| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганболдын Дэлгэрсайхан |
| Хэргийн индекс | 150/2024/00111/И |
| Дугаар | 150/шш2024/00129 |
| Огноо | 2024-05-30 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 30 өдөр
Дугаар 150/шш2024/00129
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Дэлгэрсайхан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
* тоотод оршин суух хаягтай, * ургийн овогт * (РД:*)-ийн хүсэлттэй,
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *ыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч *, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга * нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч * шүүхэд гаргасан хүсэлтээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би 2009 онд *тай танилцсан. Дундаасаа нэг хүүтэй. Хүүхдээ гэдсэнд 6 сартай байхад нь аав, ээжийндээ очсон. * нь зодож, нүдэж, дарамжт шахалт үзүүлдэг байсан. Аав, ээж хоёрыгоо амьд байхад нь хүүхдээ 5 настай байхад уулзуулах гээд очсон боловч гэртээ байхгүй байсан. Ээж нь гэртээ байсан. Уулзаж чадаагүй ирсэн. 4 жилийн өмнөөс би нэг хүнтэй хамтран амьдарч байгаа юм. Дахин гэрлэлт бүртгүүлэх гэсэн боловч өмнөх гэрлэлт хүчинтэй байгаа. Одоо гэрлэлтээ цуцлуулах гэсэн боловч * нь хаана байгаа нь мэдэгдэхгүй юу хийж байгаа нь мэдэгдэхгүй байгаа тул *ыг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргаж байна. * аймгийн *суманд хөдөө 1 дүгээр багт хамт амьдарч байсан. Иймд *ыг эрэн сурвалжилж өгнө үү ..” гэжээ.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч * нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *ыг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргасан байна.
Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасны дагуу хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж дүгнэв.
* нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох нь хүсэлт гаргагч *: “...Би 2009 онд *тай танилцсан. Дундаасаа нэг хүүтэй. Хүүхдээ гэдсэнд 6 сартай байхад нь аав, ээжийндээ очсон. * нь зодож, нүдэж, дарамжт шахалт үзүүлдэг байсан. Аав, ээж хоёрыгоо амьд байхад нь хүүхдээ 5 настай байхад уулзуулах гээд очсон боловч гэртээ байхгүй байсан. Ээж нь гэртээ байсан. Уулзаж чадаагүй ирсэн. 4 жилийн өмнөөс би нэг хүнтэй хамтран амьдарч байгаа юм. Дахин гэрлэлт бүртгүүлэх гэсэн боловч өмнөх гэрлэлт хүчинтэй байгаа. Одоо гэрлэлтээ цуцлуулах гэсэн боловч * нь хаана байгаа нь мэдэгдэхгүй юу хийж байгаа нь мэдэгдэхгүй байгаа тул *ыг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргаж байна...” гэх тайлбар, гэрлэсний бүртгэлийн лавлагаа зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.
Хариуцагчаар оролцвол зохих этгээд * нь * суманд хамгийн сүүлд оршин сууж байсан гэх ба одоо хаана оршин сууж байгаа нь тодорхойгүй байна.
Хүсэлт гаргагч * тайлбарт дурдсанаар * нь * аймгийн * суманд хөдөө 1 дүгээр багт орших сууж байсан, (РД:*) регистрийн дугаартай гэсэн болохыг тэмдэглэх нь зүйтэй байна.
Иймд хүсэлт гаргагч *ын шүүхэд гаргасан хүсэлт үндэслэлтэй тул “*ыг эрэн сурвалжилж өгнө үү” гэх хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
Хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн тул хариуцагчийг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг * аймгийн * сумын сум дундын *т даалгах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 72,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 1,800 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.3-т заасныг баримтлан иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *ыг (РД:*) эрэн сурвалжилсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар *ыг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг * аймгийн * сумын *т даалгасугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 72,000 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 1,800 төгрөгийг төрийн сангийн орлогоос буцаан гаргуулсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3, 119.4-т зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш хүсэлт гаргагч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг хүсэлт гаргагч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ДЭЛГЭРСАЙХАН