Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 147/ШШ2024/00142

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн

шаардлагаасаа татгалзсаныг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч П.Болормаа би,

Нэхэмжлэгч: ....-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ...-д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: ,, (дөчин сая) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Я.Э шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Миний бие “...” ХХК-ийн захирлаар ажилладаг бөгөөд ... үйл ажиллагаа явуулдаг болно. 2022 оны хавар Ц.Х /Д/ нь манай компанийн эзэмжилд байсан 2011 онд үйлдвэрлэгдсэн ... улсын дугаартай хар өнгийн .... арлын дугаартай ачаа тээвэрлэх зориулалт бүхий авто машиныг худалдаж авъя гэж утсаар ярьсан Тухайн үед миний бие Улаанбаатар хотод ажилтай явсан бөгөөд дээрх машиныг зарахгүй, мөн тухайн машины жолооч нараас өр, авлагатай байгаа тухайгаа хэлсэн. Гэтэл Ц.Х нь Д-ийн Н-ын хамт манай ажлын байранд очиж, тус компанийн эзэмшлийн 2011 онд үйлдвэрлэгдсэн ... улсын дугаартай хар өнгийн ... арлын дугаартай ачаа тээвэрлэх зориулалт бүхий авто машиныг асааж үзье гэж хашааны сахиулд хэлээд машиныг унаж яваад Сүхбаатар аймгийн төв Баруун-Урт суманд авчраад айлын хашаанд орхиж, улмаар ... А-ийн Э гэдэг хүнд өгсөн байсан. Иймд өөрийн компанийн эзэмшлийн авто машиныг зах зээлийн ханшаар ... төгрөгөөр тооцож Ч.Х-аас нэхэмжилж байна гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Я.Э нь хариуцагч Ц.Х-д холбогдуулан “ ... төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг шүүхэд нэхэмжлэл гаргасан.

 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Я.Э нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэсэн хүсэлтийг бичгээр ирүүлсэн татгалзал нь хуульд харшлах зүйлгүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч Я.Э-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 358,950 төгрөгийн тал хувь 179,475 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, тал хувь 179,475 төгрөгийг улсын төсвийн орлогоос буцаан гаргуулж, нэхэмжлэгч Я.Э-д олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Я.Э нь хариуцагч Ц.Х-аас ... төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан, татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч Я.Э-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 358,950 төгрөгийн тал хувь 179,475 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, тал хувь 179,475 төгрөгийг улсын төсвийн орлогоос буцаан гаргуулж, нэхэмжлэгч Я.Э-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                                        П.БОЛОРМАА