхий),

Баянхүрээ хэрэглээний хоршоонд элссэн хүмүүсийн нэрсийн жагсаалт (1991 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр гэсэн бичиглэл бүхий жагсаалтын 8-т Г.У ... ),

Баянхүрээ хэрэглээний хоршооны дэд захирлын 1994 оны дугаар сарын 30-ны өдрийн тушаал (Г.У-ийг өөрийнх нь хүсэлтээр ажлаас чөлөөлсөн бичиглэл бүхий),

   5. Гэрч Л.Ц-ийн шүүхэд өгсөн: “... 1988 онд ...-д ... дугаар анги төгссөн 4 хүүхэд хуваарилагдаж ирсэн. Тэр 4 хүүхдийг хоёрыг нь хүнсний дэлгүүрийн ..., хоёрыг нь барааны дэлгүүрийн ... авч ажиллуулж байсан. Г.У нь 1988 оноос эхлэн барааны дэлгүүрт ... ажиллаж эхэлсэн. Тухайн үед барааны дэлгүүр нь 3 ...., нэг нь ..., хоёр нь ... ажиллаж байсан. Би ахлах ... нь байсан. 1988-1992 он хүртэл ...-д бид хамт ажиллаж байгаад 1992 онд Худалдаа бэлтгэлийн анги нь хувьд гараад Баян хүрээ хэрэглээний хоршоо болсон. Баян хүрээ хоршоог Э, З нар байгуулсан. Хоршоо болсноос нь хойш бид үргэлжлүүлээд 4-5 жил 1995 он хүртэл ажилласан. У нь тасралтгүй худалдагчаар ажиллаж байсан. Би 1976 оноос эхлээд 1996 он хүртэл ... ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан. Г.У-тэй хамт ажиллаж байсан болохоор түүний ажиллаж байсан байдлыг сайн мэднэ” гэх мэдүүлэг,

   6. Гэрч Д.М-ийн шүүхэд өгсөн: “...Г.У нь 1988 оноос эхлэн ... ажиллаж байсан. Би хүүхдийн барааны худалдагчаар ажиллаж байсан. ... анги нь дотроо хамтын тооцоотой өөрөө өөртөө үйлчилдэг касс-барааны болон хүнсний дэлгүүртэй байсан. 1992 онд ... татан буугдаад 1992 онд Баян хүрээ хэрэглээний хоршоог Э байгуулсан. Хоршоо болсноос нь хойш бид үргэлжлүүлээд 4-5 жил 1995 он хүртэл ажилласан. У нь тасралтгүй худалдагчаар ажиллаж байсан. Би 1988 онд Улаанбаатар хотод хүнсний техникумыг худалдагчаар төгсөж ирээд ...-ийн томилолтоор ...-д хуваарилагдаж очиж ажиллаж байсан. 1988 оноос эхлээд 1996 он хүртэл ...-ийн хүүхдийн барааны дэлгүүрт худалдагчаар ажиллаж байсан. Г.У-тэй хамт ажиллаж байсан болохоор түүний ажиллаж байсан байдлыг сайн мэднэ” гэх мэдүүлгүүд зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

 7. Иймд Х овогт Г.У-ийн 1991 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 03 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл  ...., 1992 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс 1994 оныг дуустал ... ажиллаж байдлыг тогтоож шийдвэрлэлээ.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-т заасныг баримтлан Х овогт Г.У-ийн 1991 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 03 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл  ..., 1992 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс 1994 оныг дуустал ... тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           П.БОЛОРМАА